Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр айлчлалын талаар сэтгэгдлээ хуваалцав. Тэрбээр,
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал далд болон ил утга санаатай. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ онцолсныг анхаараасай гэж хүсч байна. Монголын түүх бол тасралтгүй үргэлжилж байгаа түүх байх ёстой. Бид түүхээ өмчлөөд, таслаад өөртөө таалагдсаныбг нь монголын түүх, таалагдаагүйг нь манай түүх биш түүхээрээ тоглох дуртай. Энэ удаагийн Пап Францисын айлчлал бол Монголын тасарсан, суларсан түүхийг сэргээж байгаа түүхэн ач холбогдолтой айлчлал болж байна. Учир нь Ромын Пап 4 дүгээр Инноcент одоогоос 800 жилийн тэртээ монголын хаад нарт зориулж захидал илгээж Гүюг хаан хариу захидал илгээснээс өнөөгийн харилцаа эхэлж байсан. Энэ түүх эргэн сэргэж байна. Монголчууд олон зуун жилийн турш түүхээ үргэлжлүүлж байгаа аугаа ард түмэн гэдгийг Пап өөрийн айлчлалаараа ойлгуулж байна. Хоёрдугаарт, Монголчууд хүлээцтэй тэвчээртэй ард түмэн. Олон соёлд дуртай, олон соёлыг хүндэтгэдэг. Тухайлбал, Сорхугтан бэхи хэмээх суут хатан христийн шашинтай байсан. Хубилай хаан буддын шашинтай байсан. Төв азид ноёлож байсан Цагаадай, Хүлэгү, Зүчи хаан Исламын шашинтай байсан. Монголчууд хүнийг шашин шүтлэг, арьс өнгаар нь ялгаварлан гадуурхдаггүй. Гэтэл Европ болон Америкт дөнгөж саяхан хүнийг арьс өнгө, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэдгийг ойлгож байх жишээтэй. Гэтэл Монголчууд үүнийг 800 жилийн тэртээ Чингис хааны сургаалиас ойлгосон байсан. Үүнийг хүндэтгэж Пап хүрэлцэн ирж байна. Гуравдугаарт, Монгол улс газарзүйн байрлалын хувьд, эдийн засаг, орчин үеийн түүхийн хувьд хоёр том хөршөөсөө хараат байна. Энэ хоёр хөрштэйгөө сайхан харилцаатай байх нь ойлгомжтой. Гэхдээ бидэнд гуравдагч хөрш хэрэгтэй. Дэлхийд 1.5 тэрбум тэрбум хүнийг дагуулсан Гэгээн ширээт улс бидний гуравдагч хөрш байна гэдэг Монгол Улсын тусгаар тогтнол бэхжиж, хөгжил дэвшил ямар нэгэн байдлаар нээгдэж байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Байден католик шашинтай хүн. Тэрбээр, Пап хаана явна, юу хэлэв гэдгийг байнга харж байгаа. Тиймээс Папаар дамжуулж АНУ, дэлхий нийттэй харилцаж байна. Католик шашингүй орон гэж үгүй. Хамгийн эртний христийн шашин. Тийм учраас алдаа оноо нь тэцвэртэй шашаин. Энэ бол ганцхан шашин төдий биш томоохон соёл. Тийм учраас бүхэн бүтэн ертөнцийг бид хүлээж авч байна. Монгол Улс ганцхан оронтой биш дэлхийн соёл иргэншилтэй харилцаж байна гэсэн үг. Тийм учраас маш их ач холбогдолтой айлчлал болж байна" гэв.