"Багшаар сурах хүүхдийн төлбөрийг төрөөс даах нь халамжийн бодлого биш"

Хуучирсан мэдээ: 2023.09.01-нд нийтлэгдсэн

"Багшаар сурах хүүхдийн төлбөрийг төрөөс даах нь халамжийн бодлого биш"

"Багшаар сурах хүүхдийн төлбөрийг төрөөс даах нь халамжийн бодлого биш"

Засгийн газар өнөөдөр /2023.09.01/ ээлжит бусаар хуралдаж 11 асуудал хэлэлцжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.


БШУ-ны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:

-Энэ хичээлийн жил Боловсролын багц хуулийг хэрэгжүүлэх онцлогтой. Багц хуулиар хот хөдөө, хувийн сургуулийг ялгааг арилгах 6 шинэчлэлийг зарлаж, хөтөлбөрөө бүх түвшинд шинэчилнэ. Багшийн цалин хөлс нийгмийн баталгааг тогтолцооны түвшинд өөрчилнө. Хуурамч дүнгийн тогтолцоог халж, үнэлгээний ахиц дэвшлийг шинэчилнэ. Үр дүнд суурилсан санхүүжилтэд шилжүүлнэ. Боловсролыг улс төрөөс хараат бус мерит зарчим дээр үндэслэсэн засаглалын тогтолцоог нэвтрүүлэх, цахим шилжилтийг хийх эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн. Ерөнхий сайдын хэлснээр багшийн мэргэжлээр суралцаж буй хүүхдүүдийн төлбөрийг төрөөс даах шийдвэрийг гаргасан. Энэ талаар нийгэмд олон байр суурь илэрхийлэгдэж байна. Өнгөрсөн жилээс сугалааны цэцэрлэгийн ээлжийг халсан. Энэ жил гурван ээлжээр хичээллэх сургуулиудад онцгой анхаарч, дунд болон урт хугацаанд 3 ээлжээр хичээллэх сургуулийг халах бодлогын шийдвэрийг гаргасан.

Боловсролын чанарын асуудал хамгийн чухал. Чанартай боловсрол бол чанартай багшийн асуудал гэсэн үг юм. Багшаа яаж бэлдэх үү, ямар хөтөлбөрөөр бэлдэх үү гэдэг тогтолцооны асуудлыг хөндөж байна. Багш нар ажлын байрандаа тасралтгүй хөгжиж байх ёстой.

Багшийн хөгжлийн тогтолцоо бол Кембриджийн тогтолцоо. Цөөн хэдэн Кембриджийн тогтолцоотой сургууль ямар их эрэлт хэрэгцээ байна вэ. Тиймээс төрийн өмчийн 750 сургуулиудад энэ тогтолцоог бий болгоно. Дөрвөн жил  багш бэлтгэх төлбөр чухал биш. 40 жилийн багшийн ажлын үнэлэмж чухал байна.

Боловсролын салбар халамжийн салбар байж болохгүй. Багш мэргэжлээр сурах хүүхдийн төлбөрийг төрөөс дааж байгаа нь халамжийн бодлого биш. Энэ боловсролын сэргэлтийн хүрээнд төлөвлөсөн бодлогын шийдвэр. Багшийг хөгжүүлэх, дэмжих, нийгмийн баталгааг сайжруулах гурван том бодлогын нэг хэсгийг тасалж авч улс төрийн зорилгоор харлуулах, оноо цуглуулах байр суурийг илэрхийлж болохгүй. Нийгэмд багш хамгийн нэр хүндтэй, цалин сайтай байх ёстой гэсэн хэлэлцүүлгийг хийж буйд талархаж байна.

Монгол Улс багшийн хомсдолд ороогүйг хариуцлагатай хэлье. Жил бүхэн хүн амын өсөлттэй уялдуулж сургууль, цэцэрлэг, багшийн хүртээмжийн асуудал үүсдэг. Үүнийг цогц бодлогоор өөрчлөх шаардлагатай.

Дурын сургууль багш бэлдэхгүй. Багш бэлтгэж буй сургуулиуд магадлан итгэмжлэгдсэн байх ёстой.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж