Ерөнхий сайд Говь-Алтай аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2023.09.03-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Говь-Алтай аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд Говь-Алтай аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд аймгуудад ажиллахаар явж, Говь-Алтай аймгаас томилолтоо эхлүүллээ. Л.Оюун-Эрдэнийг өнөөдөр /2023.09.03/ Говь-Алтай аймгийн удирдлагууд хүлээн авч уулзсан байна. Харин үдээс хойш Алтай чуулгын байранд иргэдтэй уулзах хөтөлбөртэй.

Засгийн газрын энэ Лхагва гаригийн хуралдаанаар аймгуудын хөгжлийг өргөх, тэлэлтийг тийш татах зорилгоор "Шинэ сэргэлтийн таван тойрог" бодлого гаргаж, орон нутгийн асуудлыг эрчим хүч, авто зам, дулаан, орон сууц зэргээр эрэмбэлэн тодорхой ажлууд хийнэ гэдгээ зарласан билээ. Тодруулбал,

  • Аймгуудын дулаан хангамжийг бүрэн шийдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлнэ. Одоогоор хэрэгжиж байгаа 10 аймгийн төвийн дулааны станцын төсөл, түүний дагалдах хоёрдугаар хэлхээний төслүүд мөн бусад аймгуудын дулаан хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ.
  • Аймгууд болон томоохон суурин газруудын цахилгааны эх үүсвэрийн чадлыг нэмэгдүүлж, орон сууцжуулахад шаардлагатай эх үүсвэрийг бүрэн шийдвэрлэнэ.
  • Аймаг тус бүрийн хүн амын тоо, томоохон суурин газруудын нягтаршил зэргийг харгалзан үзэж орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлнэ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж