"Монголчуудын аюулгүй амьдрах орчныг анх удаа судалж байна"

"Монголчуудын аюулгүй амьдрах орчныг анх удаа судалж байна"

"Монголчуудын аюулгүй амьдрах орчныг анх удаа судалж байна"
Үндэсний статистикийн хороо энэ сарын 1-нээс 70 хоногийн хугацаанд “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-г улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж байна. Судалгааны нийт 20 баг бүрэлдэхүүн улсын хэмжээнд түүвэр судалгаанд сонгогдсон өрхүүдээс судалгаа авч байгаа юм. Тус судалгаа нь амьдрах орчны нөхцөл байдлыг тогтоох төдийгүй хүний эрхийн зөрчил, шүүх эрх мэдлийн байгууллагад иргэдийн итгэх итгэлийг судлах аж. Судалгааны ач холбогдол, хүлээж буй үр дүнгийн талаар Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн газрын Нийгмийн статистикийн хэлтсийн дарга Ц.Дулмаагаас тодрууллаа. 
СУДАЛГААГААР МОНГОЛД ХҮНИЙ ЭРХ ЯМАР ХЭМЖЭЭНД БАЙГААГ ТОГТООНО
-Амьдрах орчны аюулгүй байдлыг судлах нь ямар ач холбогдолтой вэ?
-Статистикийн тухай хуулийн дагуу Монгол Улс анх удаа энэ онд “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-г зохион байгуулж байна. Энэ судалгааны гол зорилго нь нэгдүгээрт, иргэдийн амьдрах орчин хэр аюулгүй байгаа тухай. Амьдралтай хамгийн ойр асуудал буюу хүний хүрээлэн буй орчин эрсдэлтэй байгаа эсэхийг асуулгаар тодруулна. Мөн үүнээс гадна хохирсон байдлыг судална.
Үндсэндээ нэг судалгаагаар хоёр цогц асуудлыг гаргаж ирнэ.
Аль ч улс орны иргэдийн хувьд хохирч байгаа асуудал нь амьдарч байгаа орчинтой холбоотой байдаг. Тиймээс амьдрах орчны аюулгүй байдлыг хохирсон байдалтай холбож судалж байгаа. Дэлхийн хэмжээнд авч үзвэл хохирсон байдал гэдэг нь хохирогчийн эрх буюу хүний эрхтэй холбоотой асуудал.
Судалгааны гол ач холбогдол бол Монголд хүний эрх ямар хэмжээнд байна вэ? гэдгийг тодруулж гаргаж ирэх. Түүнээс гадна хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа иргэд сэтгэл ханамжтай байгаа эсэхийг судлах.
ЗӨВХӨН ТҮҮВРИЙН АРГААР СОНГОГДСОН 8000 ӨРХӨӨС ЯРИЛЦЛАГЫН ХЭЛБЭРЭЭР СУДАЛГАА АВНА
-Судалгааг хэднийг хүртэл авах, түүврийг хэрхэн сонгосон, асуулгын хувьд хүмүүст хүндрэлтэй санагдах зүйл бий юу?
Өнгөрсөн Баасан гариг буюу есдүгээр сарын 1-нээс эхлэн ирэх арваннэгдүгээр сарын 10-ныг дуустал 70 хоногийн хугацаанд судалгаа үргэлжилнэ. Судалгааг хийхдээ хоёр шатлалт түүвэр сонгосон. Эхлээд энгийн санамсаргүй түүврийн аргаар, дараа нь шаталсан түүврээр сонгож, улсын хэмжээнд нийт 8000 өрхийг сонгосон байгаа. Сонгогдсон өрхүүдийн 14-өөс дээш насныхан энэхүү судалгаанд хамрагдана. 
Мэдээлэл цуглуулах аргын хувьд нүүр тулсан ярилцлагын хэлбэрээр явагдана.
Яагаад гэвэл энэ бол хүний эмзэг асуудал руу ордог. Тодруулбал, хүний хохирсон байдал зэрэг эмзэг асуудал руу ордог учир өнгөрсөн зүйлсийг сануулах байдлаар асуулгыг авдаг байгаа. Тэгэхээр сануулах хэлбэрээр асууж байгаа учир судалгаанд цахимаар хамрагдах боломжгүй.
Судалгаа нийт 432 асуулгатай бөгөөд нэгдүгээрт, өрхийн асуулга, хоёрдугаарт, өрхийн гишүүдийн асуулга, гуравдугаарт, хохирсон байдлын асуулга зэрэг гурван бүлгийн хүрээнд явагдана. Асуулгын хувьд хүндрэлтэй зүйл байхгүй гэж бодож байна.
ЭНЭХҮҮ СУДАЛГААНД ОЛОН УЛС ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛ ӨГДӨГ
Амьдрах орчны аюулгүй байдлыг тодорхойлохдоо эрүүл аюулгүй орчинд амьдарч чадаж байна уу, түгжрэлгүй замд зорчиж байна уу, ус хүлээн авч буй шугам хоолой аюулгүй юу, үер усны аюул тохиолдоход бэлэн байдал хангагдсан эсэх зэрэг иргэдийн амьдрах орчин нөхцөлийг л судална. Харин орон нутгийн хувьд уул уурхай, ашигт малтмалын үйлдвэрүүд танай орон нутагт ажиллаж байна уу. Тэдгээр үйлдвэрүүд байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаа эсэх зэрэг гол гол асуудлыг судалгааны асуулгад тусгасан. 
Асуулгын гуравдугаар бүлэг гэмт хэрэгт өртөх эрсдэлийг судлах хүрээнд хохирогчийн эрхийг хамгаалах, хохирлыг барагдуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нуугдмал гэмт хэргийг илрүүлж, хууль эрх зүйн орчныг сайжруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулах юм. Түүнчлэн хууль хяналтын байгууллагад хандах иргэдийн хандлага, итгэх итгэл ямар түвшинд байгааг судална.
Дэлхийн 80 гаруй оронд зохион байгуулдаг энэхүү судалгааны асуулгыг НҮБ-ын Гэмт хэрэг мансууруулах бодистой тэмцэх газар болон Европын эдийн засгийн комиссын хамтарсан судалгааны арга зүйгээр боловсруулсан. Олон улсын хэмжээнд тус судалгаагаар хүний эрх, түүний дотроос хохирогчийн эрхийн асуудлыг судалж, тухайн улсад хүний эрх хэр түвшинд хамгаалагдаж байгааг илтгэдгээрээ өндөр ач холбогдолтойд тооцогддог. Тиймээс түүврийн аргаар сонгогдсон өрхүүдийг судалгаандаа идэвхтэй хамрагдахыг хүсч байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-04 212.37.50.94

Би монгол хүн биш гэхдээ монголд аюулгүй амьдрах гэдэг?! Монголчууд хуулиа биелүүлдэггүй яаж аюулгүй амьдрах вэ?! Хуулиа хэрэгжүүлэх нь чухал!

Avatar

Нэргүй 2023-09-04 192.82.66.101

өө аймаар. Автобус нь таг түгжирнэ. Машин нь түгжирнэ. Дугуй унахаар хүн мал нь мөргүүлчих гээд

Avatar

Тэнгэр ниргэг 2023-09-04 202.9.40.155

инээдтэй юм хүний эрх ямар байгааг тогтооно гэнэ хархад л илт байгаа шүл дээ бас нэг төсвийн мөнгө хэрэггүй судалгаа нэртэй суйлааны юм хийхнэ дэээ

Avatar

Нэргүй 2023-09-04 213.87.151.70

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-04 66.181.188.120

Яг үнэндээ гаднаасаа Иргэний болон Улс хооррондын дайн дажингүй мэт байвч Дотоодын самуун маш их байна. Адаглаад машин, мотоцизлийн яндангийн дуу, шөнө оройн архиадалт, гудамжний гэгдэх архичид, нур цэр, хүн амьтны я*****с…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж