Дэлхийн хамгийн урт үстэй эмэгтэй

Хуучирсан мэдээ: 2023.09.02-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн урт үстэй эмэгтэй

Дэлхийн хамгийн урт үстэй эмэгтэй

АНУ-ын Теннесси мужийн 58 настай эмэгтэй дэлхийн хамгийн урт үстэй эмэгтэйгээр шалгарлаа. Ноксвиллээс гаралтай Тами Манисын үс 172.72 см урт. Энэ нь дундаж эрэгтэй хүний өндөртэй дүйцэхүйц урт юм. 

Тэр анх үсээ ургуулах санаагаа 1980-аад онд "Til Tuesday" рок хамтлагийн "Voices Carry" дууны клипнээс авсан бөгөөд 33 жилийн турш үсээ огт тайраагүй.

Түүний үс 2024 онд Гиннесийн номд бичигдэх аж. 1989 оны арваннэгдүгээр сард нэг удаа үсээ тайрсан ч тэр даруйдаа харамссан тул дахин хэзээ ч тайраагүй. Үсний засалтын хувьд урд, дээд, хажуу талаас нь харвал эрэгтэй хүнийх шиг богинохон, харин ардаа урт. Тиймээс тэр өөрийн үсээ "Урд хэсгээрээ бизнес засалттай, ард хэсгээрээ үдэшлэг засалттай" гэж тодорхойлдог. Хүмүүс эхлээд урдаас нь хараад тийм урт гэж төсөөлдөггүй гэдгийг Тами Манис ярьжээ. 

1980-1990-ээд оны эхээр Билли Рэй Сайрус, Марио Лопез, Патрик Суэйз зэрэг алдартан ийм үстэй байсан. 

Үсээ хэрхэн ийм урт ургуулж чадсаныг нь түүнээс асуухад арган тос агуулсан ангижруулагч хэрэглэдэг гэжээ. Мөн генийн онцлог гэв. Тами Манис дэлхийн дээд амжилт тогтоохоосоо өмнө АНУ-даа тэмцээнд оролцож хоёрдугаар байрт шалгарч байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж