Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, Пап Францисын Монгол Улсад хийж буй түүхэн айлчлал амжилттай үргэлжилж байна. Ватиканаас танилцуулсан хуваарийн дагуу тэрбээр өнөөдөр католик болон бусад шашны удирдлага, төлөөллүүдтэй уулзах юм.
Уг уулзалтад Монголын буддистууд, еврей, исламын шашинтнууд, шинто шашинтнууд, сүүлийн 30 жилд Монголд байгуулагдсан Христийн шашны урсгалуудын төлөөлөгчид оролцох юм.
АЙЛЧЛАЛЫН ХУВААРЬ:
Есдүгээр сарын 3-ны Ням гариг
— 10:00 цагт Хүн театрт католик болон шашин хоорондын уулзалт хийнэ.
— 16:00 цагт "Steppe Arena"-д мөргөл хийж, Пап ламын ёслол болно.
Есдүгээр сарын 4-ний Даваа гариг
— 09:30 цагт Буяны ажилчидтай уулзаж, Авралын гэрийн нээлтэд оролцож, үг хэлнэ.
— 11:30 цагт Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудалд салах ёс хийнэ
— 12:00 цагт Ром хот руу хөөрнө.
— 17:20 цагт Ром хотын Фиумицино нисэх онгоцны буудалд газардана
Холбоотой мэдээ