"Багшаар сурах хүүхдийн төлбөрийг төрөөс даах нь халамжийн бодлого биш"

"Багшаар сурах хүүхдийн төлбөрийг төрөөс даах нь халамжийн бодлого биш"

"Багшаар сурах хүүхдийн төлбөрийг төрөөс даах нь халамжийн бодлого биш"

Засгийн газар өнөөдөр /2023.09.01/ ээлжит бусаар хуралдаж 11 асуудал хэлэлцжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.


БШУ-ны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:

-Энэ хичээлийн жил Боловсролын багц хуулийг хэрэгжүүлэх онцлогтой. Багц хуулиар хот хөдөө, хувийн сургуулийг ялгааг арилгах 6 шинэчлэлийг зарлаж, хөтөлбөрөө бүх түвшинд шинэчилнэ. Багшийн цалин хөлс нийгмийн баталгааг тогтолцооны түвшинд өөрчилнө. Хуурамч дүнгийн тогтолцоог халж, үнэлгээний ахиц дэвшлийг шинэчилнэ. Үр дүнд суурилсан санхүүжилтэд шилжүүлнэ. Боловсролыг улс төрөөс хараат бус мерит зарчим дээр үндэслэсэн засаглалын тогтолцоог нэвтрүүлэх, цахим шилжилтийг хийх эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн. Ерөнхий сайдын хэлснээр багшийн мэргэжлээр суралцаж буй хүүхдүүдийн төлбөрийг төрөөс даах шийдвэрийг гаргасан. Энэ талаар нийгэмд олон байр суурь илэрхийлэгдэж байна. Өнгөрсөн жилээс сугалааны цэцэрлэгийн ээлжийг халсан. Энэ жил гурван ээлжээр хичээллэх сургуулиудад онцгой анхаарч, дунд болон урт хугацаанд 3 ээлжээр хичээллэх сургуулийг халах бодлогын шийдвэрийг гаргасан.

Боловсролын чанарын асуудал хамгийн чухал. Чанартай боловсрол бол чанартай багшийн асуудал гэсэн үг юм. Багшаа яаж бэлдэх үү, ямар хөтөлбөрөөр бэлдэх үү гэдэг тогтолцооны асуудлыг хөндөж байна. Багш нар ажлын байрандаа тасралтгүй хөгжиж байх ёстой.

Багшийн хөгжлийн тогтолцоо бол Кембриджийн тогтолцоо. Цөөн хэдэн Кембриджийн тогтолцоотой сургууль ямар их эрэлт хэрэгцээ байна вэ. Тиймээс төрийн өмчийн 750 сургуулиудад энэ тогтолцоог бий болгоно. Дөрвөн жил  багш бэлтгэх төлбөр чухал биш. 40 жилийн багшийн ажлын үнэлэмж чухал байна.

Боловсролын салбар халамжийн салбар байж болохгүй. Багш мэргэжлээр сурах хүүхдийн төлбөрийг төрөөс дааж байгаа нь халамжийн бодлого биш. Энэ боловсролын сэргэлтийн хүрээнд төлөвлөсөн бодлогын шийдвэр. Багшийг хөгжүүлэх, дэмжих, нийгмийн баталгааг сайжруулах гурван том бодлогын нэг хэсгийг тасалж авч улс төрийн зорилгоор харлуулах, оноо цуглуулах байр суурийг илэрхийлж болохгүй. Нийгэмд багш хамгийн нэр хүндтэй, цалин сайтай байх ёстой гэсэн хэлэлцүүлгийг хийж буйд талархаж байна.

Монгол Улс багшийн хомсдолд ороогүйг хариуцлагатай хэлье. Жил бүхэн хүн амын өсөлттэй уялдуулж сургууль, цэцэрлэг, багшийн хүртээмжийн асуудал үүсдэг. Үүнийг цогц бодлогоор өөрчлөх шаардлагатай.

Дурын сургууль багш бэлдэхгүй. Багш бэлтгэж буй сургуулиуд магадлан итгэмжлэгдсэн байх ёстой.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-01 139.5.217.199

Юун халамжийн бодлого вэ,цалингаа нэмээчээ

Avatar

зочин 2023-09-01 59.153.112.117

нөхөр сайдаа 4 жилд юу хийсэн хүн бэ одоо болтол магадлахгүй хэн дуртай нь багш хийгээд багшийн нэр хүнд шалбаагт орсон

Avatar

Bold o 2023-09-01 223.62.178.86

энэ нээрээ Данхыг яая даа
Монголыг хорлож дуусахгүй юм аа.
боловсролын салбарыг бүүр дампуурууллаа

Avatar

БАГШ 2023-09-01 202.9.46.118

САЙД АА??? ТЭТГЭВРИЙН НАС НЬ ХУУЛЬД ЗААСНААС 10-ААД ЖИЛЭЭР ХЭТЭРСЭН СУИС-Н ЗАХИРАЛ Э.СОНИНТОГОС ЧАВГАНЦЫГ ЯАГААД ЗАЙЛУУЛАХГҮЙ БАЙНА ВЭ? ХҮН БҮРД ХУУЛЬ ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ БИШ БИЛҮҮ???

Avatar

Багш 2023-09-01 202.126.88.191

Багшийн цалингаа нэмээч тэгвэл гадуур дүүрэн л багш нар байна шүү. Бодлого нь буоуу бн

Avatar

Нэргүй 2023-09-01 202.55.191.130

Students with worst academic credentials join thee Teaching courses. Well we all know the outcome after that..

Avatar

Ганаа 2023-09-01 66.181.183.143

багшаар сурах хүүхэд гэж юу ч байхав дээ, багшийн мэргэжил сонгосон оюутан байлгүй дээ

Avatar

Нэргүй 2023-09-01 213.87.151.125

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

БАГШ 2023-09-01 202.9.46.118

СУИС- н захирал сонинтогосыг яагаад чөлөөлөхгүй байна ??? сайд ааа….????

Avatar

happy 2023-09-01 37.228.214.234

Bagsh hun shildeg seheeten bh yostoi. Bagshiin tsalin nemsneer shildeg suragchid halamjtai halamjgyi bagsh boloh bolno. Surgaltiin tulburiig ni tur daana gedeg zuv bodlogo bish!

Avatar

Нэргүй 2023-09-01 103.212.119.44

сонго-уйл дөхөж бна

Avatar

Халамж 2023-09-01 59.153.112.99

ЭЕШ ядаж 700 оноо авсан бол төлбөрийг улсаас даах. Мэдлэг чадвар муу сэтгэлгүй хэдэн арван мянган багш бэлтгээд гарах үр дүн муу даа

Avatar

ГОЛЧ ОНОО 3,5 2023-09-01 203.98.76.4

ГОЛЧ ОНОО НЬ 3,5-ААС ДЭЭШ ХҮҮХДИЙН ТӨЛБӨР ДААГААЧЭЭ ЯДАЖ

Avatar

Нэргүй 2023-09-01 103.212.116.201

тэнэгийн дээд цэгийн тэнэг. халамж мөн шүү. цалин орлогыг нь нэмэх нь зүйтэй.

Avatar

Нэргүй 2023-09-01 103.215.14.2

Ингэж тэнэгтэцгээж байхаар багшийн цалинг нэмээд ахуй хангамжийг нь нэмээд багш болох сохирхолыг нь өдөөх хэрэгтэй шд. Үнэгүй сурч нэг дипломтой болонгуутаа өөр мэргэжлээр 2,5 жил сурч мастер хийлээ өөр ажил хийнэ биз дээ

Avatar

Нэргүй 2023-09-01 202.126.90.151

Энэ тэнэг сайд огцорвол яасын ямарч туршлагагүй авлигажсан нөхөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж