Хонь
Энэ сард цагийг зугаатай өнгөрөөхийн зэрэгцээ санхүүгээ өсгөж чадна. Сүүлийн үед санхүүгийн байдал тогтворгүй байсан бол энэ намар нөхцөл байдал харьцангуй сайжирна. Хэчнээн ядарч туйлдсан ч баатрын дүрд тоглосоор байх шаардлага гарах вий. Тиймээс хааяа дотор хүнтэйгээ ярилцаж, өөрийгөө ямаршуухан байгааг асуугаарай. Өдөр тутмын амьдралын хэв маягаа өөрчилж, одоогийн албан тушаалдаа хүлээсэн үүрэг хариуцлагаа дахин үнэлэх хэрэгцээ гарна. Магадгүй шинэ ажил хайх ч шаардлага гарч мэдэх юм. Сарын дунд үеэс завгүй болж магадгүй. Зорилгодоо төвлөрч чадвал амжилтад хүрнэ. Ганцаардах мэдрэмж төрсөн үедээ ажлын хамт олонтойгоо байж, эерэг хандлагаар өөрийгөө цэнэглээрэй. Асуудлыг шийдэхдээ гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ үгийг сонсвол алзахгүй.
Үхэр
Намрын улирал таатай эхэлж байна. Зуны хугацаанд сэтгэл догдлуулсан, цаашид бодож боловсруулах шаардлагатай олон үйл явдал танд тохиолджээ. Заримыг нь та ил гаргахад бэлэн биш байгаа бололтой. Өөрчлөлт таны чиг баримжааг алдагдуулж байж мэдэх юм. Энэ сард тэгвэл өөрийнхөөрөө амьдралыг таашаа. Өмнө нь хийсэн эрсдэлтэй алхам тань сарын сүүлээр үр дүнгээ өгнө. Хайр дурлалын харилцаагаа шийдвэрлэхдээ хэн нэгний ятгалгад автахгүйг хичээгээрэй. Бүхнийг өөрөө шийд. Өнгөрсөнд бүтэлгүйтсэн бол тэр мэдрэмжээ тавьж явуулаад, хөгжилтэй хөнгөнөөр дурсаарай. Энэ сард санхүүгийн байдал сайнгүй байна. Хүлээгдэж байсан орлого хойшлоно. Сарын сүүлээр хэрэглээ хянахыг зөвлөж байна. Аливаа зүйлийг төлөвлөхдөө хэмжээ хязгаараа мэд. Танд зөвлөгөө өгч, зааж чиглүүлэх сайн сайхан хүмүүстэй танилцана.
Ихэр
Таны хувьд энэ сард бүх зүйл хөшигний ард аажмаар нээгдэж байна. Нарийн төлөвлөгөөтэй байхыг зөвлөе. Үндсэндээ амьдралын бүхий л салбарт тодорхой хэмжээний ахиц дэвшил гарна гэхэд болно. Ажил дээрээ ямар нэг чухал даалгавар хүлээж авна. Аливааг зохион байгуулах чадвар тань хамгийн их хэрэг болно. Гэр бүлтэйгээ холбоотой жижиг сажиг асуудлыг төвөгшөөлгүй шийдвэрлэ. Өнгөрсөн үеийн ачаа дарамтаа хая. Есдүгээр сард хайр дурлалын харилцаанд маш их эрч хүч зарцуулах боловч нэг талаараа энэ нь тодорхой зорилгогүй байна. Ганц бие хүмүүст гэнэтийн учрал тохиолдоно. Тэдний зарим нь амраг, зарим нь гайхалтай найзууд байж болох юм. Сарын эхний хагаст гэртээ багагүй мөнгө зарцуулна. Энэ сард таны сэтгэл зүй ухаалаг бус худалдан авалт хийхэд бэлэн байгаа тул анхааралтай байгаарай.
Мэлхий
Өмнөх сард мэдэрч байсан санхүүгийн дарамт харьцангуй буурна. Таны карьерийг хүмүүс зохих түвшинд хүлээн зөвшөөрнө. Ах дүүстэйгээ маргалдаж магадгүй. Энэ нь шаардлагагүй хурцадмал байдлыг бий болгож магадгүй тул асуудлыг ул суурьтай авч үзэхийг зөвлөе. Ирээдүйн бэрхшээлээс зайлсхийхийн тулд нарийн төлөвлөгөөтэй, харилцааны хил хязгаартай байгаарай. Хайр дурлалын харилцаа тань романтик биш байгаа мэт санагдаж магадгүй. Гэхдээ хил хязгаартай байх нь таныг зөв замдаа ороход туслана. Энэ сард мөрөөдлөө биелүүлж, амьдралдаа олон гайхалтай өөрчлөлтийг авчрах боломж гарч ирнэ. Аливаа зүйлийг хэт их бодож сэтгэл санаагаар унахын оронд хайрцагнаасаа гарч сэтгээд үз. Өөртөө болон бусдад хайр энэрлээ бэлэглэж, зөөлөн хандаад үзвэл та илүү хол зам туулна.
Арслан
Есдүгээр сар таны хувьд баяр ёслол адил аз жаргалтай өнгөрнө. Сэтгэл санаа өөдрөг байж, үсээ хүртэл шинээр засуулна. Карьертаа сэтгэл хөдөлгөм өөрчлөлт хийх боломж гарна. Олон нийтийн арга хэмжээнд оролцож, найз нөхөдтэйгөө оройн зоог барих, шинэ хоббитой болох зэргээр жилийн хамгийн завгүй үе тохиож байна. Өөрийнхөөрөө байж амьдралаас таашаал аваарай. Хэрвээ та шинэ ажилд орох юм уу цалингаа нэмүүлэхийг хүсч байсан бол энэ сард хамгийн тохиромжтой. Хувь, хувьсгалын амьдралаа маш чадварлагаар зохицуулж чадна. Нөхцөл байдал бүрт тохирсон ур чадвараа гаргана. Таны байр байдал эргэн тойрныхонд тань шууд нөлөөлдөг тул сэтгэл хөдлөлөө хянаж, ярихаасаа өмнө бод. Юу ч тохиолдож байсан материаллаг амжилт түр зуурынх гэдгийг бүү мартаарай.
Охин
Таны шинээр төрөх улирал эхэлж байна. Өөрийнхөө мөн чанарыг, таны хувьд үнэхээр чухал зүйл юу болохыг эргэцүүлэн бодох цаг. Ганц бие хүмүүст гүнзгий харилцаа холбоо тогтоох хэд хэдэн боломж гарч ирнэ. Тодорхой бус нөхцөл байдлаас зайлсхийж, сонголтоо хийгээд үзэхэд гэмгүй. Зарцуулалтаа хянаж чадвал санхүүгийн байдал сайжрах боломжтой. Амьдралд тань чухал нөлөө үзүүлэх томоохон шийдвэрүүдийг гаргана. Та өөртөө болоод гэр бүлдээ ашигтай байдлаар асуудлыг шийдэж чадах тул юунд ч санаа зовох хэрэггүй. Хэт ихийг ургуулан бодолгүйгээр зүгээр л төлөвлөгөөнийхөө дагуу урагшлах нь хамгийн зөв зам. Шинэ орон сууц эсвэл автомашин худалдаж авахаар төлөвлөж байсан бол энэ сард тохиромжтой. Ойр тойрны хүмүүстэйгээ халуун дотно яриа өрнүүлж, тэднийг илүү сайн таниж мэдэж аваарай.
Жинлүүр
Есдүгээр сар таны амьдралын бүхий л салбарт онцгой байна. Сэтгэл санаагаа тогтвортой байлгаж чадвал хүссэндээ хүрнэ. Нийгэм дэх байр сууриа илүү итгэлтэйгээр мэдэрч, юу ч хийхэд бэлэн санагдаж магадгүй. Гэхдээ бүх боломжоо нэг дор ашиглах гэж яараад хэрэггүй. Заримдаа ганцаараа байж, сэтгэл санаагаа тогтворжуулах цаг гаргаарай. Хадгаламжаа өсгөхөд анхаарахгүй бол богино хугацаанд их хэмжээний зарлага гаргах магадлалтай байна. Ганцаараа бие даан эрсдэлтэй шийдвэр гаргахгүй байхыг зөвлөе. Бусдаас өөр байж, хүссэнээ хийхийг тань дэмждэг тэр хүмүүсийнхээ зөвлөгөөг сонсоорой. Ганц бие жинлүүрүүд жинхэнэ хайраа олох магадлалтай сар. Хайртай хүн тань мэдрэмжээ илэрхийлэхдээ маруухан ч зөв, сайн хүн юм. Санаачлага гаргах чадвар тань өндөр байна. Гэхдээ эрч хүчээ гамнахыг зөвлөе.
Хилэнц
Оюун ухаанаа цэгцлэх сар. Аль болгон хөшигний урд гарах вэ. Хэсэг хугацааг хөшигний ард өнгөрөөж, чимээгүй хөдөлмөрлө. Сүүлд нь та өөртөө талархана. Та ганц бие ч бай, хостой ч бай хайр дурлалын харилцаагаа дахин бодож үзэх шаардлага гарна. Эрсдэлтэй шийдвэр гаргаж магадгүй. Санхүүгийн байдал хурдтай сайжрахгүй ч тогтвортой байна. Олон шинэ үйлчлүүлэгч, төсөл, гэрээ хэлэлцээрийн дараа санхүүгийн байдал сайжрах нь баараггүй боловч энэ нь ирээдүй цаг дээр яригдах асуудал. Тиймээс одоохондоо бүсээ чангалахыг зөвлөе. Таны карьерыг өсгөх чухал даалгаврыг гүйцэтгэнэ. Үүнд хамт олны тань тус дэм ч багагүй оролцоно. Асуудлыг том зургаар харж, жижиг сажиг зүйлтэй орооцолдох хэрэггүй. Ажлын шаардлагаар аялалд гарч магадгүй. Хайртай хүмүүсийнхээ дэмжлэгийг багагүй хүртэнэ.
Нум
Есдүгээр сар бол өөртөө засвар үйлчилгээ хийх сар. Амьдралын хурдаа жаахан ч болов сааруулж эрүүл мэнд, хэв маягтаа анхаарлаа хандуул. Өнгөрсөн сард таны ажил амьдралын тэнцвэр нэлээн алдагдсан бололтой. Энэ сард аялал жуулчлал, хичээл сургууль, оюун санааны шинэчлэл таныг хүлээж байна. Сурсан зүйлээ өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүл. Амралтын өдрөөрөө иога, бясалгал гэх мэтэд яв. Сээтэгнэл гэж бодож байсан зүйл тань илүү нухацтай харилцаа болж хувирна. Эргэн тойрны хүмүүсийнхээ сэтгэл хөдлөлийг мэдэрч чаддаг эсэхээ анзаараарай. Бусдын аз жаргалаар дамжуулж та өөрөө аз жаргалтай болох боломж байдгийг сана. Хийж байгаа зүйлдээ итгэлгүй байвал үр дүн нь ч бас төдийлөн сайн байхгүй. Энэ сард та өөрийнхөө авьяас, ур чадварыг урьд өмнө байгаагүйгээрээ анзаарч харна.
Матар
Зунжингаа үргэлжилсэн зөрчилдөөнтэй, ээдрээтэй нөхцөл байдал дуусч байна. Та хүүхдүүдийнхээ хичээлийн хуваарьт дасан зохицохын хажуугаар янз бүрийн хичээлд суух, найзуудтайгаа цагийн зугаатай өнгөрүүлэх боломжтой болно. Шинэ ур чадвар эзэмшиж, боломжуудыг судла. Сүүлийн хэдэн сарын хугацаанд танд болзох, хөгжилдөх боломж бишгүй гарсан. Одоо харин түр завсарлага авч, юу болоод өнгөрснийг дүгнэ. Тодорхой хэмжээний санхүүгийн эрсдэл тулгарна. Гэхдээ юу ч болж байсан амжилтад хүрэх аргаа та олчих тул тэгтлээ санаа зовох хэрэггүй. Ажил дээрээ албан тушаал ахиж чадна. Шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнг хүртэж, мөрөөдөл байсан зүйлээ биелэхийг харна. Амьдралд тохиох өчүүхэн жижиг ч хамаагүй боломжийг алдалгүй атгаад аваарай.
Хумх
Өөрийгөө шагнах сар. Том мөрөөдлөө санхүүжүүлэхийн тулд хуримтлалтай байхыг танд зөвлөж байна. Үнэтэй тавилга сэлт, хайртай хүндээ өгөх бэлэг зэрэг олон зүйлд зарлага гарсан ч гэсэн хэмнэлтийн горимоо бүү алдаарай. Аливаа боломж тохиох нь сайхан ч гэрээнд гарын үсэг зурахдаа хянуур байхыг зөвлөе. Чанаргүй харилцааг дуусгавар болгох сар. Өнгөрсөн үеийн романтик харилцаа танд ямар үр өгөөжтэй байсан бэ гэдгийг эргэцүүл. Хүмүүстэй харилцахдаа тайван бай. Үг хэлээ хянаагүйн улмаас таагүй үр дүнд хүрч мэднэ. Заримдаа эрсдэл гаргаж, бусдаас өөр байх догь ч гэлээ хэмжээ хязгаараа мэдэх хэрэгтэй. Энэ нь ирээдүйд гарах таагүй үр дагавраас таныг хамгаална.
Загас
Есдүгээр сард сайнтай муутай, ер бусын зүйл олон тохиолдоно. Олон янзын үйл явдлын гүн рүү загас адил шумбахад бэлэн байгаарай. Гэр бүлд тань гэнэтийн сайхан зүйлс тохиолдоно. Шинэ эхлэлийг хүлээхийн оронд үргэлжлүүлэн шаргуу хөдөлмөрлөсөөр байвал үр дүнг нь хүртэнэ. Таны хөдөлмөрийг үнэлвэл зохих хүмүүс нь өөрсдөө анзаарна. Хүмүүс таныг сайн сонсож, сэтгэл санааг тань анхаарна. Тэдэнд зөрүүлээд талархал илэрхийлж буй эсэхээ анзаараарай. Хайртай хүнтэйгээ нээлттэй байж, энэ сарыг романтик өнгөрөө. Хотоос гадуур цагийг өнгөрөөж, хайртай дуртай гэдгээ үгээр илэрхийл. Хуучны явдлыг сөхөж, хайртай хүнтэйгээ маргалдаж магадгүй. Аливаа зүйлийг хэт өөр дээрээ тусгаж авахаас зайлсхий. Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөснөөр та өөрөө хүүхэд насандаа очсон мэт аз жаргалыг мэдрэх болно.
Холбоотой мэдээ