Тагнуулчид байрлаж байсан түүхэн барилгыг зочид буудал болгов

Хуучирсан мэдээ: 2023.09.01-нд нийтлэгдсэн

Тагнуулчид байрлаж байсан түүхэн барилгыг зочид буудал болгов

Тагнуулчид байрлаж байсан түүхэн барилгыг зочид буудал болгов

Уинстон Черчилль тэргүүтэй удирдагчдын байрлаж байсан Лондон дахь дайны оффист олон сая ам.доллар зарцуулан өөрчлөлт хийж, зочид буудал болгожээ. 100 гаруй жилийн турш олны нүднээс далд байсан тус барилга эцэст нь тансаг зочид буудал болж, хаалгаа нээж байна.

Их Британийн анхны Рафлес зочид буудалд нэг хоноход 1392 ам.долларын үнэтэй. Францын архитектор агсан Тьерри Деспоны уг барилгыг хамтран бүтээлцсэн. Зочид буудал дотроо 120 өрөөтэй, 600 хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнтэй. Мөн гурван баар, есөн ресторантай.

Британийн зохиолч Иан Флеминг Тэнгисийн цэргийн тагнуулын офицероор ажиллаж байхдаа Жеймс Бондын тагнуулын зохиолоо энэ барилгаас санаа аван гаргаж байжээ. "Spectre", “Octopussy”, “Licence to Kill” зэрэг өөр хэд хэдэн киноны зураг авалтыг энд хийсэн.

Барилга 1906 онд баригдаж дууссан. Зочид буудал болгож өөрчлөхийн тулд найман жилийн турш засвар хийжээ. Олон зуун уран гартан уригдан ирж, царс модон хавтан, сийлбэртэй шал зэрэг түүхэн элементийг нь сэргээсэн.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж