Нээлттэй ажлын байрны зар

Хуучирсан мэдээ: 2023.09.04-нд нийтлэгдсэн

Нээлттэй ажлын байрны зар

Нээлттэй ажлын байрны зар

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

(МОНГОЛЫН МСС)

Дуусах цаг, огноо: 2023 оны 9 сарын 14-ний 17.30 цаг

Cанхүүгийн захирал

Монголын МСС нь Санхүүгийн захирлын албан тушаалд нээлттэй ажлын байр зарласан бөгөөд уг ажлын байр нь Монголын МСС-ийн төсөв, санхүүгийн төлөвлөлт, удирдлага, тайлангийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хяналт тавихын зэрэгцээ хөрөнгийн зарцуулалтын үр дүнтэй, ил тод, хариуцлагатай байдлыг хангаж ажиллах үндсэн чиг үүрэгтэй болно.

Үндсэн ажил үүрэг:

  • Монголын МСС-ийн Гүйцэтгэх захиралд санхүүгийн удирдлага болон үйл ажиллагааны чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө үзүүлж, санхүүгийн удирдлагын бүх хэм хэмжээ, дүрэм, журмын хэрэгжилтийг зохион байгуулж, МСК-ын Зардлын зарчим, Санхүүгийн хариуцлагын төлөвлөгөө болон холбогдох бусад шаардлагад нийцүүлэн ажиллах;
  • Компакт гэрээний зорилго болон санхүүгийн зорилтуудад хүрэхийн тулд санхүүгийн үйл ажиллагаа, дотоод хяналтын болон тайлангийн тогтолцоог хянаж, үнэлж сайжруулж ажиллах;
  • Монголын МСС-ийн санхүүгийн мэргэжилтнүүд болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч хөндлөнгийн байгууллага (Санхүүгийн төлөөлөгч)-ын өдөр тутмын ажлыг удирдан чиглүүлж, санхүүгийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг ханган, санхүүгийн үйлчилгээг шуурхай, үр дүнтэй явуулах нөхцөлийг бүрдүүлэх;
  • Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хэрэгцээ шаардлагыг санхүүгийн удирдлагын стратегитай уялдуулан хөрвүүлэх, түүний дотор санхүүжилтийн хэрэгцээг урьдчилан таамаглах, төлөвлөх, төсөв боловсруулах, зарцуулалтын хүсэлт бэлдэх зэрэг үйл ажиллагаанд тусгаж ажиллах;
  • Монголын МСС-ийн удирдлагын баг, Монголын МСС-ийн удирдах зөвлөл, МСК-ийн зөвлөмжийн дагуу тогтмол гардаг санхүүгийн тайлангуудыг гаргахад хяналт тавин ажиллах,
  • Төсвийн болон санхүүгийн аудитын үеэр Монголын МСС-ийн удирдлагад санал зөвлөгөө өгөх, улмаар санхүүгийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах хүрээнд дүн шинжилгээ хийж, холбогдох дүрэм, журам, шаардлагуудыг хангах талаар зааварчилгаа өгөх;
  • Монголын МСС болон хэрэгжүүлэгч байгууллагуудын санхүүгийн болон тайлангийн системийг үнэлэх замаар МСК-ын холбогдох хэм хэмжээг сахиж буй эсэхийг нягтлан тогтоож, болзошгүй эрсдэл, асуудлуудыг тодорхойлон, санхүүгийн дотоод болон хөндлөнгийн аудитад дэмжлэг үзүүлж ажиллах;
  • Санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр Монгол Улсын төрийн болон Засгийн газрын холбогдох албан байгууллагуудтай нягт харилцан ажиллах гэх зэрэг ажил үүргийг гүйцэтгэн ажиллана.

Мэргэжлийн шалгуур:

Боловсрол:

  • Санхүү, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, худалдаа, эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй.
  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэшсэн нягтлан бодогч буюу түүнтэй адилтгах бусад зэрэгтэй бол давуу тал болно.

Ажлын туршлага:

  • Нягтлан бодох бүртгэл, санхүү, санхүүгийн удирдлагын чиглэлээр дор хаяж 8 (найман) жил ажилласан, ингэхдээ доод тал нь 5 сая ам.долларын жилийн төсөв бүхий яам, агентлаг, төсөл хэрэгжүүлэгч этгээд, хувийн хэвшлийн байгууллагад санхүүгийн удирдах түвшний албан тушаал хашиж байсан туршлагатай;
  • Олон улсын хөгжлийн байгууллагуудын санхүүгийн удирдлага, тайлангийн шаардлага, хуулийн этгээдийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн зарчим, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын талаар өргөн хүрээний мэдлэгтэй;
  • Санхүүгийн удирдлагын нарийн төвөгтэй цогц тогтолцоог амжилттай үүсгэн байгуулах, нарийвчилсан төсөв боловсруулах, санхүүгийн нийтлэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байсан бодит туршлагатай;
  • Microsoft Excel програм хангамжийг мэргэжлийн түвшинд ашиглах чадвартай, SAP зэрэг удирдлагын мэдээллийн системийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн програм хангамж ашиглаж байсан туршлагатай байх зэрэг шаардлагуудыг тус тус хангасан байна

Хэлний мэдлэг

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш) байх.

Ажлын байранд хамаарах үндсэн ур чадвар:

  • Засгийн газар, хувийн хэвшил, нийгмийн сайн сайхны төлөөх аливаа байгууллагад баг, хамт олныг удирдан ажиллаж, үр дүнд тулгуурласан манлайлал хэрэгжүүлж байсан туршлагатай.
  • Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
  • Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
  • Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
  • Мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах зэрэг ур чадварыг эзэмшсэн байх.

ХОЛБОГДОХ ХАЯГ:

Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломын хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ. (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).

Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.

Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбогдоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж