Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ромын Пап Францисыг албан ёсоор угтан авлаа

Хуучирсан мэдээ: 2023.09.02-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ромын Пап Францисыг албан ёсоор угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ромын Пап Францисыг албан ёсоор угтан авлаа
2023 оны 9 сарын 2. Улаанбаатар. Сүхбаатарын талбай. Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Франциссыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төв талбайд угтан авлаа. Гэрэл зургийг Л.Энх-Оргил.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал эхэллээ. Тэрбээр 2023 оны  наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2023.09.02/ Сүхбаатарын талбайд угтан авлаа. 


Түүхэн айлчлалын хөтөлбөрөөс танилцуулъя. Үүнд,

  • Пап Францис есдүгээр сарын 1-нд Улаанбаатар дахь Чингис хаан олон улсын нисэх буудалд газардана.
  • Есдүгээр 2-ны 09:00 цагт Сүхбаатарын талбайд албан ёсны угтах ёслол болж Ерөнхийлөгчтэй уулзалт хийнэ. Үргэлжлүүлэн төр засаг, иргэний нийгэм дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзсаны дараа УИХ-ын дарга, Ерөнхий сайд бараалхана.
  • Есдүгээр сарын 2-ны өдрийн 16:00 цагаас католик хамба нар, санваартнууд, шашин дэлгэрүүлэгчид, сахилт хүмүүс болон шашны хариуцлагатай ажилчидтай хийх уулзалтаар өндөрлөнө.
  • Есдүгээр сарын 3-ны үдээс өмнө шашин хоорондын уулзалт товлогджээ. Ингээд өдрийн 16:00 цагаас талархал магтаалын мөргөл болно. Пап Францисын айлчлалын онцлох үйл явдал нь талархал магтаалын мөргөл юм. Талархал магтаалын мөргөл “Степпа Арена” өргөөнд болно. Тус өргөө нь олон улсын хурал цуглаан, тэмцээн уралдаан зохион байгуулах стандарттай Монголын хамгийн том цогцолбор юм. Суугаа болон босоо байдлаар 11-12 мянган хүний багтаамжтай юм.
  • Монгол дахь католик шашны төвөөс мэдээлж буйгаар Талархал магтаалын мөргөлд тусгай тасалбартай хэн ч оролцох боломжтой гэнэ. Тасалбарыг үнэгүй авна.
  • Монголд амьдарч байгаа дотоод гадаадын аль ч католик сүсэгтэн бүртгүүлж нэвтрэх мандат авна.
  • Бүртгэл өчигдөр хаагдсан бөгөөд хоцорсон тохиолдолд ирэх сарын 3-нд “Степпе Арена” дээр бүртгүүлэх боломжтой.
  • Хөтөлбөрийн дагуу Пап Францис 4-ний өдөр 09:30 цагаас сайн үйлстнүүдтэй уулзалт хийж, “Энэрэл нигүүлслийн өргөөний нээлтэнд оролцоно. Ингээд 11:30 цагт Монгол Улсаас мордох ажээ.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж