МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН
(МОНГОЛЫН МСС)
Дуусах цаг, огноо: 2023 оны 9 сарын 14-ний 17.30 цаг
УСНЫ САЛБАРЫН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН
Монголын МСС нь Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн мэргэжилтний албан тушаалд нээлттэй ажлын байр зарласан бөгөөд энэхүү ажлын байр нь ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах хүрээнд усны салбарын бодлого, зохицуулалт, институцийн шинэчлэлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаануудыг боловсруулах, уялдаа холбоог хангах, хэрэгжүүлэхэд Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захиралд дэмжлэг үзүүлж ажиллана.
Үндсэн ажил үүрэг:
- Ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах хүрээнд усны салбарын холбогдох байгууллагуудад чиглэсэн бодлого, зохицуулалт, институцийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай, салбар хоорондын, өргөн хүрээтэй техникийн туслалцаа, чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох.
- Ус ашиглалтын байгууллагын санхүү, үйл ажиллагааг сайжруулах, чадавх бэхжүүлэх, ус ашиглалтын байгууллагуудын түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйлдвэрийн бохирдлыг урьдчилан цэвэрлэх, хяналт тавих, усны нөөцийн үнэ цэнэ, усны үйлчилгээний өртгийн талаарх олон нийтийн ойлголт, дадал хандлагыг өөрчлөх зэрэг асуудлаар бусад төслийн багийн гишүүдтэй нягт уялдаатай ажиллаж, тогтвортой байдлын нэн чухал санаачилгуудыг хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох боломжоор хангах.
- Төслийн төлөвлөлт, хэрэгжилтийг дэмжих бүхий л үйл явцыг дэмжин ажиллана. Тухайлбал, ус ашиглалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжих, гэр хорооллын ус хангамжийн дэд бүтцийн төлөвлөлтийг сайжруулах, олон нийтийн дадал хандлагыг өөрчлөх зэрэг болон бусад дэд төслийн ажлын даалгавар, техникийн үзүүлэлт, зардлын тооцооллыг боловсруулж хянах зэрэг болно.
- Хувийн хэвшил, донор байгууллагуудтай хамтран ажиллах стратегийг боловсруулан хэрэгжүүлж Компакт гэрээгээр хэрэгжүүлэх хөтөлбөрийн цар хүрээ, ашиг тусыг өргөжүүлэхэд төслийн захиралд дэмжлэг үзүүлэх.
- Хувийн хэвшил, нийтийн аж ахуйн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг харилцан адилгүй талуудтай харилцаа тогтоон, хамтарч ажиллахад туслалцаа үзүүлэх замаар төслийн үйл ажиллагааг боловсруулах, хэрэгжилтийг хангах, үйл явцыг хянах, үр дүнд хяналт тавих боломжийг хангахад төслийн захиралд дэмжлэг үзүүлнэ.
- Төслийн явц, ахиц дэвшлийг хянах, зөвлөх болон гэрээт байгууллагуудаас хүлээлгэн өгсөн ажлын үр дүнг хянах, хүлээн авах, болзошгүй асуудал, эрсдэлүүдийг тодорхойлж, саармагжуулахад төслийн захиралд дэмжлэг үзүүлэх замаар төслийн үр дүнтэй удирдлагыг хангах.
- Зөвлөх, гэрээлэгчид, хэрэгжүүлэгч байгууллагууд болон бусад оролцогч талуудтай нягт уялдаа холбоотой ажиллах.
- Төсөв хянах, гэрээ удирдах, Монголын МСС-ийн дүрэм журамд нийцүүлэн худалдан авах ажиллагааг зохион байгуулах талаар худалдан авах ажиллагааны багтай хамтран ажиллахад төслийн захиралд дэмжлэг үзүүлэх.
- Төслийн захирлаас даалгасан аливаа үүрэг даалгаврыг гүйцэтгэн хариуцах зэрэг болно.
Мэргэжлийн шалгуур:
Боловсрол:
- Усны менежмент, усны ашиглалт, үйлчилгээнд холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх.
Ажлын туршлага:
- Улаанбаатар хотын ус хангамж, ашиглалт, үйлчилгээ болон усны бодлого, хууль тогтоомжийг сайжруулах чиглэлийн үйл ажиллагаа, төслүүдэд таван (5) жилээс багагүй хугацаанд ажилласан туршлагатай байх.
- Ус ашиглалтын байгууллагын менежмент, үйл ажиллагаанд оролцож байсан туршлагатай байх, тухайлбал, стратеги төлөвлөлт хийх, санхүүгийн болон үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах, хөрөнгийн менежментийг боловсронгуй болгох, усны ашиглалтын байгууллагын түншлэл бий болгох, усны үйлчилгээг хүргэх, хэрэглэгчтэй харилцах зэрэг чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Дотоодын болон олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлагатай байх, ялангуяа төслийг төлөвлөх, төсөл хэрэгжүүлэх хуваарь болон төсвийг боловсруулах, төслийг хэрэгжүүлэх, хянах, мониторинг, үнэлгээ хийх, төслийг хаах зэрэг ажлын туршлага, ур чадвартай байх.
- Монгол Улсын усны салбарын нөхцөл байдал, ялангуяа усны бодлого, тогтолцоо, хууль эрх зүйн орчин, усны үйлчилгээний төлөвлөлт, үйл ажиллагаа, менежментийн талаар тодорхой ойлголттой байх.
Хэлний мэдлэг
- Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш) байх.
Ажлын байранд хамаарах үндсэн ур чадвар:
- Засгийн газар, хувийн хэвшил, нийгмийн сайн сайхны төлөөх аливаа байгууллагад баг, хамт олныг удирдан ажиллаж, үр дүнд тулгуурласан манлайлал хэрэгжүүлж байсан туршлагатай.
- Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
- Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
- Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
- Мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах зэрэг ур чадварыг эзэмшсэн байх.
ХОЛБОГДОХ ХАЯГ:
Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломын хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ. (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).
Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.
Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.
Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбогдоно.