"X" хэрэглэгчдийн биометр, ажил эрхлэлтийн мэдээллийг цуглуулна

Хуучирсан мэдээ: 2023.09.02-нд нийтлэгдсэн

"X" хэрэглэгчдийн биометр, ажил эрхлэлтийн мэдээллийг цуглуулна

"X" хэрэглэгчдийн биометр, ажил эрхлэлтийн мэдээллийг цуглуулна

"Твиттер" буюу "Х" платформ нууцлалын шинэ бодлогын дагуу хэрэглэгчдийн нүүр царай зэрэг биометрийн мэдээллийг цуглуулах болжээ. "X Premium" үйлчилгээнд бүртгүүлсэн хүмүүс баталгаажуулалт хийхийн тулд сельфи зургаа өгнө.

Мөн хэрэглэгчдийн ажил эрхлэлт, боловсролын түүхийг цуглуулах юм байна. Үүний зорилго нь танд боломжит ажлын байрыг санал болгох, боломжит хүмүүстэй мэдээллийг тань хуваалцах юм. "Х" корпораци нь өнгөрсөн тавдугаар сард "Laskie" нэртэй технологийн чиглэлийн хөдөлмөр зуучлалын платформыг худалдаж авсан. Элон Маск "Твиттер"-ийг 44 тэрбум ам.доллараас худалдаж авснаасаа хойш анх удаа өөр компанийг өөртөө шилжүүлэн авсан нь энэ юм. Үүнээс хойш "Х" корпораци энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх юм байна гэсэн таамаг гараад байв. 

Шинэ нууцлалын бодлого есдүгээр сарын 29-нд хүчин төгөлдөр болно. Мэдээж бүх хэрэглэгч үүнд хамрагдах албагүй ажээ. 

Энэ талаар компаниас албан ёсоор мэдэгдэхдээ "Бид таны хөдөлмөр эрхлэлт, боловсролын түүх, ур чадвар, оролцоо гэх мэт хувийн мэдээллийг цуглуулж, ашиглах боломжтой. Үүгээрээ танд боломжит ажлын байрыг санал болгож, боломжит хүмүүстэй таны мэдээллийг хуваалцана. Мөн танд илүү хамааралтай сурталчилгааг үзүүлэх болно" гэжээ.

Харин Сент Луис дахь Вашингтоны их сургуулийн Мэдээллийн шинжлэх ухааны практикийн профессор Либерти Виттерт хэлэхдээ "Энэ нь хэрэглэгчдэд илүү чиглэсэн алхам юм. Гэхдээ хэрэглэгчид маш болгоомжтой байх хэрэгтэй" гэв. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж