Сайн багш нар хотын захын сургуульд хичээл заана

Сайн багш нар хотын захын сургуульд хичээл заана

Сайн багш нар хотын захын сургуульд хичээл заана

Сургалтын чанараас хамаарч ерөнхий боловсролын сайн сургуулиудад хүүхдээ өгөх эцэг эхийн хүсэл эрмэлзэл байдаг. Энэ нь хотын замын түгжрэл, сургуулиудын ачааллыг улам нэмдэг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа талаар нийслэлийн Боловсролын газраас тодрууллаа.

-Боловсролын газрын дарга Б.Амартүвшин:

-Өнгөрсөн 2021 оноос эхлэн улсын хэмжээний бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээнд тулгуурлан сургуулиудын чанарыг тогтоосон. Эцэг эхчүүдийн зүгээс тодорхой чиглэлд гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд сургах хүсэлтэй байдаг. Жишээлбэл, Нэгдүгээр сургууль, 11 дүгээр сургууль математикийн гүнзгийрүүлсэн сургалттай учраас олон хүүхэд элсэлтийн шалгалт өгдөг. Энэ байдлыг арилгахаар 11 дүгээр сургуулийн багш нар Баянзүрх, Сонгинохайрхан гэх мэт захын дүүргийн сургуулийн сурагчдад математикийн хичээлийг очиж, заана.

Баянзүрх дүүргийн сурагч заавал 11 дүгээр сургуульд суралцахгүйгээр 148 дугаар сургуульдаа сурах боломжтой.

Хоёрт, нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын чанарыг хэмжиж үзээд сургууль тус бүрийн онцлог давуу ба сул талуудад тулгуурлан сайн сургуулиуд гэж байгаад 40 гаруй хувь, үйл ажиллагааг нь сайжруулах шаардлагатай 60 хувьд зөвлөн туслах буюу менежментийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлдэж байна. Өнгөрсөн жил нийслэлийн 36 сургууль хамрагдаж, сайжирсан" гэдэг мэдээллийг өгсөн юм.

Үүн дээр Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир нэмэлт мэдээлэл өгөхдөө "2022 онд боловсролын салбарт төсвийн маш том шинэчлэлийг хийсэн. Хуучин хувьсах зардлыг 2-3 бүрэлдэхүүн хэсэгтэй, хөрөнгө оруулалтын асуудал, багш нарын мэргэжил дээшлүүлэх зардал, цахим дата хэрэглээний санхүүжилт цэвэр удирдлагын хөөцөлдөлгөөтэй холбоотой байсан. Одоо сургууль болгон дээр хувьсах зардлыг 10, цэцэрлэгт найман бүрэлдэхүүнтэй болгож, нөхөн хангалтын зардлыг өгнө.

Ингэснээр дээд талын сургууль 175 сая төгрөгийн нөхөн хангалтын зардал хуваарилагдаж байна.

Энэ төсвөөр ширээ сандал, анги танхимаа шинэчлэх үү гээд өөрөө бие даасан байдлаар менежментээ хийгээд явахаар хэн нэгэн давуу байдал илүү сайн сургалт явуулахгүй. Сургууль, цэцэрлэгүүдэд төсвийн жигд хуваарилалт очиж байгаа. Тиймээс гэрт хамгийн ойр сургууль хамгийн сайн сургууль, цэцэрлэг байх бодлогыг барьж ажиллана" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-04 103.212.119.41

Энэ Цогзолмаа авгайн суганы үс Нямочир юу ч мэдэхгүй ээ. Худлаа реклам хийхээс цаашгүй энийг зайлуулаач. Авилга аваад ЕБС хүүхэд чихээд суудаг хүн

Avatar

Нэргүй 2023-09-04 213.87.151.70

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-04 124.158.109.175

Муу багш төвийн сургуульд хичээл заана гэсэн учир шалтгааны холбоос гарч ирнэ дээ…

Avatar

Зочин 2023-09-04 202.55.188.120

төр өөрөө тэр нь муу энэ нь сайн гээд байхнь сонин юмаа

Avatar

Нэргүй 2023-09-04 202.126.92.178

Арга ядсан арга. Бүх багшийг жигд гайгүй болгох чинь л зөв зам шүү.

Avatar

Нэргүй 2023-09-04 124.158.107.35

мууу багш аар хаана заалгахын заалгаж болохымуу

Avatar

Багш 2023-09-04 202.126.90.132

Багшийн сайн мууг яаж тогтоох вэ? муу багшаа халж явуулах уу? дахиж сургах уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж