Шинээр баригдсан 161-р сургууль бохироо шийдээгүйгээс цахимаар хичээллэнэ

Шинээр баригдсан 161-р сургууль бохироо шийдээгүйгээс цахимаар хичээллэнэ

Шинээр баригдсан 161-р сургууль бохироо шийдээгүйгээс цахимаар хичээллэнэ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 163, 161 дугаар сургууль өнгөрсөн жил хугацаандаа ашиглалтад ороогүйгээс 118 дугаар сургуульд нэг хэсэг нь хичээллэж, зарим сурагчид нь цахимаар хичээллэсэн. Тэгвэл энэ хичээлийн жилд 161 дүгээр сургуулийн барилгын ажил дууссан хэдий ч бохирын асуудлаа шийдээгүйгээс хоёр дахь жилдээ цахимаар хичээллэх чиглэл авсан тухай эцэг эхчүүдийн төлөөлөл хэлж байна. Тэд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн боловч сурагчид сургуулийн байрандаа хичээллэж чадахгүй 1050 хүүхдийн эрх зөрчигдөж байна гэсэн юм.

Тус сургуулийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьсан бөгөөд Барилгын хөгжлийн төвөөс хяналт тавьж ажиллаж байгаа гэдгийг албаныхан хэлсэн юм.

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг дарга Б.Байгалмаа энэ талаар мэдээлэл өгөхдөө "Манай хорооны нутаг дэвсгэр өмнө нь ерөнхий боловсролын сургуульгүй байсан. Өнгөрсөн жил 163 болон 161 дүгээр сургуулийг шинээр барьж, ашиглалтад оруулсан. Гүйцэтгэгч компани болох "Жунсон констракшн" ХХК-ийн зүгээс бохирын шугамаа холбож чадахгүй, ажил нь удаашралтай байна. Бид тус компанийн гүйцэтгэх захирал, инженерийг дуудаж тайлбар авна. Талбайн инженер нь "Бохирын шугам холбох ажлаа хийж байгаа ч хэзээ дуусгахыг хэлж мэдэхгүй" гэдэг тайлбарыг өгсөн. Өнгөрсөн жил шинээр баригдсан 163 дугаар сургуулийн баруун жигүүрт 161 дүгээр сургуулийн сурагчид хичээллэсэн. Энэ жил есдүгээр сарын 1-нд 161 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн таван бүлэг нээлтээ хийсэн" гэв.

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд 960 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга угсралтын ажил бүрэн дуусч, суралцагчдаа хүлээн авахад бэлэн болсон гэх албан мэдээлэл цацагдаж байв. Энэ шинэ сургууль нь стандартад нийцсэн спорт заал, урлаг заал, хоол үйлчилгээний заал, эмчийн өрөө бүхий, хичээлийн нийт 28 анги танхимтай. Мөн гадна тохижилт авто зогсоол, явган хүний зам, талбайн теннис, 3х3 сагсан бөмбөгийн талбай зэрэг иж бүрэн тохижуулсан гэдгийг албаныхан онцолж байсан юм.

Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир өмнө нь мэдээлэхдээ "Энэ хичээлийн жилд нийслэлд 47 сургуульд 33 гаруй мянган хүүхэд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна. Энэ сургуулиудад богино хугацааны тохируулга арга хэмжээ авахаар ажилласан. Хөдөө орон нутагт орон нутгийн удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн. Ажлын хэсгээс энэ ондоо багтаад 21 сургуулийн барилгыг ашиглалтад оруулбал 6000 орчим хүүхдийг гурван ээлжид орох эрсдэлээс хамгаална. Одоогийн байдлаар 27 сургуульд 28 сургалтын зориулалтаар ашиглаж болохуйц түрээсийн байрыг судалж, иргэд ААН-тэй гэрээ байгуулж байна. Энд 17 мянган хүүхэд хичээллэх боломж гарч байна" гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-04 59.153.112.117

бо сайд энхамгалан гэж унхиагүй этгээд бнаа 9р сар ирдэг хичээл эхэлдэгийг мэдсээр байж жорлонгүй сургууль бариулахдаа яахавдээ өөрийнхөө хүүхдиыг тэр сургужльдаа явуулаад үз садаа

Avatar

Нэргүй 2023-09-04 66.181.183.102

Хариуцлага тооцох систем байхгүй болохоор хаа хаанаа дураараа аашлах нь газар авч байна даа.

Avatar

Нэргүй 2023-09-04 66.181.183.102

МАН-ын 100 жилийн засаглалын хугацаанд зам ч тавьж чадахгүй, сургууль ч барьж чадахгүй…

Avatar

Нэргүй 2023-09-04 202.131.225.197

zunjingaa bidnii munguur naadaj sogtoj soliorch yavaa biz. bolovsrolgui ulsuud surguuliin talaar bodloo yu

Avatar

Нэргүй 2023-09-04 213.87.151.70

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэн 2023-09-04 66.181.160.66

ХУД 21-р хорооны Засаг дарга Б.Байгалмаа ' Жунсон констракшн''ХХК-ны гүйцэтгэх захирал, инженерийг дуудаж тайлбар авна"гэнэ үү. Юу вэээ, өнөөдөр хэдэн билээ, хичээл эхлэхээс өмнө дуудаж тайлбараа авчиж болдоггүй юмуу. Хэн хохирох вэ…мэдээж хүүхдүүд…санаа чинь зовохгүй бна уу…ХУД Засаг даргаа Алдаржавхлан та анхааралдаа авна уу

Avatar

mgl 2023-09-04 103.9.90.130

ter barij bgaa barilgiin kompanid ni arga hemjee abaachee mash olon huuhdiin erh ashig hohirch bn. Hudlaa ingej shantaajilj bj tusum nemuulj ideh l gej bgaash dee uur yadiin teriig ni demjij bgaa neg luibajchin turiin alband bgaa ted nart ni arga hemjee abaach luibarchin hog nobsh nuudiig tseberlehiim san

Avatar

Ц. Эрдэнэбат 2023-09-04 202.9.46.254

Монголчууд анх удаа 2 давхар байшин бариад, ашиглалтанд өгөх гэсэн чинь 2 давхар руу гарах шатаа мартчихсан байсан!гээд нэг барилга 3-р хороололд 1980 онд байсныг би харсан юм даг…ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж