Ирэх оноос сургууль, цэцэрлэгийн удирдлагыг шударгаар томилно

Ирэх оноос сургууль, цэцэрлэгийн удирдлагыг шударгаар томилно

Ирэх оноос сургууль, цэцэрлэгийн удирдлагыг шударгаар томилно

УИХ-ын хаврын чуулган хаахын өмнө УИХ-аар Боловсролын багц хуулийн төслийг баталсан. Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар тус салбарт шинэчлэлийн салхи сэвэлзэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм. Тэдгээр шинэчлэлийн нэг нь боловсролын салбарыг улс төр, намчирхлаас ангид байлгаж төрийн албыг  мэргэжлийн, мэргэшсэн хүчтэй байлгахад чиглэж байгаа аж.

Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир:

-Шинэ хуулиар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан аймаг, нийслэлийн Боловсролын газрын даргыг, Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь насан туршдаа суралцахуйн төв, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын удирдлагуудыг томилохоор заасан. Аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нь цэцэрлэг, сургуулийн удирдлагуудаа томилно. Эдгээр албан тушаалтанд тавих шаардлагыг хуульд маш тодорхой тусгаж өгсөн. Ямар хүн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал байх вэ. Тохиолдлын хэн нэгэн биш заавал ийм шаардлага хангасан туршлагатай хүн удирдана гэж зааж өгсөн байгаа. Хууль дүрэм нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Бэлтгэл ажил, зохион байгуулалтыг хийх ажлын хэсгийг гаргасан гэв.

Энэ талаар өмнө нь Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалан ярихдаа "Сургууль, болоод цэцэрлэгийн удирдлагууд аль намаас угшилтайгаас хамаарч багш ажилчидаа өөрийн намд санал өгүүлэх суртал ухуулагыг сайтар хийнэ. Цаашлаад сурагчдын эцэг эхийг ч энэ үйл ажиллагаандаа ил далд хэлбэрээр татан оролцуулдаг. Үндсэн үүрэгт ажлаа сонгуулийн үеэр умартаж, үүрийн дарга шиг л ажилладаг. Цаашлаад ялалт байгуулвал байрандаа үлдэж, ялагдал хүлээвэл ажлаасаа халагддаг бичигдээгүй хуультай байв.

Тухайлбал, 2017 онд батлагдсан Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн өөрчлөлтийн дагуу аймаг, сум, нийслэл, дүүргийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг тухайн харьяаны засаг дарга нь томилдог хууль үйлчилж байна.

Тэгэхээр үүнд босоо тогтолцоог бий болгох үүднээс тухайн яамнаас сонгон шалгаруулалтыг хийж, удирдлагад тавигдах шалгуурыг хангасан хүнийг л тухайн аймгийн боловсролын газраас томилдог байдлаар хуулийн зохицуулалт хийсэн байна. Түүнчлэн төрийн албан хаагчид сонгуульд нэр дэвших бол тухайн ажлаа тодорхой хугацааны өмнө хүлээлгэж өгсөн байх шаардлагатай байдаг. Гэтэл энэ нь боловсролын салбарын удирдлагад үйлчилдэггүй, тэд сонгуульд шууд оролцдог байсан. Тэгвэл эдгээр асуудлыг  Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгаар засч, залруулж байгаа" гэдгийг хэлж байв.

Сүүлийн 5-6 сонгуулийн дараах байдлыг авч үзвэл сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийн 70-80 хувь нь солигддог.

Тухайн аймаг, суманд аль нам ялалт байгуулснаас шалтгаалж тухайн намын боловсон хүчнүүд сургууль, цэцэрлэгийг удирддаг байсан. Энэ бол цэвэр улстөрийн томилгоо байсан. Тийм учраас энэ байдлыг цогцоор нь өөрчилж шатлан дэвшдэг, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг сургууль, цээцрлэгийн удирдлагаар томилно.  Монгол Улс төрийн өмч 1000 орчим цэцэрлэг, 700 орчим ерөнхий боловсролын сургуультай. Одоо энэ бүх төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг аттестачилна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

багш 2023-09-02 202.131.251.130

Санжийн Баярын шахаагаар Баасансүх гэдэг баасыг ХААИС -ийн захирлаар томилсон. Тун удалгүй түүний араас Баяртулга гэх Ардын намын нэг бууны нохой томилогдлоо.Гэх мэтээр манай энэ эргүү сайд их сургуулиудын удирдлагын томилгоо, халаа сэлгээгээр тоглож гүйцлээ.Ирэх жилээс их шудрага болох юм гэнээ. Тиймээ тийм. Та өөрөө энэ яамнаасаа холдож хорвоо өөрчлөгдөх байх.Худалч, хуурамч, бялдууч сайд энэ салбарт даанч хэрэггүй. зайгаа тавьж буян бол.

Avatar

багш 2023-09-02 202.131.251.130

Цалин нь амьдралдаа хүрэхгүй аргаа бараад гадагшаа хэн явж бна вэ? Эмч, сувилагч, бүх төрлийн багш нар. Гэтэл Боловсролын боловсон худалч сайв Энхамгалан , түүний томилсон дуулгавартай суганы үс Нямочир нар багшийн цалин өндөр болсон гэх ухааны юм яриад энэ салбарт ажиллагсадаар тохуурхаж доромжлоод байгааг юу гэж ойлгох вэ?Энхамгалангийн шудрага бус томилгоо түүний хэлсэнээр энэ ондоо дуусна.Түүний ээлжит шудрага бус томилгоо ХААИС дээр ид хийгдэж бна.

Avatar

эрдэмтэн 2023-09-02 202.131.251.130

Шахааны томилгоогоо сонгон шалгаруулалт гэдэг гоё нэрээр халхавчилдаг нь энэ сайдын гэм биш зан шүү дээ. Багш нарын цалин гэж амьдрал ахуйдаа хүрэхгүй өчүүхэн хэдэн төгрөг байхад боломжын болсон гүйцэтгэлээр сайн ажиллавал бөндийгөөд явчихна гэх ухааны эргүү тэнэг юм ичих ч үгүй яриад байгаа Ардын намын ийм нөхдүүд удахгүй ял зэмээ хүлээж таарнаа.Дээд боловсролын салбарынхны цалин сохор зоосоор нэмэгдээгүй шүү. Тэдэнтэй чанар, дэлхийн жишиг яриад огт хэрэггүй. ёстой онигоо болно.

Avatar

судлаач 2023-09-02 202.131.251.130

Энэ Энхамгалан сайд, түүний томилсон боловсролын ерөнхий газрын дарга энэ бөөрөнхий нөхөр дандаа худлаа хуцах юм даа. Ирэх жилээс шударгаар томилгоо хийх юм гэнээ. Ийм тэнэг үлгэрт ямар эргүү хүн итгэх юм вэ. Төвлөрүүлэн захирах социалист арга барилыг хуулиндаа оруулчихаад, ардчилалаас алд дэлэм ухарчихаад , их зөв зүйтэй юм хийж байгаа гээд шаагаад байх юм. Боловсролын салбарт ямарч ахиц дэвшил гарахгүй.Ялангуяа дээд боловсролын салбарт ахиц гарахгүй харин ч уналтанд орно.

Avatar

Zochin 2023-09-02 202.126.90.48

Намын сурталчилгааг ажил дээрээ хийх гэж оролдсон эрхлэгч дарга нарыг баримт нотолгоог үндэслэн ажлаас халж байх заалт оруулчихвал хэн хэндээ амар юм бишүү.Ажилчидад шууд шүгэл үлээх боломж нээлттэй байх хэрэгтэй ш дээ

Avatar

Нэргүй 2023-09-02 66.181.189.247

Энэ ондоо шударга бус томилж л байг уу даргаа

Avatar

Нэргүй 2023-09-02 202.9.46.249

Нийслэл дүүргийн боловсролын хэлтэс гэдэг чинь тэр аяараа нам дагасан жижигхэн цүнх баригчид байдаг ш дээ. Өөрийг нь томилсон намын даалгавар л биелүүлнэ ш дээ

Avatar

Багш 2023-09-02 103.57.93.34

та нар чалөхгүй заа
х***а сайд

Avatar

Зочин 2023-09-02 202.9.40.82

Шудрагаар томилох гэвэл аймаг нийслэлийн боловсролын газрын дарга нараа төрийн албан хаагчийн шалгаруулалтаар томилоорой. Нам, дарга дагаагүй хүмүүсээс сонгоорой. Нийслэлд дүүргийн боловсролын хэлтэс байх хэрэггүй, ниыслэлд нэг байгууллага байх нь илүү оновчтой. Нийслэл дүүргийн боловсролын газар хнлтсийн сургууль цэцэрлэг хариуцсан олон даналзсан ажлынхаа боол болсон авгай хүүхнүүдээ сайжруулж солиорой.

Avatar

Ажиллаж байсан хүн 2023-09-02 103.212.119.41

Шалгуур шалгалтаа хурдан гаргаад хуурамч хулгайчуудаа чөлөөлж төрөөс авсан цалинг нь төлүүлээч. ЧД-ийн 138-р сургууль гэгчид Бадамцэцэг гэж хуурамч диплом өөрөө бичиж авсан нэг авгай тэр сургуулийг идээд 7 жил лав суулаа. Ийм хүмүүсээ гаргаж авсан цалингийг нь төрд буцааж авч ядарсан хүнд өгөөч . Хуурамч худалчаа илрүүлж байнга гэж лав бүтэн жил боллоо пу ч хийсэнгүй хөгийн сайд ярихаас цаашгүй

Avatar

Нэргүй 2023-09-02 213.87.153.225

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-02 66.181.160.101

ОДОО ШУДАРГААР ТОМИЛОХОД ЯАЧААД БАЙГАА ЮМ ВЭ? ЯМАР СОНИН ГАРЧИГ ӨГЧ БНАА ХАХАХА

Avatar

Нэргүй 2023-09-02 202.9.40.179

Тэгээд хийгээч…. Чадахгүй чацаг царайлаад тэгнэ, ингэнэ гэж попрох хэрэггүй. Бодит үр дүн хэрэгтэй!
Боловсрол сөнөлөө!!!

Avatar

Нэргүй 2023-09-02 66.181.160.93

Энэ МАНингууд бүх юмыг ирээдүй цаг дээр ярих юм. Дандаа ингэнэ, тэгнэ гэж ярьдаг боловч биелдэг зүйл байхгүй. Хийснийхээ дараа ингэчихлээ, тэгчихлээ гэж ер ярихгүй шүү муу амьсгаанууд. Яг одоо алаад өгнө гэсээр 7 жил өнгөрлөө.

Avatar

Нэргүй 2023-09-02 202.126.88.147

2 nam mongoliig 30 garan jil allaa.

Avatar

Нэргүй 2023-09-02 103.212.117.177

энэ жилдээ худал хуурмагууд нь амжаарай гэж үү

Avatar

Нэргүй 2023-09-02 139.5.219.217

Ажил хэрэг болтол зайч байна. Худал хуурмагуудаа амжилт гээд байгаа юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж