Энэтхэгийн сансрын хөлөг нарыг судлахаар хөөрөв

Энэтхэгийн сансрын хөлөг нарыг судлахаар хөөрөв

Энэтхэгийн сансрын хөлөг нарыг судлахаар хөөрөв

Энэтхэг улсаас саран дээр "Chandrayaan-3" сансрын хөлгөө амжилттай газардуулж, түүх бүтээсэн бол өнөөдөр нарыг судлахаар "Aditya-L1" сансрын хөлгөө хөөргөлөө. Хөлгийг орон нутгийн цагаар Бямба гаригийн өглөөний 11:50 цагт Бенгалын булан дахь Шрихарикота аралаас хөөргөсөн байна. Сансрын хөлөг дэлхийгээс 1.5 сая километр зайд тойрог замд байрлах зогсоолд хүрэх ёстой. Энэ байрлал нь "Aditya-L1"-ийг нарны үйл ажиллагааг ажиглахад оновчтой бөгөөд бага хэмжээний түлш зарцуулалттай байлгах боломжийг олгоно.

Уг хөлөг нь шинжлэх ухааны долоон хэрэгслээр тоноглогдсон бөгөөд дөрөв нь нарыг голчилж ажиглах бол бусад нь нарны салхины тоосонцор болон "Лагранж" 1-р цэгээр дамжин өнгөрөх соронзон орныг судлах юм. Энэтхэгийн гол зорилго нь нарны дээд агаар мандлын болон нарны янз бүрийн үзэгдлийг, тухайлбал титмийн массын ялгаралт буюу нарны хамгийн дээд давхаргаас плазмыг их хэмжээгээр гадагшлуулах явдлыг судлах юм. 

 Ийнхүү Энэтхэг улс нь нар, сар руу сансрын хөлгөө хөөргөсөн цөөн орны нэг боллоо. Саран дээр амжилттай газардсанаар Энэтхэг нь дэлхийн дөрөв, 21-р зууны хоёр дахь орон болсон. Энэтхэг улсын сансрын амбиц нь хүчирхэг гүрний статусаа бэхжүүлэх оролдлогын нэг гэж харж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

NEMO 2023-09-03 64.119.29.63

ЕРӨНХИЙЛӨГЧ ГАДНЫ НӨХӨДТЭЙ ХҮНДЭТГЭЛИЙН ГЭРТЭЭ УУЛЗАХДАА МОНГОЛ ДЭЭЛТЭЙГЭЭ УУЛЗАЖ БАЙВАЛ ГОЁ САНАГДАХ ЮМ.

Avatar

Нэргүй 2023-09-03 92.106.126.19

sansar ogtorguin talaarh medeelel mash sonirholtoi..ulam ihiig medehiiv hvsej bns

Avatar

Нэргүй 2023-09-03 107.77.201.18

Эд нар ямар их агадаж байнаа.Нэр хүндэд тийм их дуртай юм болов уу? Саран дээр очилоо гэхчихээд одоо нар руу зүтгээд эхэлдэг гэнээ.Эсвэл нарны наад талд том хаалт босгочихоод дэлхийд нарны гэрлийг зарна гэвэл яанаа…

Avatar

Нэргүй 2023-09-03 213.87.153.145

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-03 202.126.88.217

ингээд хөөрөөд байдаг юм. наран дээр шөнө буухаа мартваа

Avatar

Нэргүй 2023-09-03 66.181.168.8

Наад тэнэг юмаа хэдэн жил ярих гэсэн юм хөгжөөч малаа

Avatar

Нэргүй 2023-09-03 66.181.161.186

Адитья- Адъяа- Ням гээд танил үг байгаа биз? Энэ мэтчилэн Санскритээс Монголжсон хэдэн зуун үг бий.

Avatar

Нэргүй 2023-09-03 103.254.123.80

Тийм байх нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж