Путиныг загасаар дайлахыг Ши Жиньпинд санал болгов

Путиныг загасаар дайлахыг Ши Жиньпинд санал болгов

Путиныг загасаар дайлахыг Ши Жиньпинд санал болгов

АНУ-аас Японд суугаа Элчин сайд Рахм Эмануэль амласан ёсоороо Фүкүшимагийн далайн хоол идэж, хоргүй гэдгийг нь өөрийн биеэр батлахыг хичээв. Чикаго хотын захирагчаар ажиллаж байсан Рахм Эмануэль өчигдөр Фүкүшима мужийн Сома хотод зочилж, далайн хүнсний захаар нь очиж үзсэн бөгөөд тэндхийн ресторанд сүши идсэн байна. Мөн супермаркетаас загас худалдаж авсан бөгөөд амралтын өдрүүдээр хүүхдүүддээ хоол бэлтгэж өгнө гэжээ. 

Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр хэлсэн үгэндээ, "Шинжлэх ухааны хатуу чанга байдал, олон улсын хамтын ажиллагаа, бүрэн ил тод байдлын аль нэг чанарыг Хятад улс COVID-19 цар тахлын үед хэрэгжүүлсэн бол олон хүний амь насыг аврах байсан. Хэрэв Ши Жиньпин дарга Хятадын цөмийн станцуудын ойролцоох далайгаас барьж байгаа бүх загасыг аюулгүй гэдэгт итгэлтэй байвал ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинын айлчлахад хамтдаа тэнд хооллож болно шүү дээ" гэсэн байна. 

Үүний зэрэгцээ хэрэв Япон нь тус улсаас далайн бүтээгдэхүүн импортлохыг хориглосон Хятадын эсрэг Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор гомдол гаргавал Токиог АНУ дэмжинэ гэж найдаж байгаагаа Элчин сайд илэрхийлжээ. 

Фүкүшима атомын цахилгаан станцын цөмийн тогоог хөргөсөн цацрагийн бохирдолтой усыг шүүж цэвэршүүлэн Номхон далайд асгаж эхэлсэн нь Японы хөрш орнуудын эсэргүүцэлтэй тулаад байгаа юм. Тэгвэл Фүкүшимагийн ойролцоогоос авсан усны дээжид цацрагийн бохирдол илрээгүй гэдгийг Японы засгийн газраас мэдээлсэн.

Үүний дараа ерөнхий сайд Фүмио Кишида, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл тэргүүтэй эрхмүүд Фүкүшима орчмоос барьсан загас хоргүй гэдгийг батлахын тулд сүши идэцгээсэн. Тодруулбал, Японы Ерөнхий сайд Фумио Кишида Пүрэв гаригт засгийн газрынхаа гурван сайдтай үдийн цайны үеэр уулзаж,  Фүкүшимагаас гаралтай далайн хоол, будаа идсэн. Харин Хөх ордны гал тогоо бүтэн долоо хоногийн турш загасаар үйлчлэх хоолны цэсийг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан юм.

Хятадын талаас Японы бүх далайн бүтээгдэхүүний импортыг нэн даруй хориглосон. Мөн өмнөд солонгосчууд Фүкүшимагийн усыг далайд асгах төлөвлөгөөг буруушааж,  далайн хүнсний бизнест ноцтой алдагдал учруулна гэж эмээж байна. 

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-03 103.57.95.97

ЯГ ИДЭЖ ХАРАГДААЧ, ӨМНӨ НЬ БЭЛТГЭГДСЭН ЭРҮҮЛ ОРЧНЫ ЗАГАС ИДЭЖ ХҮМҮҮСИЙН ТАРХИЙГ УГААХ НЬ Л ДЭЭ АМЕРИКУУД.

Avatar

Нэргүй 2023-09-03 166.199.152.90

Tsatsrag der doroo ch ilrehgvi ldee.

Avatar

amerikiin ervvliig hamgaalah sistem bol dampuu ch dee. 2023-09-03 66.181.190.142

tegsen mortoloo delhiin hamgiin hogjiltoi amerik ulsd hamgiin ih hvn covid -oos bolj 1.3 say hvn vhsen ch dee.. Emch nariin tulbur tengeriin vnetei daatgaliin sistem ni dampuugaas bolj 40 say hvn ervvl mendiin daatgalgui geed l dampuu ch dee..

Avatar

Нэргүй 2023-09-03 213.87.153.145

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-03 202.9.46.48

Идэж уухыг нь хүртэл заах нь шив дээ муусайн яанкууд…

Avatar

Нэргүй 2023-09-03 66.181.189.134

yankuud bur davarch hend yamar hool uguhiig hurtel zaah uu?! Uursuduu l delhiig zahirdag gej bodood baigaa bolohoos baruuniihan ch zalhaad " Amerik hun gertee har," ueed jagsaad l haraaj baigaa sh dee

Avatar

Нэргүй 2023-09-03 66.181.189.134

Yaponchuudiin heleed baigaa shig tiim tsever us yum bol uursuduu hool und hiihgui zaavald dalaid asgaj olniig tsochrooh,uur hileng hurgeh yamar hereg baigaa yum be????Uudaggui yum gehed ahuin heregtseendee saaral usnii orond hergelj bolno bizdee.Negent l hudulmur zarj tseverleed savalchihsan usaa.Uursodoo hereglehgui dalaid asgasnaa l tailbarlaad ergelzeeg ni tailchihaa.!!!Soosheloor Yankuudtai niilj zagas idlee geh popdoltiig hen ch unemshihgui ee.Nuutsul zagsaa ni yum uu?!Hen medlee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж