Дэлхийн хамгийн урт үстэй эмэгтэй

Дэлхийн хамгийн урт үстэй эмэгтэй

Дэлхийн хамгийн урт үстэй эмэгтэй

АНУ-ын Теннесси мужийн 58 настай эмэгтэй дэлхийн хамгийн урт үстэй эмэгтэйгээр шалгарлаа. Ноксвиллээс гаралтай Тами Манисын үс 172.72 см урт. Энэ нь дундаж эрэгтэй хүний өндөртэй дүйцэхүйц урт юм. 

Тэр анх үсээ ургуулах санаагаа 1980-аад онд "Til Tuesday" рок хамтлагийн "Voices Carry" дууны клипнээс авсан бөгөөд 33 жилийн турш үсээ огт тайраагүй.

Түүний үс 2024 онд Гиннесийн номд бичигдэх аж. 1989 оны арваннэгдүгээр сард нэг удаа үсээ тайрсан ч тэр даруйдаа харамссан тул дахин хэзээ ч тайраагүй. Үсний засалтын хувьд урд, дээд, хажуу талаас нь харвал эрэгтэй хүнийх шиг богинохон, харин ардаа урт. Тиймээс тэр өөрийн үсээ "Урд хэсгээрээ бизнес засалттай, ард хэсгээрээ үдэшлэг засалттай" гэж тодорхойлдог. Хүмүүс эхлээд урдаас нь хараад тийм урт гэж төсөөлдөггүй гэдгийг Тами Манис ярьжээ. 

1980-1990-ээд оны эхээр Билли Рэй Сайрус, Марио Лопез, Патрик Суэйз зэрэг алдартан ийм үстэй байсан. 

Үсээ хэрхэн ийм урт ургуулж чадсаныг нь түүнээс асуухад арган тос агуулсан ангижруулагч хэрэглэдэг гэжээ. Мөн генийн онцлог гэв. Тами Манис дэлхийн дээд амжилт тогтоохоосоо өмнө АНУ-даа тэмцээнд оролцож хоёрдугаар байрт шалгарч байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-02 66.181.183.102

Дэлхийн бус АНУ-ын гэх нь зүйтэй.

Avatar

Нэргүй 2023-09-02 213.87.153.225

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-02 103.212.116.82

Уг нь Монголд байдаг харж л байсан. хэмжээ нь мэдэхгүй.

Avatar

Зочин 2023-09-02 103.57.94.147

Манай улсад ийм урт үстэй залуу эмэгтэй нэг,өндөр настан нэг байдгийг би лав сайн мэднэ. Хүмүүс ч мэддэг шүү дээ. Яаж тодруулж Чингисийн Монголын нэрээр ДЭЛХИЙД бүртгүүлэх вэ?.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж