Ирэх 7 хоногт ихэнх нутгаар сэрүүснэ

Хуучирсан мэдээ: 2023.09.03-нд нийтлэгдсэн

Ирэх 7 хоногт ихэнх нутгаар сэрүүснэ

Ирэх 7 хоногт ихэнх нутгаар сэрүүснэ

Есдүгээр сарын 8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  •     4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр,
  • 7-нд төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 5-нд Алтайн салбар уулсаар, 6,7-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +19…+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +28…+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18…+23 градус, өдөртөө +33…+38 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +24..+.29 градус дулаан байна.

Тариаланч ард иргэдэд сэрэмжлүүлэхэд 6-наас нутгийн баруун хагаст, 7-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж