Ц.Бямба-Отгоны цолны мялаалга барилдаанд Б.Лхагвадорж түрүүлэв

Ц.Бямба-Отгоны цолны мялаалга барилдаанд Б.Лхагвадорж түрүүлэв

Ц.Бямба-Отгоны цолны мялаалга барилдаанд Б.Лхагвадорж түрүүлэв

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Цэдэнсодномын Бямба-Отгон Улсын гарьд цолны мялаалгаа өчигдөр /2023.09.03/ аймгийнхаа наадмын талбайд хийв. Хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдснаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат улсын начин Б.Лхагвадорж түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын харцага Н.Золбоо үзүүрлэжээ.

Шөвгийн дөрөвт Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Улсын харцага Ш.Пүрэвгарьд, Төв аймгийн Өндөрширээт сумын харъяат, Улсын начин Д.Хүдэрбулга нар шөвгөрлөө.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Мягмарын Бадарч түрүүлж, арслан болсон бол Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэж, Монгол Улсын гарьд цол хүртсэн. Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанаар Увс аймгийн Ховд сумын харьяат Сүлд биеийн тамир спортын хорооны бөх Монгол Улсын Даян аварга Н.Батсуурь Өвөрхангай аймгийн харьяат Улсын харцага Ц.Бямба-Отгоныг амлан авсан. Тэгвэл Өвөрхангай аймгийн харьяат Улсын харцага Ц.Бямба-Отгон Монгол Улсын Даян аварга Н.Батсууриар найм давсан.

Шинэхэн гарьд Ц.Бямба-Отгон 1995 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн. “Их Монгол хүчтэн” дэмжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 034-р анги, Нутгийн буян группийн бөх юм.

Ц.БЯМБА-ОТГОНЫ АМЖИЛТ:

  • 2019-Өвөрхангай аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэн.
  • 2020-Өвөрхангай аймгийн баяр наадамд аймгийн арслан Б.Лхагвадоржид өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн.
  • 2022-Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд улсын гарьд Ш.Жаргалсайханаар дөрөв, улсын харцага Х.Гантулгаар тав, аймгийн заан Э.Батмагнайгаар зургаа давж " Монгол улсын харцага " цолыг хүртсэн.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-04 216.38.195.74

sadaa;

Avatar

yxsenui chun shaalzx-; ? 2023-09-04 216.38.195.74

yamar xyntei shaaltsana, tuim bolj turno salgyi;

Avatar

Нэргүй 2023-09-04 213.87.151.70

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-04 103.212.119.84

ЭНЭ Ч АРСЛАН АВСАНААР ТЭМДЭГЛЭЖ БАЙХ ШИГ БАЙНА

Avatar

Нэргүй 2023-09-04 202.21.126.30

Үзүүр түрүүний бөхийн барилдаан сонин болсон. Уг нь Золбоо их явж, идэвхи санаачилгатай барилдаж байсан. Энэ Лхагвадорж нь бүр зөндөө удаан зугтааж зугтааж байснаа гэнэдүүлээд хутгаад хаячихсан. Золбоо гэнэдчихсэн.

Avatar

ЗОЧИН 2023-09-04 202.70.44.46

Наадам дуусах болоогүй юу, өвөл болохгүй юм шиг наадаж байна даа, хэлэх хүнгүй, эзэнгүй мал шиг л байна даа

Avatar

zochin 2023-09-04 203.91.115.252

hudlaa barildaan haraad uneheer dur gutaj bn Negdel klub geed ene heden maham zowlogo zunjingaa hudlaa barildaj jujig togloloo ORKUUD uzseer l

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж