Монголын Үндэсний Бөхийн холбооноос тэгш тоотой саруудын эхний 14 хоногт "МҮБХ-ны Алтан цомын төлөөх" барилдааныг зохион байгуулахаар болсон. Хоёр дахь удаагийн “Алтан цом”-ын барилдаан ирэх аравдугаар сард эхэлнэ. Бөх сонирхогчдын үзэх дуртай энэ барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцоно. Одоогийн байдлаар зарим аймгийн бөхчүүдийн нэрс тодорчээ.
“Алтан цом”-ын 2022-2023 оны барилдааны шигшээ найман багт шалгарсан багууд эхний шатны барилдаанд оролцохгүй, шууд дараагийн тойргийн барилдаанд оролцоно.
Энэ нь өмнөх улирлын “Алтан цом”-ын барилдааны шигшээд шалгараагүй аймгуудын баг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тува улсын багууд буюу 16 баг хасагдах журмаар барилдаж ялсан найман баг нь дараагийн шатны барилдаанд оролцох юм. Хоёрдугаар шатанд шалгарсан 16 багийг хавсралтад заасны дагуу бөхчүүдийн цолонд харгалзсан оноогоор жагсааж, хасагдах шат болон хэсгийн барилдаануудын жагсаалтыг гаргана. Мөн хэсгийн багуудыг дээрх жагсаалтаар дөрвөн хэсэгт хуваан барилдуулж, хэсгээс шалгарсан хоёр баг нь цааш барилдах эрхийг авна. Хэсгийн барилдаанаас шалгарсан найман баг хасагдах журмаар тэргүүн байрын төлөө барилдана.
Тэмцээний шагналын сан мөн багийн ба давааны шагнал хэвээр бөгөөд 1-4 байр эзэлсэн багт 20-200 сая төгрөгийн мөнгөн шагнал дагалдах юм.
Ховд аймгийн Ховд дэвжээний бүрэлдэхүүн:
1. Улсын аварга Оргихын Хангай
2. Улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан
3. Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий
4. Улсын харцага Ганбаатарын Ганхуяг
5. Улсын начин Батдоржийн Сосорбарам
6. Аймгийн арслан Мягмардоржийн Баяржавхлан
7. Аймгийн арслан Уламбаярын Батцоож
Хөвсгөл аймгийн бөхчүүдийн баг бүрэлдэхүүн:
1.Улсын арслан Ц.Содномдорж
2. Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун
3. Улсын начин Б.Даваа-Очир
4. Улсын начин Ц.Сандагдорж
5. Аймгийн арслан Э.Баасанжав
6. Аймгийн арслан П.Хүрэлбаатар
7. Аймгийн арслан М.Цэрэн
"Увс нуур" галын бөхчүүдийн бүрэлдэхүүн:
1. Даян аварга Намсрайжавын Батсуурь
2. Улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс
З. Улсын начин Жамсрангийн Ням-Эрдэнэ
4. Улсын начин Очирбатын Түмэн
5. Улсын начин Дамдины Тогтохжаргал
6. Аймгийн арслан Лхагвасүрэнгийн Энхсаруул
7. Аймгийн арслан Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ
иргэн 2023-09-02 59.153.115.78
энэ барилдаанды явцад допингийн шалгалт хиймээр байна шүү,нодлингийн алтан цомоор гялалзаад байсан бөхяүүд яасан билээ,бадарчийг хар,нөгөө алдартай булганы начингууд ,цахилгаанч билүү хэн ч билээ,улсын баяраар бүгд л алга болсон шүү дээ,
Зочин 2023-09-02 213.87.153.225
!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Бадарч тахар 2023-09-02 66.181.191.241
за да дахиж үзээд ч хэрэг байна уу да ! дахиад л Архангай түрүүлнэ ! Архангайн хэдэн бөхчүүд нь биёэ тоогоод дуугарахаа больчихсон байна лэ !
Зочин 2023-09-02 202.126.90.24
Зүгээр л хуваагдаад баг болоод л барилдана биз, заавал аймаг орон нутгаараа талцаж, жалга дов гэх хэрэг юу байна, ер нь тэр сүрхий нутагтаа очоод амьдарч чадахгүй бол худлаа эндээс нутаг орон, аймаг сум гэж поопрох хэрэг юу байна