Энэтхэг "Их-20"-ийг угтаж ядуусаасаа салав

Энэтхэг "Их-20"-ийг угтаж ядуусаасаа салав

Энэтхэг "Их-20"-ийг угтаж ядуусаасаа салав

Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн хөл хөдөлгөөн ихтэй гудамжууд "Их-20"-ийн уулзалтын өмнөхөн бүрэн шинэчлэгджээ. Харанхуй оргисон явган хүний замуудыг гэрэлтүүлж, хаа сайгүй цэцэг тарьжээ. Гудамж талбайд чөлөөтэй гүйлддэг сармагчингуудыг айлгаж зайлуулахын тулд лангур сармагчингийн хайчилбарыг байрлуулсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Сармагчин болон золбин нохдыг хотын гудамжнаас зайлуулсны нэгэн адил ядуусыг хүртэл хаа нэг тийш нь явуулжээ. Нийслэл хотыг шинэчлэх ажилд 120 сая ам.доллар зарцуулж байна. Энэ мэт хүчин чармайлтууд нь хамгийн олон хүн амтай улсын соёлын чадавхийг харуулж, дэлхийн тавцанд байр сууриа бэхжүүлэхэд нь туслана гэж найдаж байна.

Гэвч энэ өөрчлөлт нь гудамжны худалдаа эрхлэгчид болон ядуусын хувьд сайн мэдээ биш юм. Нүүлгэн шилжүүлэлтийн улмаас тэд амьжиргаагаа залгуулах аргагүй болжээ. Нийслэлийг шинэчлэх хүчин чармайлтын хүрээнд нэгдүгээр сараас хойш олон зуун байшин, замын хажуугийн лангууг нурааж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Нүүлгэн шилжүүлэх мэдэгдлийг хугацааг нь хэт тулгаж өгснөөс болж олон хүн орон гэргүй болжээ. Нийслэл Шинэ Делигээс гадна Мумбай, Калькутта зэрэг бусад хотод ч бас нураалтын үйл ажиллагаа явагджээ.

2011 оны хүн амын тооллогоор Шинэ Делид орон гэргүй 47 мянган хүн байгаа нь тодорхой болсон. Гэвч энэ нь бодит байдлаас маш хол зөрсөн тоо бөгөөд ойролцоогоор 150 мянган ядуу хүн гудамжинд байна гэж үзэж байна.

"Хотоо гоё болгох нэрийн дор ядуусын амьдралыг сүйтгэж байна. Их-20-д ашигласан мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Хүн бүр татвар төлдөг. Тэднийг нүүлгэн шилжүүлэхэд ч мөн адил мөнгө зарцуулж байна. Энэ нь ямар ч утга учиргүй юм" гэж "Колонийг аваръя форум"-ын идэвхтэн Абдул Шакеел хэлжээ. 

“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд 300 мянган орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэх тооцоолол байна. Наад зах нь 25 ядуусын хороолол, орон гэргүй хүмүүст зориулсан хоноглох байрыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн болгожээ. 

Энэтхэгийн эрх баригчид томоохон үйл явдлуудын өмнө энэ мэт өнгөлөн далдалсан арга хэмжээ авсан тохиолдол нэгээр тогтохгүй. Тухайлбал, 2020 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампийн айлчлалын өмнө Гужарат мужид хагас километр урт тоосгон хана босгосон. Энэ нь 2000 гаруй хүн амьдардаг үзэмжгүй ядуусын хорооллыг нүднээс далдруулах зорилготой хана байжээ. 

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-04 213.87.151.70

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-04 66.181.161.21

Манайд Асем болоход яалаа даа. Хөдөө явъя, хонгор минь гэж чөлөө зайгүй дуулсаар шахсаар байгаад манийгаа нүднээс далдруулж санаа нь амарсан шүү дээ. Бас цонхоороо шагайж болохгүй гэнэ гэж айлгаад л. Ээж "За, Элбэгдоржийн суманд оногдож үхэхээр, зүгээр мэнд дээрээ сүүжээ чирээд арилж үзье" гэж байсан.

Avatar

Зочин 2023-09-04 202.9.46.48

Энэтхэг ядуусаасаа сална гэж юү байхав дээ. Хэдхэн гудамж түр салж байгаа юм бол наад ядуусаасаа салав гэдэг үгээ хаалтанд хийчэх. Наранжаргал чи лав улсын сургууль сэтгүүл зүйгээр төгсөөгүй хүн байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж