Дорнод: Хилчдийн хүүхдүүд аав, ээжийнхээ дэргэд боловсрол эзэмшиж байна

Дорнод: Хилчдийн хүүхдүүд аав, ээжийнхээ дэргэд боловсрол эзэмшиж байна

Дорнод: Хилчдийн хүүхдүүд аав, ээжийнхээ дэргэд боловсрол эзэмшиж байна

Дорнод аймаг өөрсдийн төсвийн хөрөнгөөр Матад сумын Мэнэн багт 50 хүүхдийн шинэ цэцэрлэгийг барьж, хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Өмнө нь 2021 онд тус багт 125 хүүхдийн хүчин чадалтай бага сургуулийг барьсан билээ.

Хилийн цэргийн 0306 дугаар ангийг түшиглэн барьсан энэхүү бүтээн байгуулалтууд нь хилчдийн хүүхдүүдийг тав тухтай орчин нөхцөлд сурч, хүмүүжих боломжийг бүрдүүлэхээс гадна, хамгийн чухал нь сумын төв, аймгийн төвд сургаж байсан бяцхан хүүхдүүдээ Мэнэн багийнхаа сургууль, цэцэрлэгт сургахаар шилжүүлэн авчирч хилчид маань халуун ам бүлээрээ амьдарч, ажиллах нөхцөлийг бий болгоод байгаа юм. Мөн үүнийг дагаад ажлын байр ч нэмэгдэж, тус багийн малчид ч хүүхдүүдээ гэртээ ойрхон сургаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж