БНСУ: Гэр бүлийг дэмжихийн тулд гадаадаас гэрийн үйлчлэгч оруулна

БНСУ: Гэр бүлийг дэмжихийн тулд гадаадаас гэрийн үйлчлэгч оруулна

БНСУ: Гэр бүлийг дэмжихийн тулд гадаадаас гэрийн үйлчлэгч оруулна

Өмнөд Солонгосын залуусын гэрлэж, хүүхэд төрүүлэх сонирхол багассанаас хүн амын тоо, ажиллах хүчин санаа зовоох хэмжээнд хүрч буй учраас Засгийн газраас шинэ арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, залуу хосуудын ачааллыг бууруулахын тулд гадаад улсуудаас гэрийн үйлчлэгч олноор оруулж ирэх хөтөлбөрийг зарласан байна.

Өмнөд Солонгосын засгийн газраас ирэх арванхоёрдугаар сараас эхлэн гадаадаас 100 гэрийн үйлчлэгчийг авч, нийслэл Сөүл хот дахь гэр бүлүүдэд зуучлан ажиллуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн гадаадаас ажилтан авч ажиллуулах аж үйлдвэр, компанийн тоог нэмэгдүүлэх асуудал уг төлөвлөгөөнд багтаж байна.

Туршилтын хөтөлбөрийн хүрээнд гэрийн ажилд тусламж авах хамгийн их эрэлт хэрэгцээтэй гэж үзсэн 20-40 насны хос орлоготой гэр бүл, өрх толгойлсон иргэн, олон хүүхэдтэй гэр бүлүүдийг чухалчилж үзэх гэнэ. Энэхүү хөтөлбөр нь "гэрийн ажил, хүүхэд асрах ачааллыг хөнгөвчлөх" зорилготой гэж Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлэв.

Гадаадын гэрийн үйлчлэгч нар дор хаяж 24 настай байх шаардлагатай бөгөөд гэмт хэрэг, хар тамхитай холбоотой аливаа бүртгэлийг үндсэн шалгуурт авч үзнэ. Мөн цагаачдын ажлын туршлага, мэдлэг, хэлний ур чадварыг үнэлнэ. Тэднийг солонгос айл өрхүүдэд "найдвартай агентлагууд"-аар дамжуулан байрлуулж, зургаан сарын хугацаанд хөтөлбөрийн амжилтыг хянах гэнэ.

Хүүхэд асрах, гэрийн ажлын ачаалал нь Өмнөд Солонгост гэрлэлт, төрөлт буурч, амьжиргааны өртөг нэмэгдэж, боловсролтой эмэгтэйчүүдийн карьераа хойшлуулах дургүй болж байгаагийн хүчин зүйл гэж эртнээс дурдсаар ирсэн. Өмнөд Солонгосын 19-ээс 34 насны оршин суугчдын дунд явуулсан судалгаагаар талаас илүү хувь нь гэрлэж, хүүхэдтэй болох хүсэлгүй гэж хариулсныг Засгийн газрын тайланд онцолжээ.  Судалгаанд хамрагдагсдын дөнгөж 36.4 хувь нь гэрлэлтийн талаар эерэг ойлголттой гэж хариулсан байна.

Гэвч энэ хандлага нь хөдөлмөрийн насны хүмүүсийн нөөц багасах тусам тус улсын хүн амын хямралыг улам бүр түргэсгэж, одоо байгаа эдийн засгийн толгойн өвчинг нэмж байна. Өмнөд Солонгос улс аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчний хомсдолтой удаан хугацаанд тэмцсээр ирсэн гэж Ройтерс мэдээлэв.

Засгийн газар хомсдолыг арилгахын тулд долоо хоногт ажлын цагийн дээд хязгаарыг 52-оос 69 болгон нэмэгдүүлэхийг санал болгосон ч залуусын эсэргүүцлээс шалтгаалан төлөвлөгөөгөө цуцалсан. 

Залуу хосууд болон эцэг эхчүүдийн нуруун дээрх ачааг хөнгөвчлөхийн тулд гадаадаас ажиллах хүч оруулж ирэхийг зарим улстөрчид өмнө нь засгийн газраас уриалж байсан. Өнгөрсөн жил Сөүл хотын дарга ийм схемийг засгийн газрын хуралдаан дээр санал болгожээ. Тэд цагаач ажилчид болон гэрийн үйлчлэгч нар нийгэм, эдийн засгийн бүтцийн салшгүй хэсэг болох Хонконг, Сингапур зэрэг Азийн бусад томоохон төвүүдийг жишээ болгон тайлбарласан байна.

Дотооддоо гэрийн үйлчлэгч, хүүхэд асрах ажилчид байдаг ч сүүлийн үед тэдний тоо тогтмол буурч, дийлэнх нь 50-иас дээш насныхан байгаа гэж Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам долдугаар сард мэдэгдэв.

Одоогийн журмын дагуу Өмнөд Солонгост зөвхөн тодорхой визтэй гадаадын иргэд, тухайлбал, урт хугацаагаар оршин суугч, гэр бүл болсон цагаачид, гадаадаас ирж буй солонгос үндэстэн зэрэг гэр ахуйн болон хүүхэд асрах ажилд ажиллахыг зөвшөөрдөг. Энэхүү шинэ туршилтын хөтөлбөр нь E-9 виз эзэмшигчид буюу "мэргэжлийн бус" ажлын байранд ажиллаж буй гадаадын ажилчдад энэ ажлыг нээлттэй болгох зорилготой юм.

Ажил олгогчийнхоо гэрээс тусдаа амьдарч, нийтийн тээврээр ажилдаа ирдэг гэрийн үйлчлэгч нар цагийн 15,000 воноос дээш цалин авдаг бол ажил олгогчийндоо байрладаг хүмүүс сард 4,5 сая вон хүртэл цалин авдаг гэж тус байгууллагын мэдээлэв.

Хөдөлмөрийн яамнаас долдугаар сарын  31-нд зохион байгуулсан олон нийтийн чуулга уулзалтын үеэр эцэг эхчүүдээс бүрдсэн засгийн газрын зөвлөх бүлгийн нэг гишүүн "Дөрвөн хүн амтай нэг өрхийн сарын дундаж орлого 5.04 сая вон  гэж хэлжээ.

Засгийн газрын зургаан сарын туршилтын хөтөлбөр нь Сөүл хотын захиргаа болон холбогдох агентлагуудтай хамтран ажилласнаар ажил олгогчид  гэрийн үйлчлэгчийн ажлын байрны төлбөрийн зах зээлийн одоогийн ханшийг буулгах болно гэсэн үг юм. Мөн  хагас цагаар ажиллах боломжийг олгох замаар өдрийн хамгийн эрэлт хэрэгцээтэй цагт ажилчдад тохирсон системийг ашиглахаар төлөвлөж байна гэж нэмж хэлэв.

 Хонгконгод ижил төстэй ажлын байранд цалингийн зөрүү ажиглагддаг ба голдуу индонези, филиппин цагаачдыг авч ажиллуулдаг. Тэд сард хамгийн багадаа 4730 хонгконг.доллар олдог байна. 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гантуяа 2023-09-03 222.103.5.152

новшийн юмаа залуучуудаа гэрээгээр одоо гэр бүлийг нас зааж гадаадад боолын хөдөлмөрт цөлөх гэж хичээж бгаагийн ард юу нуугдана вэ яачихсан л*****н төртэй орон бэээ

Avatar

Нэргүй 2023-09-03 66.181.183.61

энэ сэтгэгдэл бичиж байгаа малнууд үнэндээ л үхэрнээс дор малнууд бнаа. төр засаг нь иргэдийн хээ төлөө ингэж ажилж байхад манай төр засаг юу ч хийхгүй бна гээд тэмцэж чадахгүй эргүү солиотой юм бичээд сууж байдаг дээр дооргүй таарсан малнууд….

Avatar

Нэргүй 2023-09-03 202.126.88.154

харин тхх . улс орон ийм л бна шдээ . гэтэл манайх боолын улс нь болж бна . хөархий хэдхэн цөөхөн ар өвөргүй долигонож дээшээ гарсанууд нь баяжаад бусад нь харийн орны боол болох юм даа .

Avatar

Нэргүй 2023-09-03 213.87.153.145

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-03 66.181.161.181

mongolchuud hulgai hiigeed huugduh biz

Avatar

Haaa 2023-09-03 202.9.46.245

Лалрууд яаж тэмцэлтэй болоор хөжиж байнадаа

Avatar

Зочин 2023-09-03 103.57.94.48

Мөнгөтэй улс орнууд зарц авч эхлэх нь л дээ. Боолын нийгэм эхэлж дээ.

Avatar

Saruul 2023-09-03 223.39.24.106

za yuhkevee..heden huuhnuudni ochood so ezenteini zavaartaad aluulaad buluulaad hvn ami hereg garna shu.so huuhnuud aimar shu..zgrl.murduj dagaad yavj bdag shde..dr uyed mnai nz neg so.toi bavaad.tgsn avgaini dagaad irsenshde..bi az bolj nziigaa tosoj medej.2ulaa zugtsaad..tgsn geriihni gadna.2.3 udur salsan avgaini tagnaj chagnaj murdsun bgaanm….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж