Д.Амарбаясгалан: 10 аймагт ДЦС барих төсөл хэрэгжиж байна

Д.Амарбаясгалан: 10 аймагт ДЦС барих төсөл хэрэгжиж байна

Д.Амарбаясгалан: 10 аймагт ДЦС барих төсөл хэрэгжиж байна

Засгийн газар өнөөдөр /2023.09.01/ ээлжит бусаар хуралдаж 11 асуудал хэлэлцжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.


ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Аймаг орон нутагт авто зам, эрчим хүчний дэд төсөд, орон сууцны хүрэлцээ хангамжийг бий болгох, дулааны дэд төслүүдийг “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг олон нийтэд танилцуулж байна. Уг хөтөлбөрт урт хугацаанд хэрэгжинэ. Эдгээр ажлыг богино хугацаад хэрэгжүүлснээр аймаг орон нутгийн эдийн засаг бодитоор тэлнэ. 2021 онд Монгол Улсын ДНБ 40 орчим их наяд төгрөгт эргэлдэж байсан бол энэ жилийн эцэс гэхэд 55-57 их наяд төгрөгийн ДНБ-тэй болно. 2024 онд ДНБ 70 их наяд хүрэх төсөөлөл бодитой болж буй тул хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, хүн амьдрах орчин нөхцөлийг таатай болгох буюу урьдчилсан хөрөнгө оруулалтын ажлыг эхлэх ёстой. “Мянганы зам”-ын төсөл 21 жил хэрэгжсэн. Энэ хугацаанд бүх аймгийн төвүүд хатуу хучилттай холбох ажил амжилттай хийгдсэн. Шинэ сэргэлтийн авто замын төсөл нь аймаг орон нутгийн тээвэр логистик болон бусад хэлбэрээр хооронд нь уялдуулах зорилготой.

  • Жишээ нь Говь-Алтай аймгийн төв Алтайг Завханы Улиастайтай хатуу хучилттай замаар холбох төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх шийдвэр гарсан.
  • Ховд-Улаангомыг холбох 173 км замын төслийг мөн Азийн хөгжлийн банкны зээлээр шийдвэрлэх Засгийн газрын тогтоол гарсан.

Өөрөөр хэлбэл Засгийн газрын зорилтын дагуу жуулчдыг Монгол орны өнцөг булан бүрт хүрэх боломжийг хангана.

Нийтдээ 13 төрлийн авто замын дэд төслийг Засгийн газрын бодлогоо хэрэгжүүлнэ. Ингэхдээ гаднын зээл тусламж, төр хувийн хэвшлийн түншлэл, концесс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зуун хувь хийх боломжийг бүрдүүлнэ. Орон нутагт барилга орон сууцны хүртээмжийг сайжруулах чиглэлд анхаарч байна. Өнөөдрийн байдлаар 10 аймагт ДЦС барих төсөл хэрэгжиж байгаа. БНСУ-ын экзим банкны 110 сая ам.долларын зээлээр баригдаж байна. ЗГ-аас Шинэ сэргэлтийн таван тойрог төслийн хүрээнд аймаг орон нутагт дулаан хангамжийн эх үүсвэрийг бий болгоно. Хөвсгөл, Булганд ДЦС-ын өргөтгөлийн төслийг ирэх жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтад суулгана. Дулаан хангамжийн дэд бүтцийн хоёрдугаар хэлхээг хэрэгжүүлэх төслийг ирэх оны улсын төсвөөс хийж хэрэгжүүлнэ.

  • Өнөөдрийн байдлаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг хэрэгжүүлэх ажил эхэлсэн. Хөрөнгө оруулалтын шатанд явж байна. Засгийн газрын зүгээс хариуцсан ажлаа хийсэн.
  • Мөн Тавантолгой ЦС-ын тендерийн ажил явагдаж байна. Үүнд 8 компани сонирхож орсон.
  • Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Бөөрөлжүүтийн ЦС-ын төсөл амжилттай хэрэгжүүлж байна. Үүнээс гадна эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд Шинэ сэргэлтийн таван тойрогт оруулж ирж байна.

Энэ оны арваннэгдүгээр сард хөрөнгө оруулагчдыг урьж дээрх чиглэлээр томоохон форум хийнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-01 103.57.95.13

УБт 5р станц барих юу болж байнаа. нүүрснээс илүү хэрэгтэй бхын

Avatar

Зочин 2023-09-01 103.57.95.13

аль дээр үeийн 10 ДЦС. Амарсайханы оролцоо огт байхгүйш дээ. АСEMын үeэр л солонгосын eрөнхийлөгч эхэлж байсан.

Avatar

-1; 2023-09-01 216.200.84.187

– xaa saigyi kenyjsni

Avatar

Нэргүй 2023-09-01 216.200.84.187

ene tsag yed gadnuicj;

Avatar

Нэргүй 2023-09-01 66.181.160.21

НҮҮРС ХЭРГЭЭ ЧИМЭЭГҮЙ БОЛГОХ ГЭЭД АЙМШГИЙН ТОМ АМЛААД ЯВДАГ БОЛСОН БНА…АМАРБАЯСГАЛАН ДАРГА АЙМШИГ

Avatar

Нэргүй 2023-09-01 66.181.191.11

21 аймагт ямарч бүтээн байгуулалт бхгүйн улмаас монгол улсын бүх тогтсон ажилгүйчүүд УБт ирээд гамшиг болж бншд Аймгийн цүндгэр дарга нар нь том том хаалга наадмын стадион соелын төв барьж дундаас нь цавчаа хийж тэр мөнгөөрөө өөрийнхөө гэдэстэйгээ адилхан цүндгэр машин авч унах ганц мөрөөдөлтэй Тэрийгээ ч сайн хэрэгжүүлдэг Ийм л бн

Avatar

Bolor 2023-09-01 59.153.115.168

Dargaa namaig hamgaalarai kis kiss

Avatar

Нэргүй 2023-09-01 213.87.151.125

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-01 103.212.117.33

Тэр Солонгос компани хүнээр ажлаа хийлгэчээд гүйцэтгэлээ өг лдөө

Avatar

Алдагдал 2023-09-01 66.181.182.200

араамандаа жаажигнана гэж сайхан үг бий

Avatar

Зрчин 2023-09-01 139.5.216.50

Дулааны стаэц уу Дулааны цахилгаан станц уу?

Avatar

Зочин 2023-09-01 139.5.216.50

Нагөө жуулчлаоаа үнэхээр хөгжүүлье гэж бодсон бол Мөрөнг Цэцэрлэгтэй холбох хэрэгтэй байсан юмсан. Тэгэхдэ Хөвсгал, Архангайн хооронд үннхээр сайн зам барих хэргтэй дээ.

Avatar

Нэргүй 2023-09-01 66.181.183.113

Ха ха энэ хулгайчууд амны хэмжээгээр попрох өвчтэй гэж

Avatar

зочин 2023-09-01 66.181.183.77

Худлаа шаахаа болио МАН-ууд.
Бүтэн 8 жил юу ч хийгээгүй байж,гэнэт ухаан орсон юм шиг бүлт бүлт хуцахаа болино уу

Avatar

Bold o 2023-09-01 223.62.215.194

Мангарууд бүтэн 8 жил 10 н аймагт
томхон уурын зуух барих тухай ярьж байна..одоо ч ярьсаар чалчсаар…

Avatar

Нэргүй 2023-09-01 103.212.117.217

10 stants n nohoin zamaar orj Dalanzadgadiin araas orj bgaagag meddeg. olov uu

Avatar

Нэргүй 2023-09-01 103.57.92.249

Арай ч дээ . 10 аймагт Дулааны станц барьж байгаа. Томхон уурын зуух гэж ойлго. Цахилгаан станц, Дулааны станц 2 оо эхлээд ялгаад сурчихаач дээ. Амарбаясгалаан чамайг ийм энгийн юм ойлгохгүй байгаад чинь харамсаж байна. Одоо хийнэ , тэгнэ ингэнэ гээд яах вэ. Ирээдүйн солиоролоо ярьсаар л байх уу

Avatar

eniig odoo heden jil yarih gd bga ym be 2023-09-01 202.179.21.249

Eniig odoo heden jil yarih gd bga l***r ve

Avatar

Зочин 2023-09-01 80.148.22.12

Шоудаад л УБ хот чинь нөөц эх үүсвэргүй тэг хөлдөхөд бэлэн бна муусайн сонгуулийн шоучид ирэх сонгуулиар энэ мэтийн шоучинг бүү сонго..сонговол сүйрэл ирнэ

Avatar

Нэргүй 2023-09-01 103.215.14.2

Одоо хийнэ гэж яриад яахав дээ.. Борооны дараа цув нөмөрнө гэгч болж байх шив..Ард иргэдийг цагаан цаас гэж дүгнэсэн, яг хэвээрээ шив дээ.Новшнууд ..

Avatar

Bold o 2023-09-01 223.62.215.194

ярисаар байна уу мангасуудаа

Avatar

Нэргүй 2023-09-01 122.201.23.84

Хөвсгөл болон Булган аймгуудад Дулааны станц шүү… Тэгээд 2013-2016 онуудад баригдсан шинэ станцуудаа судалгаатай зөв хүчин чадалтай бариаачээ… зарим аймгуудад станцгүй байхад дахин шинэчлэх тухай яриад байх юм мөнгө угаах зам болов уу дааа

Avatar

Нэргүй 2023-09-01 203.98.76.4

KOICA-100 JIL ……………..

Avatar

Нэргүй 2023-09-01 66.181.183.77

улсад бараг ажил х ийгээгүй нь 550 авч байна миний хувьд 600 авч ыгаад нэг сая ам вдаг өолсон сайхан өайна

Avatar

Зочин 2023-09-01 66.181.189.9

МАН ын төрд байгаа гишүүдээ та бүгд бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 550 мянгыг ядахдаа 700 мянга болгож өгнө үү Хөгшид бид 550 ыг яаж ч хэмнээд сар амь зууж хүрэхгүй байна Түрүүчээсээ хорогдож эхэллээ

Avatar

chek 2023-09-01 103.57.93.24

худлаа ярихаа болиоо

Avatar

Нэргүй 2023-09-01 139.5.216.224

х*******н эрхшээлд орох гээ юу? Оросын эрхшээлд байх нь дээр шүү малнууд аа.

Avatar

Зочин 2023-09-01 202.126.88.122

Дулааны станц шүү дээ
Дулааны цахилгаан станц биш ээ ямар юм ойлгож сурья гэж боддогүй сэтгүүлчид вэ???

Avatar

УРАНСУВД 2023-09-01 103.80.211.207

тухайн салбараар мэргэшсэн сэтгүүлч ч гэж байхгүй. хэцүү2

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж