Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Цэдэнсодномын Бямба-Отгон Улсын гарьд цолны мялаалгаа өчигдөр /2023.09.03/ аймгийнхаа наадмын талбайд хийв. Хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдснаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат улсын начин Б.Лхагвадорж түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын харцага Н.Золбоо үзүүрлэжээ.
Шөвгийн дөрөвт Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Улсын харцага Ш.Пүрэвгарьд, Төв аймгийн Өндөрширээт сумын харъяат, Улсын начин Д.Хүдэрбулга нар шөвгөрлөө.
Шинэхэн гарьд Ц.Бямба-Отгон 1995 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн. “Их Монгол хүчтэн” дэмжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 034-р анги, Нутгийн буян группийн бөх юм.
Ц.БЯМБА-ОТГОНЫ АМЖИЛТ:
- 2019-Өвөрхангай аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэн.
- 2020-Өвөрхангай аймгийн баяр наадамд аймгийн арслан Б.Лхагвадоржид өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн.
- 2022-Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд улсын гарьд Ш.Жаргалсайханаар дөрөв, улсын харцага Х.Гантулгаар тав, аймгийн заан Э.Батмагнайгаар зургаа давж " Монгол улсын харцага " цолыг хүртсэн.
Холбоотой мэдээ