Ван И: Украины дайны эмгэнэлт явдал Ази тивд давтагдах ёсгүй

Ван И: Украины дайны эмгэнэлт явдал Ази тивд давтагдах ёсгүй

Ван И: Украины дайны эмгэнэлт явдал Ази тивд давтагдах ёсгүй

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн Бямба гаригт Украины дайны эмгэнэлт явдал Ази тивд давтагдах ёсгүй гэж хэлжээ. Мөн их гүрний өрсөлдөөний гар хөл болж болохгүйг улс орнуудад анхааруулав.

"Өөрсдийн геополитикийн хэрэгцээг хангах зорилгоор Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар энх тайвныг алдагдуулж, үймээн дэгдээхийг оролдсон тайзны арын манипуляторыг илчлэх ёстой. Бид хүйтэн дайны сэтгэлгээг орхиж, үр дүнгүй тоглоомоос татгалзах хэрэгтэй. Мөн бүс нутгаа геополитикийн тооцооллоос хол байлгаж, их гүрний өрсөлдөөний гар хөл болох ёсгүй. Украины хямрал бол хүн төрөлхтнийг сэргээх дохио. Ази тивд ийм эмгэнэлт явдал давтагдах ёсгүй" гэж Ван И хэллээ.

Манипуляц хийсэн гэж чухам аль улсыг хэлж буйгаа Ван И тодорхой дурдаагүй. Гэхдээ Хятадын шинжээчид Ван Иг АНУ болон түүний холбоотнуудад хандаж хэлсэн гэж үзэж байна. "Бүс нутагт Орос, Украины хооронд үргэлжилж буй цэргийн мөргөлдөөнтэй төстэй хямралыг үүсгэх АНУ-ын стратегийн төлөвлөгөөнд Хятад санаа зовж байгааг Ван Игийн хэлсэн үг харуулж байна. Өмнөд Солонгос, Японыг бэхжүүлэхийн тулд АНУ саяхан Солонгосын хойг болон зүүн хойд бүс нутагт цэргээ байршуулсан. Мөн Австрали, Их Британи хоёрыг холбох АУКУС-ын гэрээ гэх мэт алхам нь АНУ Ардын чөлөөлөх армийн цэргийн хүчийг тараахыг хүсч буйг харуулна" гэж Бээжинд төвтэй Юан Ван цэргийн шинжлэх ухаан, технологийн судалгааны төвийн судлаач Жоу Ченмин хэлжээ. 

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-04 66.181.182.206

Сөрөг довтолгооны үеэр Украины Зэвсэгт хүчний бараг бүх бригад байлдааны чадвараа алдсан гэж АНУүзсэн

Avatar

Нэргүй 2023-09-04 216.38.195.74

t

Avatar

Нэргүй 2023-09-04 216.38.195.74

yum bolja-;

Avatar

Нэргүй 2023-09-04 103.212.119.82

Ikh enerengui baagii garch irehnee idda chin. oros tegj bolj bgaa bol mongolchuud ch bas yadaj baigal nuuraa avay yadiin bee

Avatar

Zochin 2023-09-04 202.55.188.123

Oros Ukrainiig nam farj eh gazriin Hyatad Taivaniig zaaval negtgeh ёstoi .es tegvees ANU s terguutei baruunii nohoinuud delhiig toirson NATO g baiguulj hun torolhtoniig bulshlah geed baina .Delhiig NATO ezelne gesen hetiin tolov baigaa shuu

Avatar

Нэргүй 2023-09-04 213.87.151.70

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-09-04 202.9.46.76

Украйн Тайвани бие даасан улс байгаагүй улс дотроос улс болж тасарсан нэг үндэстнүүд АНУ барууны ардчилал гэгч нэг үндэстнүүдийг хооронд хямралдуулах хэрэлдүүлэх дайтуулах гадаад бодлого

Avatar

Нэргүй 2023-09-04 103.57.92.24

Ер нь бяр нь амтагдсан хүн л таахалзана ш дээ.

Avatar

Нэргүй 2023-09-04 66.181.183.40

Ta nar uursduu xyataduud orosiig sanxuujuulj, aziin jijig ulsuud ruu turemgiilexee boli. Delxiin xyn turulxtun taivan baixiig xusej baina.

Avatar

Нэргүй 2023-09-04 202.126.89.98

Өөрснөө зэвсэглэлээр хөөцөлдөж, цэрэг дайны бэлтгэл хийхээ больчих хэрэгтэй юм. Номхон далайн тээврийн замуудыг хянах хүсэл шуналаа орхиод, олон улсын гэрээ хэлцлээ биелүүлж, Тайванийг тайван орхих хэрэгтэй!

Avatar

Зочин 2023-09-04 66.181.160.63

Нээээх олон утгатай юм ярьнааааа …..Нэг хүний атганд бяц атгуулсан улсууд ямарч ааш гаргаж магадгүй… Итгэж үл болно ..Эзэн хаан нэг л өглөө дутуу нойртой , ууртай босж ирвэл тэгээл өнгрөө …Хаанч хамаагүй ,ямарч шалтгаангүй дайн эхэлнээ …

Avatar

Нэргүй 2023-09-04 103.57.92.88

ж****а нарын ямаан омог удахгүй дарагдана.азийн нато байгуулагдах нь цаг хугацааны асуудал

Avatar

Нэргүй 2023-09-04 103.57.92.24

Ер нь бяр амтагдсан хүн л таахалзана ш дээ.

Avatar

Нэргүй 2023-09-04 202.9.46.205

Тэгээд зүгээр л Орост эзлэгдэх ёстой юу?

Avatar

Нэргүй 2023-09-04 202.21.110.219

хятадууд хэтэрхий их дарвалзаж байж бүлээн жин тавиулваа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж