“Твиттер”-т галаар тургидаг луу л хэрэгтэй

“Твиттер”-т галаар тургидаг луу л хэрэгтэй

“Твиттер”-т галаар тургидаг луу л хэрэгтэй

Элон Маск өнгөрсөн оны гуравдугаар сард “Твиттер” буюу “Х” компанийн гүйцэтгэх захирал асан Параг Агравалтай оройн хоолонд оржээ. Маск энэ уулзалтын дараа Агравалын талаар сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Тэр үнэхээр сайн залуу. Гэхдээ Твиттерт галаар тургидаг луу л хэрэгтэй. Даанч Параг тийм биш юм. Удирдагч хүнд байх наад зах нь нэг чанар түүнд дутагдаж байна” гэж хэлсэн.

Элон Маскийн намтар номыг есдүгээр сарын 12-нд худалдаанд гарна. Зохиогч Уолтер Исааксон энэ талаар намтар номд дэлгэрэнгүй бичсэн гэв.

Энэ уулзалтын дараахан Маск “Твиттер”-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч болжээ. Тухайн үед тэдний харилцаа асуудалгүй байсан ч удалгүй хагарал үүссэн. Дөрөвдүгээр сард Маск “Твиттер устах нь уу?” гэж жиргэжээ. Мөн “Твиттер”-ийн удирдлага, тэр дундаа Агравал нарт итгэлгүй байгаагаа илэрхийлсэн байна. Ингээд аравдугаар сард Маск “Твиттер”-ийн гүйцэтгэх захирал болж, Агравалыг хамгийн түрүүнд ажлаас халжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-02 213.87.153.225

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж