Ромын Пап Францис үг хэлэхдээ "Тэнгэр шиг бай" шүлгээс иш татав

Ромын Пап Францис үг хэлэхдээ "Тэнгэр шиг бай" шүлгээс иш татав

Ромын Пап Францис үг хэлэхдээ "Тэнгэр шиг бай" шүлгээс иш татав

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, Пап Францис төр, засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй өнөөдөр /2023.09.02/ уулзаж, үг хэллээ.


Тэрбээр "Монголын үзэсгэлэнт тал нутагт тодрон үзэгдэх орд өргөө цагаан гэрт морилон саатаж буйдаа баяртай байна. Энхийг эрхэмлэн, мөргөлөөр замнан яваа миний бие та бүхний хүмүүнлэг ёс найрсаг занд талархан, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн зүрх сэтгэлдээ аз жаргалыг тээж өргөө гэрийн чинь үүдэнд хүрэлцэн ирлээ.

Хөдөө нутгийн хүүхдүүд өглөөний нар мандахад өргөө гэрийнхээ үүдээр бэлчих мал сүргийн ажиглан тоолж аав ээждээ хэлдэг гэж дуулсан. Бид ч бас алсыг ширтэх адил даян дэлхийн хэмжээнд ойрын бус холыг харж байх ач тусыг эрхэмлэх учиртай. Монголчуудын үүл нүүж, тэнгэр цэлмэнэ гэж хэлдэг шиг дэлхийн хаана ч байдаг ах дүү мэт зэрэгцэн орших хүсэл тэмүүллээр дайны хар үүл сарнин арилж, зөрчил тэмцэл яриа хэлэлцээгээр шийдэгдэж, хүн бүрийн суурь эрх батжин бэхжих болтугай.

Монгол Улс Гэгээн Ширээт улс хооронд гэрээ байгуулахаар яриа хэлэлцээ үргэлжилж байгаа нь католик шашны сүм хийд, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Шашны зан үйлээс гадна тэдний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, судалгаа, соёлын дэвшил зэрэг хүний цогц хөгжлийн төлөө олон санаачлагад чиглэсэн байдаг. Тэдгээр санал санаачлага нь даруу төлөв, элэгсэг дотно, эв найртай байх Есүсийн сургааль номлолын нотолгоо болж байдаг бөгөөд тус сургааль номлол нь католик шашинтнуудын амьдрал хэмээх аялалд даган мөрдөж, дэлхийн бусад ард түмэнтэй зэрэгцэн алхах зам мөр болдог билээ.

Энэ айлчлалд зориулан сонгон авсан "Хамтдаа итгэж найдъя" уриалга бүхий нийтийн сайн сайхны төлөө харилцан хүндэтгэлтэйгээр хамтран ажиллах, та бидний их үйл хэргийн нөөц боломжийг тод томруун илэрхийлж байна.

Эртний сурвалжит оюун санааны уламжлалыг хадгалсан дэлхийн бараг бүх улс оронд байдаг католик сүм хийдийн институти шинжлэх ухаан, утга зохиол, урлаг, улс төр, нийгмийн амьдралын олон чиглэлээр олон улс үндэстний дэвшилд хувь нэмрээ оруулсаар байна. Монголын католик шашинтнууд тэнгэрт ивээгдсэн энэ агуу газар аж төрж буй та бүхэнтэй харилцан зөвшилцөж, хамтран ажиллаж, элбэг хангалуун, амар тайван нийгмийг цогцлооход бодит хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт миний бие итгэлтэй байна.

"Тэнгэр шиг бай" хэмээх шүлгээрээ алдарт яруу найрагч бид бүхнийг агшин зуурын мөн чанартай орчлонгийн хүлээснээс ангижирч, оюун санаа сэтгэл зүрхээ хаяа хязгааргүй Монголын цэлмэг хөх тэнгэр шиг уужуу тэнүүн байхыг уриалан зоригжуулж, байдаг. Дэлхий дахин суралцах асар их зүйлтэй танай оронд хүрэлцэн ирсэн зочид гийчид, эргэл мөргөлөөр ирсэн бид энэ уриалгыг хүлээн авч, урам хайрласан үгийг нь ирээдүйн төлөөх бүх нийтийн яриа хэлцэл, энэрэл нигүүсэл, алсын хараа зэрэгтэй бодитоор орчуулан хэрэглэхийг хүсч байна.

Энд цохон тэмдэглэснээр Монголын нийгмийг бүрэн дүүрэн танин мэдэж, хосгүй өвөрмөц ард түмний сурвалжит мөн чанараас дэлхий дахин үргэлжид суралцах болтугай. Та бүхэнд маш их баярлалаа" гэв.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
70
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-02 202.126.89.227

Kuiee neeree ene hunii surgaali nomlold buruu zuiliig olj harsangui.

Avatar

ИРГЭН 2023-09-02 103.57.93.79

Пап ламын үгийг Папын тал бичээгүй, харин монгол хүн найруулан бичиж өгсөн байна. Хэл найруулга нь илт тэгэж мэдрэгдэж байна .Бичиж өгсөн хүн нь бараг тодорхой байна. Цааш нь хэлэх үү, яах уу?

Avatar

Нэргүй 2023-09-02 139.5.216.80

Энхбаяр

Avatar

Нэргүй 2023-09-02 202.21.108.17

ЭНЭМУУ ӨВГӨНИЙГ НЭГ ИХ ШҮТЭЭД ХЭРЭГГҮЙ АЙЛЧИЛАЛЫГ НЬ СУРТЧИЛГААНД АШИГЛААД ХӨӨГӨӨД ЯВУУЛ…МАНАЙ ӨВӨГ ДЭЭДСИЙН ЭЛЧИЙГ АЛЖ БАЙСАН ШҮҮ…

Avatar

Нэргүй 2023-09-02 139.5.218.217

kk

Avatar

Зочин 2023-09-02 59.153.87.56

Тэнгэр шиг бай, зөв штээ. Хэдий болтол гадаад бодлого дээрээ кремлийн амыг харж амьдрах юм. Тусгаар улс шиг шийдвэрээ гаргаад явцгаая

Avatar

Нэргүй 2023-09-02 202.21.108.17

ТЭНГЭР ШИГ БАЙ ГЭЖ ДАШБАЛБАРАА ШҮТ…ИСИУС СУРТАЛЧИЛСАН БУЗАР ӨВГӨНИЙГ ХӨӨГӨӨД ЯВУУЛ…

Avatar

Нэргүй 2023-09-02 202.131.225.197

Manai hed mungu l bodoj baigaa daa kkk

Avatar

Нэргүй 2023-09-02 202.55.188.106

Монголд тавтай морил.

Avatar

Нэргүй 2023-09-02 188.162.254.62

Монголчууд нэгэн удирдлага дор сайн сайхан явж байсан !!!!!дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-09-02 213.87.153.225

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-02 202.55.188.106

Эх орныг минь хүндлэн ирж байгаа зочиддоо баярлалаа, Өөрсдөө дотроо өрх гэрээ өөд татацгаая……Эсрэг тэсрэгийн эвлүүлэн нэгдүүлж, нэгдмэл энх амгалан, Амар тайвныг тогтоож чадсан Балрашгүй сайхан түүх, өвөг дээдсүүдийнхээ Ариун сүнсний дор одоогийн үрс нь эв найртай байцгаая Бузар түйвээгчдийг эгнээнээсээ бас зайлуулах ёстой, Эцэг өвгөд маань шударга ёсны замналаар эвлэрэхтэйгээ эвлэж, эвийлэхийгээ эвийлж, одоогийн авлигачид хулгайчид мэтийг өршөөлгүй дарж, Хуулийн дор хүчин өндөр оржээ……

Avatar

Нэргүй 2023-09-02 202.55.188.106

Маш сайхан айлдвар айлдлаа, Үнэхээр тэнгэрлэг, Оюун санааны өндөр төвшинтэй, Дахин дахин сонсмоор, Түүх, Эх орноо бахархмаар онцгой сайхан үгсийг хэллээ Баярлалаа ….Эх дэлхий минь энх амгалан, Байгал оршихуй минь тайван амгалан, Хүн төрлөхтөн эв найртай эрүүл энх байх болтугай……Одоогийн бузар булайчуудыг ч бас хэлэв-нөгөөдүүлийн авлига хулгай………Үнэн үнэнээрээ оршино

Avatar

Нэргүй 2023-09-02 202.21.108.13

ҮХСЭН ХОЙНО ЭНЭМУУ ӨВГӨНӨӨР БИД ЗААЛГАХГҮЙ МОНГОЛД БОЛ ЭНЭМУУПАП ХЭН Ч БИШ…ТЭР ЦААД ЭЗЭНДЭЭ ГӨЛӨГ Л БИЗДЭЭ..

Avatar

Нэргүй 2023-09-02 202.126.88.234

Via @Bulgan Bayasgalant

Пап ламын онгоцонд хэлснийг буулгавал:
“Тэр их аниргүйг бид очиж ойлгох хэрэгтэй, логикт ухаанаар хүчилж биш мэдрэмжээр анирдаж ойлгох газар гэж байдаг. Монгол нутгийг тийм газар гэж санана.”

Бас тансаг хэлж байгаа биз.
Аниргүй гэхдээ очиж үзэх газар- Одоо цагт мундаг, хүчтэй чимээ гаргаад байгаа орон биш ч аниргүйнх нь цаана юу байгааг ойлгоё. Гэхдээ очиж ойлгоё гэдэг нь тэр дайны хүндлэл үзүүлэх түүхтэй улс

Логикоор биш мэдрэмжээр- өнөөдөр бидэнд юу хэрэгтэй гэх

Avatar

Нэргүй 2023-09-02 202.126.90.105

Оюун санааны хөгжлийн дээд эрэмбэ, сэтгэлгээний өндөр соёл аргагүй л мэдрэгдэж байгаа !

Avatar

Нэргүй 2023-09-02 202.126.88.163

Хөөрхий зайлуул их л сайнаар бодож байна даа. Гэтэл бодит байдал дээр өнөөгийн бид хүн талаасаа онцгүй л …..

Avatar

ра ри ра ри ра пан пан пан па 2023-09-02 66.181.190.82

дэн гэр. danger. дан гэр. дан хэр. дан хир. дэнг ри

Avatar

Нэргүй 2023-09-02 66.181.190.99

Avilga, baigal orchin talaar helsen shuu

Avatar

Иргэн 2023-09-02 202.55.188.115

Дашбалбар "" Тэнгэр шиг бай"
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Avatar

Нэргүй 2023-09-02 202.126.89.50

Католик Шашин сүм хийдээ өргөжүүлэх бодолтой байхнээ….Явж явж Гэр Хорооллын Хүн Ардын Оюун санаанд Католик шашин нь Хувьсгал хийгэд гэрэл асаачихын бишүү? Гэр хорооллоо буюу Эмзэг давхаргаа Төр нь ч Хувь нь ч Яаж ч чадахгүй 100 жил болж бхад. Өнөөдөр Гэр Хорооллоор Христ, Католик Шашны Сүмүүд Олширсондоо.

Avatar

Нэргүй 2023-09-02 202.131.225.197

tur tumen 2 ni hayachihsan gazriig giiguuleed uguusei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж