Донецкийн сайд Путины эсрэг сонгуульд өрсөлдөнө

Донецкийн сайд Путины эсрэг сонгуульд өрсөлдөнө

Донецкийн сайд Путины эсрэг сонгуульд өрсөлдөнө

Оросын Холбооны аюулгүй байдлын албаны ажилтан асан, Донецкийн Батлан хамгаалахын сайд Игорь Стрелков удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ. Тэр өдгөө ОХУ-д хоригдож байна.

Игорь Стрелков өөрийнхөө болоод Путины сул тал, давуу талуудыг харьцуулан гаргажээ. Тэр өөрийгөө Путинээс илүү давуу талуудтай гэж итгэж байна.

Путин болон Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нараас цэргийн ур чадвараараа илүү учир ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэх бүрэн боломжтой гэж тэр өөрийгөө хэлжээ. Мөн дэлхийн аль ч удирдагч өөрийг нь “маллах” боломжгүй, учир нь тэдэнд өчүүхэн төдий ч итгэдэггүй гэв. “Оросын Аюулгүй байдлын албаны дарга нар Путиныг удирдсан. Угтаа бол ОХУ-ын аж үйлдвэр, арми аль аль нь дайнд бэлэн байгаагүй. Гэтэл Украины арми тийм амар бэлэн хоол биш байсан. Эд хөрөнгөө Оросоос шилжүүлж байгаа тэрбумтан найзуудыгаа Путин зогсоож чадахгүй байна. Үүний үр дүнд цэргийн үйлдвэрлэлийн өсөлт тэдний хөрөнгийн өсөлтийг гүйцэхгүй байна. Путин өөрийг нь засгийн эрхэнд гаргасан хүмүүсийнхээ өмнө үүрэг хүлээсэн хүн. Харин би түүнээс ялгаатай нь хэнд ч юу ч амлаагүй” гэж Стрелков хэлэв.

Эцэст нь тэр өөрийгөө Путин шиг бие бялдартай биш учраас 20 гаруй жил засгийн эрхэнд сууж, ард түмнийг бухимдуулахгүй гэжээ.

Москва хотын Мещанскийн дүүргийн шүүх долдугаар сарын 21-нд хэт даврагч үзлийг уриалсан гэх үндэслэлээр Игорь Стрелковыг саатуулсан. Түүнийг есдүгээр сарын 18-ныг хүртэл цагдан хорихоор болжээ.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-01 139.5.219.239

энэ бол зүгээр жүжиг , шоу хэлбэр юм . үнэн бол зүгээр л некст Пирогожин …болно .

Avatar

Нэргүй 2023-09-01 172.56.104.124

Chuham ene baagii l krimiig Orost negtgej Ukraine bolson buh budlianiig gardan guitsetgesen hun shuu dee.
Odoo harhnuud vie bieniigee hemleed eheljee.
Oros suirch baigaa n tod jishee yum bish Uu

Avatar

Нэргүй 2023-09-01 213.87.151.125

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-01 202.126.90.105

Пригожины араас явах нь дээ !

Avatar

Zochin 2023-09-01 88.64.52.8

ene nuhur udahgui tengert debshih yum baina da

Avatar

Нэргүй 2023-09-01 66.181.161.250

"сайд асан" гэж тодруул, 2014 онд ажлаасаа буусан хүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж