Оюутнууд дагалдан багшаар ажиллаж, цалинтай дадлага хийнэ

Оюутнууд дагалдан багшаар ажиллаж, цалинтай дадлага хийнэ

Оюутнууд дагалдан багшаар ажиллаж, цалинтай дадлага хийнэ

Багш нарыг хамгийн бага цалингаар хамгийн том, чухал салбарыг үүрч яваа хүмүүс гэж ярьдаг. Мэдээж, цалин урамшуулал тааруу, ажлын ачаалал их, хангамж муу зэрэг гэх мэт сөрөг шалтгаанууд тэднийг өөр салбарт ажиллах, гадаад орныг зорих хөшүүрэг болж байна. Нийтээр нь авч үзвэл, бага ангийн болон байгалийн ухааны багш нар эрэлттэй байна. Энэ хичээлийн жилд багш мэргэжлийн хүний нөөцийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар тодрууллаа.

Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир:

-Бид жил болгоны зургадугаар сард ирэх хичээлийн жилд шаардлагатай багшийн судалгааг цэцэрлэг, сургууль нэгж байгууллагаар бүрээр нь Боловсрол, шинжлэх ухааны газар, Боловсролын газраараа дамжуулж авдаг. Өнгөрсөн хичээлийн жил 3600 гаруй багшийн хэрэгцээ шаардлага үүсэх нь ээ. Үүний 60-70 хувь нь шилжилт хөдөлгөөнөөр үүсэх асуудал байна. Үлдсэн хувь нь гарцаа байхгүй өсөн нэмэгдэж байгаа хүүхдийн хэрэгцээнд тулгуурлан өсч байгаа тооцоо байна. Эсрэгээрээ багш мэргэжлээр суралцаж төгсч байгаа оюутнуудын тоог гаргаж, эрэлт нийлүүлэлт нь ямар байгааг судалсан. Энэ жилийн хувьд 4800 гэсэн тоог зургадугаар сард гаргаж, 2000 орчим нь хөдөө орон нутагт, 2700 нь нийслэлд байна. Багш мэргэжлээр ийм сургуулийг хэчнээн хүн суралцаж төгсөнө гэдэг тооцоог хийж, зургаа, долоо, наймдугаар сард ажилласан. Тэгэхээр Монголын нэг онцлог нь сумаас аймаг, аймгаас хот руу, хотын захаас хотын төв рүү шилжилт хөдөлгөөний урсгалтай.

Үүнтэй холбоотойгоор сургуулиуд сул орон тоогоо зарлаад багш мэргэжилтнээ авч байгаа ч эхлээд нийт төгсөгчдийн ихэнх хувь нь төв суурин газар ажлын байртай болдог. Яваандаа аймаг, сумын сургуульд ажилладаг үзэгдэл байна.

Бид аль болох эртнээс зохицуулалт хийж, дутагдалтай багш нарыг нөхөж байна. Гарцаа байхгүй бага ангийн багш, хөгжмийн багш, байгалийн ухааны чиглэлийн багшийн эрэлт нийлүүлэлт зөрүүтэй байгаа учраас дагалдан багшийн асуудлыг ярьж байна. Ялангуяа МУБИС дээр гэхэд оюутнуудын дадлагыг хичээлийн шинэ жилээс эхлүүлж байгаа.

Энэ хүрээнд дөрөвдүгээр курсийн оюутнууд дагалдан багшаар ажиллаж, сул орон тоонуудад цалинтай дадлага хийж ажиллах боломжийг нээж байна. Сургуулийн удирдах ажилтнууд тодорхой нормоор хичээл сургалтын үйл ажиллагаагаа удирдаж, дутуу орон тоогоо нөхөх боломжийг олгож байна.

Гуравдугаарт, сонгон судлах хичээл Мэдлээ.мн явж байгаатай холбогдуулаад судалгаа гаргаад явж байна. Өнгөрсөн жилийн байдлаар есдүгээр сарын 30-н гэхэд их сургуулиа төгсч буй оюутнуудын 50 орчим хувь нь ажлын байраар хангагдаж байсан бол арваннэгдүгээр сард 80-аас дээш хувь нь ажлын байртай болсон байсан. Аль болох нэг, хоёр сарын таслалтыг үүсгэхгүй байх үүднээс зургадугаар сараас бэлтгэлээ хангасан. Жишээлбэл, зургадугаар сард нийслэлд 2700 багшийн шилжилт хөдөлгөөн гарч, шинээр үүсэх орон тоо бий болохыг судалж, ажиллаад наймдугаар сард 1600 болж буурсан. Одоо энэ орон тоон дээр сонгон шалгаруулалтаа хийж, багш нараа ажилд авч байна. Есдүгээр сарын 15-ны байдлаар эхний мэдээллүүд гарч, дараагийн арга хэмжээг авна" гэв.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өмнө нь “Багш мэргэжлээр суралцах хүсэлтэй хүүхдүүдийн их сургуульд элсэн орох босго оноог онцгойлон бууруулсан гэдэг нь ташаа мэдээлэл юм. Энэ жилийн элсэлтийн оноонд ямар бодлого барьсан гэхээр Монголд эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг бодлогоор дэмжинэ. Өнөөдөр улсад сувилагч мэргэжил дутагдалтай байна. Мөн цэцэрлэгийн багш, бага ангийн дүрслэх урлагийн багш, зураг зүйн багш, биеийн тамирын багш, дизайн технологийн багш гэсэн зургаахан нэр төрөл дээр элсэлтийн оноог 400, 440 болгож тогтоосон. Бусад мэргэжил дээр босго оноог өсгөсөн” гэж тайлбарлаж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-09-02 103.212.119.246

Цэцэрлэгийн багшийг ийм босго оноо доогуур хүүхдүүдээс авахаар чинь боловсрол муутай л багш нар төгсөж байгаа даа. Манай улс хөгждөггүйн хамгийн суурь үндсэн шалтгааны нэг нь ч энэ байж магадгүй

Avatar

Нэргүй 2023-09-02 213.87.153.225

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-09-02 66.181.160.62

физик хими гэх мэт суурь шинжлэх ухааны мэргэжилтэн эрдэмтэд дууслаа шүү дээ Зах зээлийн эрэлтээс зайлшгүй хөгжүүлж дэмжиж байх ёстой шинжлэх ухаан гэж бий шүү дээ Суурь шинжлэх ухааныг дэмжиж байж анагаах% генетик, биотехнологи, инженер, , мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан зэрэг чинь хөгжинө шүү

Avatar

зочин 2023-09-02 202.9.46.49

30 жил дотоод гадаад барууны улс орнуудад сурч зэрэг цол хамгаалсан эрдэмтэн докторууд монголоор дүүрэн үйлдвэр бүтээн байгуулалт байхгүй хөгжихгүй бүх зүйлийг үгүйсгэсэн хувийн эрх ашгийг илүүд үзэж иргэд ажилгүй ,,,,,

Avatar

Нэргүй 2023-09-02 66.181.160.93

Энэ МАНингууд бүх юмыг ирээдүй цаг дээр ярих юм. Дандаа ингэнэ, тэгнэ гэж ярьдаг боловч биелдэг зүйл байхгүй. Хийснийхээ дараа ингэчихлээ, тэгчихлээ гэж ер ярихгүй шүү муу амьсгаанууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж