"Ази Фарма" компани олон улсын стандартын аудитад амжилттай дүн үзүүлэв

"Ази Фарма" компани олон улсын стандартын аудитад амжилттай дүн үзүүлэв

"Ази Фарма" компани олон улсын стандартын аудитад амжилттай дүн үзүүлэв

“Ази-Фарма” ХХК нь эрүүл мэндийн салбарт 21 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ба энэхүү хугацаанд Монгол Улсын эмийн тухай хууль, эмийн талаар төрөөс баримтлах бодлогод нийцсэн Олон Улсын чанарын шаардлага хангасан, хүлээн зөвшөөрөгдсөн эм, бэлдмэлийн импортлох үйл ажиллагааг эрхэлж байна.

Ази Фарма ХХК нь эм хангамжийн салбарт чанарын менежментийн тогтолцоо буюу олон улсын ISO 9001 2015 стандартыг нэвтрүүлсэн анхдагчдын нэг юм. ISO 9001 2015 чанарын менежментийн тогтолцооны стандартыг 2020 оноос эхлэн 3 жилийн турш амжилттайгаар үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн ба 2023 оны долдугаар сард баталгаажилтыг аудитад орж амжилттай дүн үзүүллээ.

ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоо нь Дэлхийн 178 оронд амжилттай хэрэгжиж чадсан удирдлагын тогтолцооны хамгийн шилдэг стандарт юм. Энэхүү стандарт нь байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэх процесс болон, үйлчилгээний чанарт хяналтын тогтолцоог бий болгож, харилцагчийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцэж байгаа эсэхийг хянан сайжруулж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд тусалдаг юм.  Ингэснээр Чанарын удирдлагын тогтолцооны стандартын хэрэгжилтийг үйл ажиллагаандаа тасралтгүй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж