Фүкүшимагийн усыг далайд асгахыг эсэргүүцэн өлсгөлөн зарлав

Фүкүшимагийн усыг далайд асгахыг эсэргүүцэн өлсгөлөн зарлав

Фүкүшимагийн усыг далайд асгахыг эсэргүүцэн өлсгөлөн зарлав

Өмнөд Солонгосын гол сөрөг хүчний тэргүүн өчигдрөөс эхлэн өлсгөлөн зарлажээ. Өмнөд Солонгосын Ардчилсан намын дарга И Жэ Мён Засгийн газрын бодлого, тэр дундаа Фүкүшимагийн цацрагийн бохирдолтой усыг Номхон далайд асгах Японы шийдвэрт идэвхгүй байр суурь барьж байгааг нь хүчтэй эсэргүүцэж байна. Үүний зэрэгцээ Засгийн газрын эдийн засгийн буруу менежмент, хагалан бутаргах улс төр, хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлсэн заналхийлэл, өнгөрсөн аравдугаар сард Итэвонд болсон гунигт үйл явдлын төлөө хариуцлага хүлээгээгүй байдал зэрэгт хариулт шаарджээ. Тэрбээр хэвлэлийн хурал зарлан өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдсэн бөгөөд хэр удаан үргэлжлэхийг хэлээгүй.

Хэдийгээр Өмнөд Солонгосын улстөрчид өөрсдийн байр сууриа илэрхийлэхийн тулд өлсгөлөн зарлах нь цөөнгүй ч томоохон намын дарга ийм хүчтэй эсэргүүцэл үзүүлэх нь ховор.

Өмнөд Солонгосын засгийн газар нь Фүкүшимагийн усыг далайд асгах төлөвлөгөөг шууд эсэргүүцсэн Хятадаас ялгаатай нь Японы үйлдлийг дэмжихгүй, санал нийлэхгүй гэж мэдэгджээ. "Gallup" судалгааны байгууллагын өнөөдөр нийтэлсэн санал асуулгаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлын рейтинг бага зэрэг буурч, 34 хувь болсон ба гадаад бодлого, Фүкүшимагийн усны асуудал зэрэг нь түүний үнэлгээ буурах шалтгаан болсон байна.

Сөрөг хүчний удирдагч И Жэ Мён өнгөрсөн удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан. Тэрбээр энэ оны эхээр залилангийн хэргээр яллагдагчаар татагдсан бөгөөд саяхнаас Хойд Солонгос руу хууль бус мөнгө шилжүүлсэн хэрэгт буруутгагдаж байгаа компанитай холбоотой гуравдагч этгээдээс авлига авсан хэргээр яллагдагчаар татагдсан юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-01 139.5.219.239

ха ха ха , нирэгсэн хойно нь хашигчив…… зүгээр л улс төрийн үнэлгээ авах гэсэн үзүүлбэр , бие нь даахгүй сул дорой нэгэн …өөрийгөө хүрээлүүлэх гэсэн дэмжлэг авах гэсэн хандлага , яг хиншүү, фэнгшү ,улаан хамарт босоо ч гэх Ганбаатар лугаа . ….

Avatar

Orkuud haa saigui baih yum daa 2023-09-01 23.92.142.182

Neeree

Avatar

Нэргүй 2023-09-01 213.87.151.125

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-01 59.153.113.229

Солонгосчууд угаасаа хонзогнуур, япончууд ч Солонгосыг эзэлж байхдаа цусыг нь хольж байсан юм шиг байгаа юм, энэ зүгээр л улс төр

Avatar

Нэргүй 2023-09-01 103.212.116.97

Муусайн самуурайнууд био-терроризмын үйлдэл хийж байна. Өөрсдөө тэр уулдаа. Тэгвэл хүмүүс итгэнэ.

Avatar

Нэргүй 2023-09-01 66.181.160.14

Фукушима-ийн ус цацраг идэвхт бодистой гэж хэн ч нотолгоо гаргаж ирээгүй атлаа Хятадын эсэргүүцлийн сёалхийг даган намирч байгаа нь улс төрийн коко авах гэсэн хийрхэл төдий юм!!!

Avatar

Хотын уугуул иргэн 2023-09-01 103.212.116.97

тэнэг минь, атомын цахилгаан станцын цөмийн халуун реакторыг хөргөсөн ус дараа нь цацраг идэвхтэй болдог гэж 10 жилийн физикийн сурах бичигт байна. Чи сургуульд сурч байсан уу

Avatar

Зочин 2023-09-01 66.181.161.226

хайлчихсан реакторыг хөргөж байсан ус 10 орчим төрлийн цацраг идэвхт бодис ялгаруулж байдаг гэж дэлхийн эрдэмтэд бичжээ.Цацраг идэвхт бодис байхгүй юм бол юундаа яарч сандран далайд асгах гээд байдаг юм бол. Япончууд тэр усандаа загас жараахай үржүүлэхэд идэх нь яасан юм бэ. 66.181.160 .14 чи сургууль соелын мөр хөгжөөгүй нэгэн бололтой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж