Өрсөлдөгчтэйгөө гар барьсных нь төлөө бүх насаар нь хориг тавьжээ

Өрсөлдөгчтэйгөө гар барьсных нь төлөө бүх насаар нь хориг тавьжээ

Өрсөлдөгчтэйгөө гар барьсных нь төлөө бүх насаар нь хориг тавьжээ

Ираны хүндийн өргөлтийн мэргэжлийн тамирчин  олон улсын тэмцээний үеэр өрсөлдөгч Израилийн тамирчинтай гар барьснаас болж бүх насаараа хориг тавиулжээ. 36 настай Мустафа Ражаи энэ долоо хоногт Польш улсад болсон Мастер хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Израилийн тамирчин Максим Свирскийтэй гар барьж буй бичлэг нь цацагдсаны дараа Ираны албаныхан түүнд хориг тавьсан байна. 

Тэрбээр тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн ч  бүх спортоор хичээллэх эрхээ бүх насаар нь хасуулсан байна. Ираны хүндийн өргөлтийн холбооны тэргүүн түүний үйлдлийг "хүлээн зөвшөөрч боломгүй, уучлашгүй" гэж тодорхойлжээ. Түүнчлэн Ираны багийг удирдан авч явсан Хамид Салехиниаг ажлаас нь халсан байна. 

Иран нь Израилийг улс гэж тооцдоггүй бөгөөд тогтмол дайсагнасан мэдэгдлийг албаныхан хийдэг. Ираны тамирчдыг израильчуудтай өрсөлдөхийг засгийн газраас удаан хугацаагаар хориглож ирсэн.

Тухайлбал, 2019 онд Ираны жүдоч Саид Моллаэйг Израилийн өрсөлдөгчтэй таарахгүйн тулд Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоос татгалзахыг Тегераны албаныхан тушаасан байв. Энэ хэрэг 2021 онд ил болсноор Олон улсын жүдо бөхийн холбооноос Ираныг дөрвөн жилээр тэмцээнд оролцох эрхийг нь хассан. 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-01 43.242.243.139

спорт, улс төр хоёр өөр зүйл

Avatar

ZOCHIN 2023-09-01 92.88.170.192

IRAN ulsiin zasgiin gazar gej dundad zuunii mayagaar uls ornoo udirdaj yavuuldag xeden teneg musulman shashintai uvgunuud tamirchidaa daramtlaad duuslaa daa

Avatar

Нэргүй 2023-09-01 213.87.151.125

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж