Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг 14 хоногийн өмнө /2023.08.21/ үндэсний баяр наадмаар барилдсан 32 бөхийн шинжилгээний хариу ирснээс нэг бөхөөс допинг илэрсэн талаар мэдээлсэн. Тухайн бөхийн нэрийг зарлаагүй бөгөөд 14 хоногийн дараа В сорьцын шинжилгээгээ өгөх эсэхээ өөрөө мэдэгдэнэ гэсэн юм. Тэгвэл өнөөдөр П.Сайнзориг өөрийн цахим хуудастаа тухайн бөх В сорьцоо шинжлүүлэхээр болсон гэж мэдээллээ.
Тодруулбал, энэ жилийн үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн билээ. Тухайн бөх нь В сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан болно. В сорьцын шинжилгээний хариуг ирэхээр албан ёсоор мэдээлэх болно гэсэн юм.
Тухайн бөхийн Б сорьцын шинжилгээний хариу гарах хүртэл дахин 14 хоног хүлээгдэх болно.
Олон улсын гэрээ конвенци болон дүрэм журамд заасны дагуу уг бөхийн нэр усыг зарлах боломжгүй. Тус бөхөл эхлээд мэдэгдэнэ гэсэн юм. Тодруулбал, тухайн бөх өөрийн эрхийн дагуу В сорьцын шинжилгээнд орох эсэхээ шийдсэний дараа бөхийн нэр тодорхой болно. В сорьцын хариуг харж байж арга хэмжээ авах асуудал яригдахыг албаныхан мэдэгдсэн билээ.
Холбоотой мэдээ