НАТО анх удаа Хар тэнгисийн цэргийн сургуулилалт хийнэ

НАТО анх удаа Хар тэнгисийн цэргийн сургуулилалт хийнэ

НАТО анх удаа Хар тэнгисийн цэргийн сургуулилалт хийнэ

Умард Атлантын цэргийн эвсэл /НАТО/ анх удаа Балтийн тэнгисийн бүс нутагт Оросын болзошгүй халдлагад хариу өгөх цэргийн сургуулилалтыг хийнэ гэж Ройтерс агентлаг мэдээлэв. Бүтэн хоёр долоо хоног үргэлжлэх “Хойд эрэг” цэргийн сургуулилалт энэ сарын 9-нд эхлэх бөгөөд 30 хөлөг онгоц, 3000 гаруй цэргийн албан хаагч оролцоно. Тэд газар уснаа байлдааны ажиллагаа, далайгаас хуурай газар руу цохилт өгөх дадлага хийнэ.

Германы Тэнгисийн цэргийн ерөнхий командлагч Ян Кристиан Каак "Бид Орост сонор сэрэмжтэй байхыг сануулсан тодорхой дохиог илгээж байна. Үр дүнтэй урьдчилан сэргийлэх нь цохилт өгөх чадварыг багтаах ёстой" гэж онцолжээ.

Энэ сургуулилалтын үндсэн зорилт нь Финланд болон Балтийн орнуудад "бараг 100 хувь" ач холбогдолтой Балтийн тэнгисээр дамжин өнгөрөх замыг хамгаалах явдал юм. 

Хэрэв Сувалкийн коридор (Балтийн орнуудыг Польш, НАТО-гийн Европын гол нутаг дэвсгэртэй холбосон 65 км урт нарийхан газар) нь зөвхөн хоёр зам, нэг төмөр замын шугамтай тул хаахад хялбар байх болно" гэж Ян Кристиан Каак ярьжээ.

Германы флот сургуулилалтыг удирдан явуулах бөгөөд тэднийг Оростой шууд зөрчилдсөн тохиолдолд НАТО Балтийн тэнгис дэх үйл ажиллагаандаа хяналт тавих Росток дахь тэнгисийн шинэ төв байрнаас нь удирдана.

Эх сурвалж:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

з 2023-09-04 66.181.180.112

энд тэндээс баталгаагүй мэдээлэл олж мэдлэггүй байдллаар тавихаа болих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-09-04 213.87.151.70

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-04 202.21.108.39

Юун Хар тэнгис бэ, согтуу юм уу?

Avatar

Нэргүй 2023-09-04 185.220.100.241

Балтийн тэнгис Хар тэнгисээ ялгахгүй ээ чааваасдаа 😂😂😂

Avatar

Зочин 2023-09-04 202.9.46.48

Балтийн тэнгис Хар тэнгис хоёроо ч ялгахгүй ёстой хэлэх ч үг олдохгүй юм.Хэдэн дурак сэтгүүлчтэй сайт….

Avatar

Иргэн 2023-09-04 103.212.116.52

Балтын тэнгист болох цэргийн сургуулилт байна шүү дээ. Гарчгийг нь яагаад Хар тэнгист гэж бичив …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж