Монголын биатлончид анхны Азийн аваргатай боллоо

Монголын биатлончид анхны Азийн аваргатай боллоо

Монголын биатлончид анхны Азийн аваргатай боллоо
Биатлоны зуны Азийн аварга шалгаруулах тэмцээн /2023.08.31/ Казахстаны Шучинск хотод эхэлжээ. Эхний өдөр Олон улсын хэмжээний мастер Энхбатын Энхсайхан залуучуудын 12.5 километрын ганцаарчилсан уралдаанд хүрэл медаль хүртсэн. Тэгвэл түүний хувьд залуучуудын 7.5 километрын супер спринт төрөлд алтан медаль хүртэж, Монголын биатлончдын түүхэн амжилтыг үзүүлэв.
Энэ зайд 25 биатлонч өрсөлдсөн бөгөөд Монголын тамирчин (4+0) 22:39:5 минутын амжилтаар тэргүүлсэн байна.

Тэрбээр 2020 онд 17 насандаа анх удаа Монгол Улсаа төлөөлөн Швейцарь улсын Лозанн хотноо зохион байгуулсан Залуучуудын өвлийн олимпийн гуравдугаар наадамд оролцож, өвлийн спортын төрөлд нэгэн шинэ амжилтын түүхийг бичсэн өсөх ирээдүйтэй тамирчин.

Багаасаа л спортоор хичээллэсэн тэрбээр энэ спортоороо тууштай хичээллэж, олимпийн медальтан болох  хүсэл мөрөөдөлтэй гэдгээ хуваалцсан юм.  Энэ тухай ярихдаа "Би айлын бага хүүхэд. Аав, ээж, ахтайгаа амьдардаг. Миний хүүхэд нас Дархан-Уул аймгийн гэр хороололд ахтайгаа тоглож өнгөрсөн. Би багийн их хөдөлгөөнтэй хүүхэд байсан.  Сургуулиас гадуурх нийтийг хамарсан арга хэмжээнд идэвхтэй оролцоно. Сургуулийнхаа ихэнх секц дугуйланд явна. Жишээлбэл, волейбол, сагсан бөмбөг, талбайн теннис, хөнгөн атлетик гээд өдөр хичээлээ тараад орой л гэртээ харьдаг байлаа. Миний хувьд нэг спортоороо тууштай яваагүй болохоор гаргасан тодорхой амжилт ч байсангүй.

Тэгээд би 2015 оноос буюу зургадугаар ангиасаа гүйлтийн цанаар хичээллэж эхэлсэн. Дараа жил нь 2016 оны өвөл морь унаж байгаад зүүн хөлнийхөө хоёр савхан ясыг хугалснаас болж, гүйлтийн цанаараа уралдаж чадалгүй гэртээ гурван сар хэвтсэн. Үргэлжлүүлэн 2017, 2018 онд гүйлтийн цанаараа хичээллэж байгаад өнгөрөгч 2019 онд биатлоны тамирчин болсон" тухайгаа ярьж байлаа. Түүний ярилцлагыг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-02 213.87.153.225

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-02 202.9.41.9

Мундаг тамирчиндаа улам их амжилт хүсье. Тууштай чанар чинь таныг амжилтанд хүргэнэ. Дахин амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж