"Тамгагүй төр" жүжгийг БНХАУ-д тоглоно

"Тамгагүй төр" жүжгийг БНХАУ-д тоглоно

"Тамгагүй төр" жүжгийг БНХАУ-д тоглоно

Яруу найрагч, зохиолч Б.Лхагвасүрэн агсны "Тамгагүй төр" жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавихдаа найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. Уг жүжгийг ирэх арваннэгдүгээр сард "Монгол хаан" нэртэйгээр Английн театрын төв "West End"-д тоглоно. Тэгвэл монгол драмын жүжиг БНХАУ-д албан ёсоор тоглох эрхээ авчээ.

"Тамгагүй төр" жүжгийг 2022 онд УДЭТ-ын тайзнаа 117 удаа тоглож, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Тухайн үед нийт 40 мянган хүн үзсэн болохыг уран бүтээлчид онцолж байсан бөгөөд энэ хугацаанд 4.2 тэрбум төгрөгийн орлого олж, драмын урлагт өндөр босго тавьсан гэх мэдээлэл ч цацагдсан.

Энэхүү жүжгийг 2023 онд тохиох Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Лондон хотноо толилуулах юм. “Херо энтертайнмент” нь Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ, жүжигчин, продюсер А.Баярцэцэг, Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа нарын үүсгэн байгуулсан “Мактуб” продакшн, Британийн “Wild Yak” продакшнтай хамтран уран бүтээлийн төлөвлөгөө, маркетингийн стратегийг боловсруулахаар ажиллаж байна гэдгийг уран бүтээлчид онцолж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-02 166.198.34.122

Хятад хэлээр ярьж чадахыму?

Avatar

Нэргүй 2023-09-02 213.87.153.225

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-02 66.181.161.168

Хятадууд их уурлах байх даа. Өө, энэ гарууд чинь хэний толгой дээр гишгээд байгаан бэ, айн, арай манийх биш биддээ, хөөе? Даварцан муу үхэрнүүд вэ, нүүрснийх нь ганц краныг хаачья л даа, тэгээд хэн дээр гишгэхийг нь харъя гэвэл яах уу, ха ха.

Avatar

Нэргүй 2023-09-02 202.9.46.237

өөрийнхөө хэмжээнд сэтгэж байгаа гөлөг вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж