Сургалтын чанараас хамаарч ерөнхий боловсролын сайн сургуулиудад хүүхдээ өгөх эцэг эхийн хүсэл эрмэлзэл байдаг. Энэ нь хотын замын түгжрэл, сургуулиудын ачааллыг улам нэмдэг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа талаар нийслэлийн Боловсролын газраас тодрууллаа.
-Боловсролын газрын дарга Б.Амартүвшин:
-Өнгөрсөн 2021 оноос эхлэн улсын хэмжээний бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээнд тулгуурлан сургуулиудын чанарыг тогтоосон. Эцэг эхчүүдийн зүгээс тодорхой чиглэлд гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд сургах хүсэлтэй байдаг. Жишээлбэл, Нэгдүгээр сургууль, 11 дүгээр сургууль математикийн гүнзгийрүүлсэн сургалттай учраас олон хүүхэд элсэлтийн шалгалт өгдөг. Энэ байдлыг арилгахаар 11 дүгээр сургуулийн багш нар Баянзүрх, Сонгинохайрхан гэх мэт захын дүүргийн сургуулийн сурагчдад математикийн хичээлийг очиж, заана.
Баянзүрх дүүргийн сурагч заавал 11 дүгээр сургуульд суралцахгүйгээр 148 дугаар сургуульдаа сурах боломжтой.
Хоёрт, нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын чанарыг хэмжиж үзээд сургууль тус бүрийн онцлог давуу ба сул талуудад тулгуурлан сайн сургуулиуд гэж байгаад 40 гаруй хувь, үйл ажиллагааг нь сайжруулах шаардлагатай 60 хувьд зөвлөн туслах буюу менежментийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлдэж байна. Өнгөрсөн жил нийслэлийн 36 сургууль хамрагдаж, сайжирсан" гэдэг мэдээллийг өгсөн юм.
Үүн дээр Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир нэмэлт мэдээлэл өгөхдөө "2022 онд боловсролын салбарт төсвийн маш том шинэчлэлийг хийсэн. Хуучин хувьсах зардлыг 2-3 бүрэлдэхүүн хэсэгтэй, хөрөнгө оруулалтын асуудал, багш нарын мэргэжил дээшлүүлэх зардал, цахим дата хэрэглээний санхүүжилт цэвэр удирдлагын хөөцөлдөлгөөтэй холбоотой байсан. Одоо сургууль болгон дээр хувьсах зардлыг 10, цэцэрлэгт найман бүрэлдэхүүнтэй болгож, нөхөн хангалтын зардлыг өгнө.
Ингэснээр дээд талын сургууль 175 сая төгрөгийн нөхөн хангалтын зардал хуваарилагдаж байна.
Энэ төсвөөр ширээ сандал, анги танхимаа шинэчлэх үү гээд өөрөө бие даасан байдлаар менежментээ хийгээд явахаар хэн нэгэн давуу байдал илүү сайн сургалт явуулахгүй. Сургууль, цэцэрлэгүүдэд төсвийн жигд хуваарилалт очиж байгаа. Тиймээс гэрт хамгийн ойр сургууль хамгийн сайн сургууль, цэцэрлэг байх бодлогыг барьж ажиллана" гэсэн юм.
Холбоотой мэдээ