Жуулчдын цуваа тасраагүй зун буюу бидэнд өгсөн сургамж!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Жуулчдын цуваа тасраагүй зун буюу бидэнд өгсөн сургамж!

Жуулчдын цуваа тасраагүй зун буюу бидэнд өгсөн сургамж!

Намрын сар гарч, хүйтний улирал наашилжээ. Өнгөрсөн зуны хугацаанд Монгол Улсыг зорих жуулчдын тоо эрс нэмэгдэж, аялал жуулчлалын салбар луу чиглэсэн хууль эрх зүйн орчныг шинэчилж, төрөөс хэд хэдэн бодитой арга хэмжээ авсны дүнд олон жуулчин, дэлхийд алдартай контент бүтээгчид ч Монголд зочлов. Түүгээр зогсохгүй түүхэн хэд хэдэн айлчлал Монгол Улсын дэлхийн тавцанд гаргасан гээд өнгөрсөн нэг жилийг дүгнэвэл аялал жуулчлал, гадаад бодлогод маш сайн гэсэн үнэлгээ өгч болно.

Аялал жуулчлалыг татах зорилгоор Япон, Солонгосын өдрүүд, Нүүдэлчин-2023, Зүүн азийн залуучуудын наадмыг эх орондоо зохион байгуулсан гээд олон арга хэмжээ, эвентүүд болов. Нэг гадаад хүн, нэг хэсэг жуулчин Монгол Улсад ирээд буцахдаа эдийн засагт төдийгүй, Монгол Улсыг өөр өөрсдийн улс орондоо таниулсан сошиал давалгаа ч үүсч эхлэв.

Хамгийн сүүлийн мэдээллээр зургадугаар сараас есдүгээр сарын хооронд буюу зуны гурван сарын хугацаанд 550 мянган жуулчин Монгол Улсад иржээ. Угтаа бол нэг сая жуулчин хүлээж авна гэсэн тооцоолол гаргасан  бөгөөд одоогоор 600 гаруй мянган жуулчин Монголд ирсэн байна.

Монгол Улсад зочилсон жуулчид /улс/:

  • ОХУ-38,97 хувь
  • БНСУ-21,82 хувь
  • БНХАУ-16,50 хувь
  • БНКазакстан улс-3,63 хувь
  • Япон-3,11 хувь
  • АНУ-2,33 хувь
  • ХБНГУ-1,42 хувь
  • БНБедарусь улс-1,13 хувь
  • Франц улс-1,8 ахувь
  • Бусад-10 хувь

Үүн дээр нэмээд  Ватиканы тэргүүн Ромын пап Францисын айлчлал мөн Монгол Улсыг дэлхийн анхаарлын төвд аваачсан түүхэн үйл явдал болов. Түүний айлчлалтай холбоотойгоор мөн олон тооны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, жуулчид ч ирсэн юм.

Өнгөрсөн хугацаанд ирсэн олон жуулчин бидэнд үр өгөөжөө өгсөн ч нөгөө талдаа сайжруулах, шинэчлэх, өөрчлөх, шинэ түвшинд гарах ёстой гэдгийнг сануулсаар буцав. Хамгийн энгийн зүйл бол бие засах газар. Хэдийгээр тал хээрт гараад хүссэн газраа бие засч болох ч жуулчдын зүгээс боловсон бие засах газар байхгүй байгааг шоглож, шүүмжилснийг бид бодлого болгон засч, сайжруулах ёстой юм.  Түүнээс гадна гадны улс орны жуулчдад зориулсан мэдээллийн нэгдсэн сан байхгүй, өөр өөрсдийн хандаж байгаа жуулчны баазаар дамжуулан мэдээлэл олж авахаас өөр сонголтгүй. Техник, технологи хөгжсөн энэ үед дэлхийн аль ч өнцгөөс, гар утаснаасаа Монголын талаарх аялал жуулчлал, үйлчилгээний төвзүүдийн маршрут, үнэ тариф, цагийн хуваарь, цаг агаар бүх зүйлийг нэгтгэсэн мэдээллүүд ч дутагдалтай байгааг жуулчид хэлж байв. Харин жуулчны баазуудын хувьд үнэ нь тэнгэр, газар шиг зөрүүтэй, гадны жуулчид, гадаад хүн харахаараа үнээ нэмчихдэг байдлыг ч шүүмжилсныг тунгаах хэрэгтэй. Энэ бүхнээс илүү хамгийн их чухалчилж, дараа дараагийн олон мянган жуулчдыг татах нэг зүйл бол дэд бүтэц. Зам тээврийн салбарын дэд бүтэц бол аюугүй аялаад буцах, мэргэжлийн хүний нөөцийн чадамжтай байх ёстойг сануулсан эрдэнэт хүний амь эрсэдсэн харамсалтай үйл явдал болсныг ч мөн мартах учиргүй. Ирэх жилүүдэд бид сая, саяас илүү жуулчин авахын тулд юун дээр анхаарах ёстой, Аялал жуулчлалын салбарын мэргэжлийн холбоод нь нэгдэж, төртэйгөө хамтран ажиллах, нэг жуулчны сэтгэл ханамжинд анхаарч чадвал бидэнд боломж их байгааг харуулсан зун өнгөрөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-04 103.1.212.133

Худлаа хөөрөөд яахав? ОХУ-38,97 хувь.БНСУ-21,82 хувь.БНХАУ-16,50 хувь.БНКазакстан улс-3,63 хувь

Avatar

абаөа 2023-09-04 202.21.124.134

хөтөч нар маш чухал хүний ама нас хариуцаж явдаг гэдгээ ойлгох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-09-04 216.38.195.74

CJ xonotsoo zailyyl, daryi;

Avatar

yamar xyntei shaaltsana tuim bolj turnu 2023-09-04 216.38.195.74

+CJ daryi;

Avatar

Нэргүй 2023-09-04 202.131.225.197

Orosuud ih irjee. Mongold ehshirsen umhii, pivo buuljisnii unertei amraltiin ujirch muudsan geriin dood une honogiin 150,000 baihad Oros Baigal nuuriin amraltand tohilog 00 dushtei modon baishin 110'000 tugruguu tegeed bod bod shunaliin tulamnuud mini. ichmeer

Avatar

Igor 2023-09-04 202.55.191.130

Russians are not tourist but they were fleeing the war and their mad leaders so don't count them.

Avatar

Нэргүй 2023-09-04 213.87.151.70

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-04 103.57.92.52

tsug yavj baihad uneheer ichmeer shuu. Humuusiin handlaga, ded butets 00 geel

Avatar

Нэргүй 2023-09-04 202.126.89.120

СУРГАМЖ ӨГӨӨД Л БАЙДАГ ӨГӨАД Л БАЙДАГ СУРГАМЖ АВДАГГҮЙ ЭЭ ӨҮР ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА ИРСЭН Ч ЯГ ХЭВЭЭРЭЭ Л УГТСАН ДАА

Avatar

-bycduino.; 2023-09-04 216.38.195.74

XT

Avatar

-bycduin, zubshuurulgyi; nuchyj 2023-09-04 216.38.195.74

-; dyygai, zopulgo ylcuin xamgaaltad;

Avatar

xapultsan, myygaa, nyyr ugultgyi, ylcuin nyyts,, x/gyilagchdaar baix; 2023-09-04 216.38.195.74

– # ; kase nomepoo xayb, copydiopii xeden, ceifm. -π π- -# bny ylcuin bxgyi bol – xolboj byx yum bloklood bn, application ye, no# dyndyyr opj irj kodood BNA, emeil xyrtel kodoor ytasryy ongoilgoj , xynui yumnd kodoor opj galzyypj bolcon.; eldvuin xolison yum, taarsane;

Avatar

Зочин 2023-09-04 202.126.88.206

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг БОАЖЯ-наас өнөөдөр цаг үеийн мэдээлэл хийх үеэр онцлов.

Наймдугаар сарын 29-ний өдрийн байдлаар 431,130 жуулчин Монгол Улсад ирж, дунджаар 650 орчим сая ам.долларын орлогыг дотоодын эдийн засагт оруулаад байгаа аж.

Avatar

Зочин 2023-09-04 202.126.88.125

Ёстой зав. Байгуулагдаад 90, 100 жилийн ой тэмдэглэхдээ нойлын асуудлаа шийдэж чадаагүйгээ бодож баймаар…Аймаг, сумдын Засаг дарга нарын ухаанд ой тэмднглэх ухаан байхаас нойлын асуудлаа шийдэх талаар ямар ч санаачлага гаргадаггүй. Энэ чиглэлээр санаачлага гаргасан хувь хүмүүс аж ахуйн нэгжүүдийг дэмждэггүй, харин ч эсрэгээрээ чадөр тушаа болж хахууль нэхдэг төрийн албан хаагчдыг яах вэ???Монгол улсын хөгжилд чөдөр тушаа болж санаатай хорлоод сууж байдаг төрийн албан хаагчдын асуудлыг яах вэ?

Avatar

Нэргүй 2023-09-04 66.181.160.63

Хятадуудыг визгүй болгочиход л 100 сая энүүхэнд шдэ

Avatar

иргэн 2023-09-04 202.21.104.2

Бүх хоолны газар, жуулчны баазуудын ариун цэврийн өрөөний стандарт шаардлагыг хангуулж, хээр хөдөөд тодорхой км-т зам дагуу ОО-ийн өрөөтэй амрах цэгүүд хэд хэдийг байгуулчина биз дээ. Гэдэс нь өвдөөгүй л бол хүмүүс зориулалтын газарт буугаад шээж баахаа зохицуулж чадна ш дээ.ккк. Хамгийн гол нь жорлондоо я*****с задалдаг, халдваргүйжүүлдэг бэлдмэл тогтмол хийдэг баймаар бн. Өмхий самхай, өт, үнэр айммааррр шдээ. АЗИ МАЯГИЙН ЖОРЛОН ЗҮГЭЭР. Дээр нь биш явган сууж бие засдаг.ккк

Avatar

Нэргүй 2023-09-04 122.201.23.83

Хулхи бидний зэс нь цухуйсан шүү !

Avatar

Татвар төлөгч 2023-09-04 103.57.95.152

Тур оператор компаниудын үйлчилгээ, хариуцлагыг сайжруулах шаардлагатай байна. Мөн тэд жуулчдаас өндөр үнэ авчихаад зочид буудал , жуулчны баазуудад бага мөнгө төлдөг. Нөгөө өндөр үнэ төлсөн жуулчид мөнгөндөө таарсан үйлчилгээ нэхэж зочид буудал , жуулчны баазуудыг хүнд байдалд оруулдаг болсон байна шүү…Оператор компаниуд бурууг зочид буудал жуулчны баазуудад өгөөд өнгөрдөг ч эцсийн хохирогч нь бид бүгдээрээ шүү гэдгийг ойлгоосой…

Avatar

tsebrees uup jyylchin abch bolgyi geed bxad Esergyy IN1;? Yxsenui chun shaalzx, Batalgaat xygatsa 2023-09-04 216.38.195.74

– 20.00; tsuun 1, 2, 3, 4-; – ## ##; ; xzts;
– textxn _;

Avatar

Батсайхан 2023-09-04 139.5.216.178

Жуулчин авахад "боловсон" бие засах болон усанд орох газар л хэрэгтэй. Энэ хоёрыг шийдээд шийдээд явчихвал бусад нь болно.

Avatar

Зочин 2023-09-04 202.126.89.12

шударга тав чинь поп нөхдүүд улс орныг самарчихаад байна

Avatar

Зочин 2023-09-04 103.57.95.97

Ж.Батзандан маань хаана явна аа. Хүйтнийг эс тоон хөхөө өвлөөр жагсаал цуглаан хийдэг,бас удирддаг хүн юмсан, ойрдоо таг чиг боллоо. Батзандан маань ил гарч ирэх болоогүй л юм байх даа. Батзандангаа санаж байна гэж жигтэйхэн. Путин ах маань ч гэсэн сайхан даа.

Avatar

Батзандан 2023-09-04 103.140.10.154

За удахгүй уулзана гэдэгт итгэлтэй байна аа, хэд гурван төгрөг хураачаад очихгүй бол амьдрал хэцүү байна аа, ах нь одоо зөв замаар явахаар шийдсэээн… дахиж жагсаал цуглаан хийхгүй гэсэн бодолтой байгаа нтр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж