Умард Атлантын цэргийн эвсэл /НАТО/ анх удаа Балтийн тэнгисийн бүс нутагт Оросын болзошгүй халдлагад хариу өгөх цэргийн сургуулилалтыг хийнэ гэж Ройтерс агентлаг мэдээлэв. Бүтэн хоёр долоо хоног үргэлжлэх “Хойд эрэг” цэргийн сургуулилалт энэ сарын 9-нд эхлэх бөгөөд 30 хөлөг онгоц, 3000 гаруй цэргийн албан хаагч оролцоно. Тэд газар уснаа байлдааны ажиллагаа, далайгаас хуурай газар руу цохилт өгөх дадлага хийнэ.
Германы Тэнгисийн цэргийн ерөнхий командлагч Ян Кристиан Каак "Бид Орост сонор сэрэмжтэй байхыг сануулсан тодорхой дохиог илгээж байна. Үр дүнтэй урьдчилан сэргийлэх нь цохилт өгөх чадварыг багтаах ёстой" гэж онцолжээ.
Энэ сургуулилалтын үндсэн зорилт нь Финланд болон Балтийн орнуудад "бараг 100 хувь" ач холбогдолтой Балтийн тэнгисээр дамжин өнгөрөх замыг хамгаалах явдал юм.
“Хэрэв Сувалкийн коридор (Балтийн орнуудыг Польш, НАТО-гийн Европын гол нутаг дэвсгэртэй холбосон 65 км урт нарийхан газар) нь зөвхөн хоёр зам, нэг төмөр замын шугамтай тул хаахад хялбар байх болно" гэж Ян Кристиан Каак ярьжээ.
Германы флот сургуулилалтыг удирдан явуулах бөгөөд тэднийг Оростой шууд зөрчилдсөн тохиолдолд НАТО Балтийн тэнгис дэх үйл ажиллагаандаа хяналт тавих Росток дахь тэнгисийн шинэ төв байрнаас нь удирдана.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ