БШУЯ: 12 дугаар сургуулийн анги танхимтай блокыг 11 дүгээр сард хүлээн авна

БШУЯ: 12 дугаар сургуулийн анги танхимтай блокыг 11 дүгээр сард хүлээн авна

БШУЯ: 12 дугаар сургуулийн анги танхимтай блокыг 11 дүгээр сард хүлээн авна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах 12 дугаар сургуулийн барилгыг нураагаад нэг жил болсон ч одоог хүртэл бариагүй байна. Үүний улмаас хүүхдүүд "Мандах" дээд сургуулийн зориулалтын бус байранд хичээллэж байсан бол энэ жил дахин өөр байр түрээслэхээр болжээ. Өнгөрсөн жил 2022 онд эцэг эхчүүдийн төлөөлөл мэдээлэл хийж, 3300 хүүхдийн эрх ашиг хөндөгдөж, багш нар нь дөрвөн байр дамжин хичээлээ зааж байна. Сурагчид зам хөндлөн гарахдаа зам тээврийн осолд өртөж, эрүүл мэндээрээ хохирч байгааг учирлаж байсан юм.

Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир:

-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн барилгын ажлыг эрчимжүүлэх, хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж, хэсэгчлэн хүлээж авах ажлыг зохион байгуулж байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас баталсан тогтоолд барилгын ажил эрчимтэй явж байгаа барилгуудад төсвийн зохицуулалт хийх асуудлыг шийдсэн. Тухайн сургуулийн хувьд анги танхимтай блокыг 2023 оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд хэсэгчилж хүлээн авахаар төлөвлөсөн. Өдөр бүр барилга дээр 40-50 ажилтан ажиллаж байна. Барилгын материалуудаа татан авсан. Энэ хугацаанд бид түрээсийн байраар зохицуулсан.

Түрээсийн байрны засварын ажил бас эхэлчихсэн учраас есдүгээр сарын эхний хоногуудад зохион байгуулалтыг хийнэ. Хэрвээ бид ийм зохицуулалт хийгээгүй бол 12 дугаар сургуулийн барилгын энэ оны санхүүжилт 1.3 тэрбум төгрөг байсан.

Гэтэл батлагдсан төсөв 18 тэрбум төгрөг, магадлагдсан төсөв 22 тэрбум төгрөг. Ийм байдлаар 12 дугаар сургуулийг 2-3 жил барих ёстой байсан. Тийм учраас Засгийн газраас гурван ээлжээр хичээллэх асуудлыг шийдвэрлэх цогц арга хэмжээний хүрээнд барилгын гүйцэтгэгч дээр төсвийн зохицуулалт хийж, хугацаанаас нь өмнө хэсэгчилж хүлээн авна. Одоо хоёр сар зохицуулалт хийгээд ажлыг дуусгана" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-01 103.212.119.41

Энэ хөгийн Ховдын Цогзолмаагийн суга ор дэрний хүн бага дунд боловсролыг хураалаа. Чингэлтэй дүүргээс хөөгдөх өөрөө Цогзолмаагийн оронд ороод энэ албанд томилогдсон ухаантай. Одоо юу хийж чадах юм. Тэр Чингэлтэйн чадваргүй Энхзаяа Байгаль гэдэг авгай гараар илүүлээд хэвтэж бгаа. Хаагаад дүүжил

Avatar

Нэргүй 2023-09-01 59.153.114.56

Цонхоороо байнга л харж бгаа. 3-4 хүн л ингэж тэгэсгээд ажиллаж бгаа харагдаг шүү. Мөд дуусахгүй дээ.

Avatar

Нэргүй 2023-09-01 213.87.151.125

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж