ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины намын нэр дэвшигч ирэх долоо хоногт болох орон нутгийн сонгуулийн өмнөхөн нэрээ татсанаар хүндхэн сорилттой тулгарав. Кремлийн бүрэн хяналтад байдаггүй цөөн бүс нутгуудын нэг Сибирийн өмнөд хэсэгт орших алслагдсан Бүгд Найрамдах Хакас Улсын захирагчид нэр дэвшсэн Путины намын нэр дэвшигч ялагдалаа зөгнөж, нэрээ татсан юм.
Ийнхүү Хакаст санал хураалт явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Кремль одоо амбан захирагчийн сонгуулийг бүрмөсөн цуцлах гэж байна гэж Оросын сөрөг хүчний хэвлэлүүд мэдээлж байна.
Кремль сонгуулийг удирдаж чадаагүй нь бас нэгэн мессеж гэж ажиглагчид харж байна. Түүнчлэн энэ нь Украин дахь дайн нь Путины санасан шиг тийм ч алдартай биш байгааг харуулж байна гэж шинжээчид дүгнэжээ. Израильд амьдарч буй Кремлийн илтгэгч, улс төрийн тоймч Аббас Галлямов хэлэхдээ, "Энэ бол зүрх сэтгэлийн бодит байдлын үзүүлэлт" гэж хэлэв.
Кремль нь Оросын улс төрийг бараг бүхэлд нь хатуу барьдаг бөгөөд үндэсний парламентаас эхлээд орон нутгийн хурал хүртэл бүх шатанд ноёрхдог ч цөөхөн хэдэн үл хамаарах зүйл байдаг. Эдгээрээс хамгийн тод томруун нь амбан захирагч Валентин Коноваловын удирдсан Хакас нутаг аж. Энэ нь байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай хүн ам сийрэг бүс нутаг бөгөөд Москвагаас таван цаг нисч хүрдэг.
Владимир Ленинийг өөрийн улс төрийн баатар хэмээн үздэг 35 настай 2018 онд Хакасын амбан захирагч болсон юм. Түүний эсрэг өрсөлдсөн Оросын Коммунист намын нэр дэвшигч тухайн үед Кремлиэс тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлсэнд олон нийтийн дургүйцлийн улмаас ялагдал хүлээжээ.
Улмаар Кремль 2018 онд Коноваловын ялалтыг сааруулахыг оролдсон. Харин энэ жилийн бүс нутгийн сонгуулийн үеэр хоёр дахь шатны санал хураалтыг удаа дараа цуцалсан байна.
"Путины сонгуулийн стратегич Сергей Кириенко эхлээд Кремлийн суртал ухуулгын машиныг Коноваловыг гутаан доромжлоход ашиглаж, дараа нь Оросын парламентын "дайны баатар" Сергей Соколыг Нэгдсэн Орос намаас нэр дэвшүүлсэн. Гэвч энэ төлөвлөгөө бүтэлгүйтсэн. Кремль Хакас дахь засаг захиргааны гол нөөцийг хянадаггүй тул сонгуульд шударгаар ялах ёстой байсан. Гэвч Сокол сул дорой нэр дэвшигч байсан. Сонгууль ойртох тусам Сокол ялагдах нь тодорхой болж ирсэн" гэж тоймч Аббас Галлямов тайлбарлав.
Энэхүү үнэлгээг засгийн газрыг дэмжигч Оросын хэвлэлүүд баталж, нууц санал асуулгаар Сокол Кремлийг эвгүй байдалд оруулна гэж "RBK" мэдээлэв. Тиймээс санал хураалт явуулахад долоо хоног үлдээд байхад Сокол нэрээ татахаар шийдсэн бөгөөд Бямба гаригт нэр дэвшихэд бие нь хэтэрхий муу байгаа тухайгаа эмнэлгээс "Telegram"-аар дамжуулан мэдээлжээ. "Амбан захирагч байх нь ноцтой бөгөөд хариуцлагатай ажил. Та нэг өдөр ч амарч болохгүй" гэж тэрбээр хэлсэн байна.
Сокол эзлэгдсэн Донбасс дахь Каскад "VIP" батальонд алба хаасны дараа сонгуулийн кампанит ажлаа Путины Украин дахь дайныг дэмжсэн агуулгад суурилсан байна.
Тэрбээр фронтын шугамын ард олон километрийн цаана цэргийн дүрэмт хувцастай зургаа авхуулж, нисгэгчгүй онгоцоор нисч буйгаа харуулах зэргээр кампанит ажлынхаа сурталчилгааг хийжээ.
Ийнхүү сонгуулийн төлөвлөгөө нь нурсан тул Кремль одоо Хакасын амбан захирагчийн сонгуулийг цуцлахыг хүсч байна гэж Оросын сөрөг хүчний "Медуза" сайтад мэдээлэв. Сонгогчдыг хууран мэхэлсэн гэх хэргийг илрүүлэхийн тулд Москвагаас албан тушаалтнуудыг илгээж, бүх нэр дэвшигчдийг нэрээ татахыг шахаж, Кремльд амбан захирагч шинээр томилох боломжийг олгож байна гэж эх сурвалжаас иш татан бичжээ.
Хакас нутаг 17-р зуунаас Оросын Хаант Улсын мэдэлд орсон бөгөөд 1930 онд ЗХУ-ын Хакасийн өөртөө засах муж болон байгуулагдаж 1992 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Хакас Улс болж зэрэг ахисан. Нийт 61мянган км² газар нутаг, 533 мянган хүнтэй. Нийслэл Абаканд 176 мянган хүн оршин суудаг. Бүс нутгийн 82 хувийг Орос, 12 хувийг хакас үндэстэн эзэлдэг бөгөөд христ, бөө, тэнгэр шүтлэг дэлгэрсэн. Дорно Сибирийн өмнөд хэсэгт Красноярскийн хязгаар, Тува, Бүгд Найрамдах Алтай Улс, Кемерово мужаар хүрээлүүлэн оршдог.
ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ