3Х3: Эмэгтэй шигшээ баг шөвгийн наймд АНУ-тай тоглоно

3Х3: Эмэгтэй шигшээ баг шөвгийн наймд АНУ-тай тоглоно

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) Унгарын Дебрецен хотод үргэлжилж байна.  Нийт 40 баг оролцож буй тус тэмцээнд Монгол Улсын 18 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид оролцож байгаа юм.

Тэгвэл Монгол Улсын өсвөрийн эмэгтэй шигшээ баг шөвгийн дөрөвт шалгарахын төлөө АНУ-ын шигшээ багтай өнөөдөр тоглоно.  Эмэгтэй шигшээ баг D хэсэгт Тайланд, Польш, Малайз, Тайвань улсын багуудтай өрсөлдөж гурван хожилтойгоор хоёр байрт шалгарсан.

Харин өсвөрийн эрэгтэй шигшээ багийн тамирчид А хэсэгт Герман, Катар, Тунис, Ардчилсан Конго улстай өрсөлдөж байгаа бөгөөд нэг хожил, нэг хожигдолтойгоор гуравдугаар байрт бичигдэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хавар 2023-09-03 202.9.46.41

20:3 харьцаагаар хожигдоно

Avatar

Нэргүй 2023-09-03 213.87.153.145

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж