Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2022 оны 09 дүгээр тогтоолын дагуу Үндэсний аудитын газраас Монгол Улсын Засгийн газрын “Цахим Монгол” зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний явц, үр дүнгийн байдалд хийх гүйцэтгэлийн аудитын нээлтийн уулзалтыг зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхий аудиторын Орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг тус аудитын талаарх танилцуулга мэдээллийг өгсөн бол Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын захирал Б.Бундхорол аудитын төлөвлөгөөг танилцуулав.
Уулзалтад Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга болон холбогдох бүтцийн нэгжийн албан тушаалтан, харьяа байгууллагын төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Засгийн газраас “Цахим Монгол” зорилтыг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн зохицуулалтын орчин бүрдсэн эсэх, тус зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа үр дүнтэй эсэх, зорилтыг хэрэгжүүлэхэд мэдээллийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал хангагдсан эсэх асуудлыг хамруулан аудитыг гүйцэтгэх юм.
Тус аудитыг 2023 оны 12 дугаар сард гүйцэтгэж дуусган дүгнэлт, зөвлөмжийг УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Инновац, цахим бодлогын Байнгын хороонд танилцуулж, тайланг Засгийн газар болон шалгагдагч байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээр төлөвлөөд байна.
Холбоотой мэдээ