Путиныг дайны гэмт хэрэгтэн гэж хэлсэндээ уучлал гуйв

Хуучирсан мэдээ: 2023.09.03-нд нийтлэгдсэн

Путиныг дайны гэмт хэрэгтэн гэж хэлсэндээ уучлал гуйв

Путиныг дайны гэмт хэрэгтэн гэж хэлсэндээ уучлал гуйв

Польшийн сонгуульд Ардын намаас нэр дэвшигч Малгорзата Зих ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг “дайны гэмт хэрэгтэн” хэмээн нэрлэсэндээ уучлалт гуйжээ. Улмаар тэрбээр есдүгээр сарын 2-нд сонгуулиас нэрээ татсанаа зарласан байна.

Маогорзата Зих нь олон нийтийн сүлжээнд хийсэн мэдэгдэлдээ Путины үйлдлийг буруушааж, гэмт хэрэгтэн гэж нэрлэсэн аж.

Гэвч  Малгорзата Зих Сенатын сонгуульд нэр дэвшихгүй  гэдгээ зарлаж, Ардын намаас ч, өөр өөр сөрөг хүчнийхнээс ч сонгогдохгүй нь тодорхой болжээ.

Малгорзата Зих 2019 онд хэт барууны үзэлт Конфедераця (Холбоо) намын жагсаалтаар Польшийн Сенатын сонгуульд нэр дэвшиж, Украины эсрэг дуулиан тарьсан мэдэгдлээрээ алдартай Гжегож Браунтай нягт хамтран ажиллаж байсныг тэмдэглэх нь зүйтэй.

Нэмж дурдахад, тэрбээр 2019 онд "Польшийг украинчлахыг зогсооё" бага хурлын хамтран зохион байгуулагчаар ажиллаж байсныг сэтгүүлчид онцолж байна.

ЭХ СУРВАЛЖ: UKRAINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж