Донецкийн сайд Путины эсрэг сонгуульд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2023.09.01-нд нийтлэгдсэн

Донецкийн сайд Путины эсрэг сонгуульд өрсөлдөнө

Донецкийн сайд Путины эсрэг сонгуульд өрсөлдөнө

Оросын Холбооны аюулгүй байдлын албаны ажилтан асан, Донецкийн Батлан хамгаалахын сайд Игорь Стрелков удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ. Тэр өдгөө ОХУ-д хоригдож байна.

Игорь Стрелков өөрийнхөө болоод Путины сул тал, давуу талуудыг харьцуулан гаргажээ. Тэр өөрийгөө Путинээс илүү давуу талуудтай гэж итгэж байна.

Путин болон Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нараас цэргийн ур чадвараараа илүү учир ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэх бүрэн боломжтой гэж тэр өөрийгөө хэлжээ. Мөн дэлхийн аль ч удирдагч өөрийг нь “маллах” боломжгүй, учир нь тэдэнд өчүүхэн төдий ч итгэдэггүй гэв. “Оросын Аюулгүй байдлын албаны дарга нар Путиныг удирдсан. Угтаа бол ОХУ-ын аж үйлдвэр, арми аль аль нь дайнд бэлэн байгаагүй. Гэтэл Украины арми тийм амар бэлэн хоол биш байсан. Эд хөрөнгөө Оросоос шилжүүлж байгаа тэрбумтан найзуудыгаа Путин зогсоож чадахгүй байна. Үүний үр дүнд цэргийн үйлдвэрлэлийн өсөлт тэдний хөрөнгийн өсөлтийг гүйцэхгүй байна. Путин өөрийг нь засгийн эрхэнд гаргасан хүмүүсийнхээ өмнө үүрэг хүлээсэн хүн. Харин би түүнээс ялгаатай нь хэнд ч юу ч амлаагүй” гэж Стрелков хэлэв.

Эцэст нь тэр өөрийгөө Путин шиг бие бялдартай биш учраас 20 гаруй жил засгийн эрхэнд сууж, ард түмнийг бухимдуулахгүй гэжээ.

Москва хотын Мещанскийн дүүргийн шүүх долдугаар сарын 21-нд хэт даврагч үзлийг уриалсан гэх үндэслэлээр Игорь Стрелковыг саатуулсан. Түүнийг есдүгээр сарын 18-ныг хүртэл цагдан хорихоор болжээ.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж