"Бид хүн төрөлхтний оюун санааны эрх чөлөөнд чухал гавъяа байгуулсан"

"Бид хүн төрөлхтний оюун санааны эрх чөлөөнд чухал гавъяа байгуулсан"

"Бид хүн төрөлхтний оюун санааны эрх чөлөөнд чухал гавъяа байгуулсан"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр өнөөдөр Хүн театрт шашинтнуудын төлөөлөлтэй уулзазлт хийсэн юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашины бодлогын зөвлөх Д.Бум-Очир хэлэхдээ,  "Пап Францис тухайн айлчилж байгаа улс орондоо байгаа шашны төлөөллүүдтэй уулздаг уламжлалтай.  Энэ бол Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францисын үйл ажиллагааны нэгээхэн хэсэг гэж ойлгож болно. Уламжлал болсон энэ чиг хүрээндээ Монголд байгаа шашны төлөөллүүдтэй уулзлаа. Энэ бол чухал утга учир, ач холбогдолтой арга хэмжээ. Учир нь олон шашин зэрэгцэн орших, эв найрамдалтай байх агуулга, үзэл санааг олон нийтэд хүргэх, дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гол шашины төлөөллүүд  тус уулзалтад оролцож дэлхийн энх тайвны байдал, олон нийтийн зөрчил тэмцэлгүй байх тухай асуудлыг гол сэдвээ болгон ярилцлаа. Пап Францисын айлчлал олон чухал ач холбогдолтой . Тухайлбал, Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчилан таниулж байна. Пап Францис дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг.

Дэлхий дээр 1.3 сая католик шашинтан бий. Өөрөөр хэлбэл дэлхий дээр амьдарч байгаа долоон тэрбум  хүний 17 орчим хувь нь католик шашинтай байна. Тийм учраас түүний айлчлалыг сурвалжлахаар дэлхийн 20 гаруй орны 150 орчим хэвлэл мэдээллийн ажилтан ирсэн байна.

Түүний айлчлалын турш Монгол Улс дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Дэлхий дээр Монгол Улс  байдаг эсэхийг ч мэдэхгүй улс орны иргэд Пап Францисын айлчлалаар дамжуулж  бидний талаар мэдэж авах боломжтой. Энэ бол бидний оршихуйн талаарх асуудал юм. Дэлхий дээр хэр олон хүн Монгол Улс гэж бие даасан, тусгаар тогтносон, үүх түүх, үнэт зүйлээр баялаг орон гэдгийг мэднэ тэр хэмжээгээр бидний соёл иргэшил, улс төрийн бүхий л талын оршин тогтнохуй улам бүр батжин, бэхжих учир холбогдолтой.

Түүнчлэн энэхүү айлчлал түүхэн ач холбогдолтой. Найман зууны тэртээ Монголын эзэнт гүрний үед олон шашин эв нэгдэлтэй зэрэгцэн орших үзэл санааг хангаж өгч байсан түүхийг өнөөдөр Пап Францис өөрийнхөө үгэнд дурдаж, олон нийтэд таниуллаа. Энэ бол Монголын түүхийг дэлхий нийтэд таниулж өгч байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, Монголын түүхэнд өнө удаан оршин байгаа оюун санааны үнэт зүйлийг сурталчилан таниулж  байгаа хэрэг.

Монголчууд  эртнээс олон хүний, олон янзын итгэл үнэмшлийн оршин тогтнох эрх чөлөөг нь олгож өгч байсан.

Тухайлбал, Мөнх хааны үед 12 шашинтны сүм хийд зэрэгцэн оршиж, Мөнх хааны ивээл дор ном хаялцаж, мэтгэлцээн явуулж байсан талаар Пап Францис хэлсэн үгэндээ тодотголоо. Үүнийг судлаачид дэлхий дээр анхдагч хэмээн үздэг.

Өөрөөр хэлбэл ийм үйл явдал дэлхий дээр  Монголоос өөр хаана ч болж байгаагүй. Энэ бол бидний өвөг дээдсийн хүн төрөлхтний түүхэнд  оюун санааны эрх чөлөөг  бий болгоход оруулсан хамгийн чухал гавъяа. Оюун санааны эрх чөлөөг нээж  өгсөн түүхэн үйл явдлыг өнөөдөр хүндэт зочин Пап Францис хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж  өөрийнхөө үгэнд онцлон хэлж байгаа хэрэг. Хүн төрөлхтний түүхэнд Монголын түүх, бидний өвөг дээдэс ямар үнэ цэнтэй хувь нэмэр оруулсныг олон нийтэд хүргэлээ. Үүгээрээ Пап Францисын айлчлал өндөр ач холбогдолтой" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гэгээ 2023-09-03 202.126.88.209

Үнээн санал нэг байна

Avatar

Нэргүй 2023-09-03 43.242.242.59

Бум-Очир доктор маш зөв ярьж зөв сэтгэсэн байна. Монгол улс дэлхийд аль болох эерэгээр танигдаж хүлээн зөвшөөрөгдөж байх ёстой. Дийлэнх Монголчууд үүнийг хүснэ. Гэтэл сэтгэгдэл бичсэн, санал өгсөн хүмүүс дунд Монголын эсрэг санаа бодолтой хүмүүс бас байна. Бид тэднээс болгоомжилж тэднийг даврааж огт болохгүй

Avatar

Нэргүй 2023-09-03 202.126.89.200

Шашны зөвлөхүүд цуваагаараа тагнуул урвагч ээээ тэрээ болох вий дээ !

Avatar

Энэ завхарсан залуу 2023-09-03 59.153.114.10

Энэ завхарсан амьдралтай залуу Ерөнхийлөгчид зөвлөхөөр Монгол яаж доош орсон нь харагдаж байна. Эхнэр хүүхэдтэйгээ тун олиггүй харьцдаг гээд шуугиад байсан даа. За тэгээд хүн эцгийгээ дууриадаг, аав нь гэж сэтнэлийн хөөрөлтэй, шагнал нэр төр хөөцөлдсөн хүн байдаг, хүүхэд нь яг л дууриах юм даа

Avatar

Нэргүй 2023-09-03 124.158.107.35

Бид юу я хийж гийгүүлээгүй өөрөө ч хоолоо олоод аятайхан хийгээд идчиж чадахгүй хэвтэцгээж байгаа эхлээд энэ орондоо жаахан ажил хийцгээ залхуунуудаа

Avatar

Нэргүй 2023-09-03 124.158.107.35

Бид ч гэх шиг хаа байсан хэдэн зуууны өмнөх юмыг одоо өрсдөө хийсэн юм шиг юм яриад хэрэггүй

Avatar

Нэргүй 2023-09-03 202.131.225.242

Монголчууд гэж аймаар туйлширдаг, харийн хүн нэг жаахан эелдэг хэдэн үг хэлэхээр шууд утгаар нь ойлгоод хошхироод цаасан малгай өмсөөд нөгөө сошилын эргүүнүүд нь сэвээд шаачдаг үнэн орк үндэстэн юм даа. Одоо наад пап мап их монгол улсын үе энэ тэр гэсэн дэмийрлээд март жоохон хөрж үз, өвлийн бэлтгэлээ базаа хадлан тариандаа анхаар оркуудаа.

Avatar

Нэргүй 2023-09-03 174.206.32.96

Uvliin beltgelee hangatdgaagaaraidaa!!; HaR mashingyi Songuulia garaar toolj uursduu hiij hynaj hiitsgeeye!!!

Avatar

Нэргүй 2023-09-03 103.57.92.224

Энэ залуу х****л урсгаад байгаа та нар шиг хоосон ам бишээ юм мэддэг хийсэн эрдэмтэн хүн шүү.Амнаас чинь гарч буй муу бүхэн танд өөрт чинь үр хүүхдэд чинь очиж тусахыг мэдэх үү чалчигч нар минь

Avatar

Зочин 2023-09-03 103.57.95.97

Чингис хааны үед 12 төрлийн шашинтангууд зэрэгцэн оршиж байсан гэсэн баримт нотолгоо хаана байгаа юм. Ингэж худлаа ш****г эрдэмтэн нэртэй оркууд байх юм.

Avatar

Нэргүй 2023-09-03 213.87.153.145

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-03 46.135.28.174

ene uvguniig avchirch songuuliin surtchilgaagaa hiilgej duussan bol odoo yavuuloo naad hugshinuu. eurn tegeed yamarch ach holbogdolgui, ur ashiggui, ard irgeded uguuj ugui hii hooson shoy

Avatar

баас 2023-09-03 202.21.124.131

тэмбүү Дуламын тархины тураалтай тэмбүүгээс гарсан шээс чи улин хуцаж чалчин донгос.Энэ бол жинхэнэ малан бомбоо ш дээ

Avatar

ZOCHIN 2023-09-03 101.189.22.137

1.3 say……..

Avatar

Нэргүй 2023-09-03 124.158.64.30

Д.Бум-Очир энэ нөхөр мөнгөний нөхөр бна л даа. Шшшш чааваас гэж монгол үндэстэнийг сөнөөх ажилд гар бие оролцож бна даа. үйлийн үрээ гэж … сайхан дүр төрхөөрөө хүмүүсийг хар сүүүдэр лүү түлхдэг хар энергитэй нөхөр юм бна лдаа.

Avatar

Нэргүй 2023-09-03 103.57.93.237

Тооны баримжаа гэж байдаггүй, ядахнаа сонссон тоогоо алдаагүй хуулж чаддаггүй сэтгүүлчидээр дүүрэн байх юм. news.mn дээр бичихдээ алдаад байдаг юмуу дандаа л хэдэн мянгаар нь орон алдах юм.

Avatar

Зочин 2023-09-03 66.181.161.186

Тоогоо баримжаатайхан бичээрэй. 1.3 тэрбум байлгүй дээ.

Avatar

Зочин 2023-09-03 139.5.218.115

Ромын католик дундад зууны үед 50 сая хүнийг аймшигтай тамлаж алсан

Avatar

Нэргүй 2023-09-03 174.206.32.96

XAana ?? ……

Avatar

Нэргүй 2023-09-03 59.153.113.223

chi tuuniig chutgur gedgiig medehgui erinhuulugchd tuuniig chutgur shuu gedgiin zuvluj helj uguugui bol yuniinhan zuvluh baidag yum uuruu shashin gedgee oilgodog yumuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж