Пап Францисын айлчлалын талаар гадны хэвлэлүүд онцлов

Пап Францисын айлчлалын талаар гадны хэвлэлүүд онцлов

Пап Францисын айлчлалын талаар гадны хэвлэлүүд онцлов

Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францисын Монгол дахь айлчлал өнөөдөр /2023.09.04/ өндөрлөж байна. Айлчлалын хүрээнд Пап Францис төр засаг, иргэний нийгмийн төлөөллүүдтэй уулзсанаас гадна шашин хоорондын уулзалтыг ч зохион байгуулсан юм. Түүний айлчлалын талаар гадаадын томоохон хэвлэлүүд онцолсноос доор толилуулж байна.


Reuters:

-Ромын Пап Францис Ням гаригт Монголын нийслэлд болсон мөргөлийн үйл ажиллагааг удирдан явуулахад тус улсын бараг бүх католик шашинтан оролцсон. Энэ нь урьд өмнө тохиолдож байгаагүй үйл явдал юм. Монгол Улс 3.3 сая хүн амтай бөгөөд үүнээс 1450 нь католик шашинтай. Пап ламын айлчлалын онцлох үйл явдал нь Улаанбаатарын Степпе Аренад цугласан олон байлаа. Монгол дахь есөн сүмийн ихэнх нь нийслэлд байдаг ч алслагдсан дүүргийн нэг сүм нь ердөө 30 орчим гишүүнтэй. Олон монгол хүн нүүдэлчин зан заншлаа хадгалсаар байгааг Пап хэлсэн үгэндээ онцолжээ. “Бид бүгдээрээ бурханы нүүдэлчид, аз жаргалыг эрэлхийлсэн мөргөлчид, хайраар цангаж буй аянчин” гэж тэр хэлсэн байна. Мөргөлийн арга хэмжээнд буддын шашны лам нарын төлөөлөл ч оролцжээ. Пап Францис бусад шашны төлөөлөлтэй уулзах үедээ бүх шашны төлөөллүүдийг эв нэгдэлтэй байж, хүчирхийллийг өөгшүүлдэг үзэл суртлаас зайлсхийхийг уриалав. Тэрбээр айлчлалаа эхлүүлснээс хойш Монгол дахь шашны эрх чөлөөг өндрөөр үнэлсээр ирсэн.

CNN:

-Ромын Пап Францис Бямба гаригт Орос, Хятадын дунд орших, цөөхөн католик шашинтантай Монгол Улсад хийх 8000 км-ийн аяллаа албан ёсоор эхлүүллээ. Монгол дахь айлчлалын үеэр бусад улсад хийсэн айлчлалтай адил олон хүн цугларсангүй. Цахим сүлжээнд нийтлэгдсэн зургуудаас харахад 100 орчим хүн Улаанбаатарын төв талбайд цугларсан байв. Мөн Пап ламыг бусад оронд айлчлах үеэс илүү хамгаалалт багатай байжээ. Монгол Улсын хоёр хүчирхэг хөрштэй Ватиканы харилцаа хурцдаж буй үед энэхүү айлчлал тохиолоо. 2018 онд Ватикантай байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж Хятадыг буруутгадаг. Харин Ватикан, Москвагийн харилцаа Украин дахь дайнаас болж муудсан.

Associated Press:

-Пап лам Францис дэлхийн хамгийн жижиг, шинэ католик шашны нийгэмлэгийн нэгийг дэмжихээр Баасан гаригийн өглөө Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Тэр анх удаа далайд гарцгүй Азийн улсад айлчилж байгаа бөгөөд Орос, Хятадтай харилцаа хурцадсан үед энэ нь тохиож байна. Хэдийгээр харилцаа хурцадмал байгаа ч тэр Хятадын агаарын орон зайг дайран өнгөрөх үедээ Ши Жиньпин даргад мэндчилгээ дэвшүүлжээ. Ватиканы протоколын дагуу харь орны дээгүүр нисэх бүртээ ийм мэндчилгээ илгээдэг. Түүний мэндчилгээг нөхөрсөг байдал, сайн санааны илрэл гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин хэллээ. Пап Францис Монголыг зорих замдаа “Цөөн тооны иргэнтэй. Цөөн хүн ам, гэхдээ том соёл” гэж хэлжээ. ЗХУ-ын коммунист засгийн газраас татгалзаж, шашин шүтлэгийн эрх чөлөөг үндсэн хуулиндаа тусгасны дараагаас католик сүм Монгол Улсад зөвшөөрөгдсөн эрхтэйгээр оршин тогтнож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-04 174.208.226.45

Medee bichsen setguulch gehuu dee yum orchuulmar bolj tavisan yumuu esvel ene bichsen yumiig ni Gadaad hvn Mongoloor bichsen yumuu yuruusee oilgosongui. Yamar yadmag nairuulaga ve

Avatar

Нэргүй 2023-09-04 213.87.151.70

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Өвгөн 2023-09-04 202.126.89.178

дэлхиин хон Монголын жириин нэгэх айлд энгиин нэгэн буурайгиинд зочилсон нь гайхамшиг блээ..

Avatar

Нэргүй 2023-09-04 103.212.116.201

1000 пап ирсэн ч манай идээчин уугаачин нар ухаан суухгүй. харин жирийн ард нь ухаан сууна.

Avatar

Нэргүй 2023-09-04 203.98.76.4

ПАП ЛАМ МАНЬ ИРЖ ХАМАГ АМЬТНЫ ТУСЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРСАНД ГЯЛАЙЛАА….МОНГОЛ ОРОНД ЦААШЛААД ДЭЛХИЙ ДАХИНАА САЙН САЙХАН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БАЙХАА ..ХАМАГ АМЬТАН МУУ МУУХАЙ СЭТГЭЛ ҮГ ҮЙЛДЛЭЭСЭЭ ҮҮРД АНГИЖРАХ БОЛТУГАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж